Эх сурвалж : Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөл Нийтлэгдсэн : 2014.11.11 |
ББСБ-ын Оролцогч талуудын эрхийг судлахад дараах үр дүнгүүд гарсан байна.
Үүнд:
Холбоотой этгээдүүдтэй хийсэн гүйлгээний асуултанд 79% нь тийм гэж хариулсан нь захирлууд, холбоотой этгээдүүдтэй хийсэн гүйлгээний холбоотой ямар нэгэн хуулийн маргаан, гомдол гаргаагүйг илэрхийлнэ.
Монгол Улсад компани гүйцэтгэх удирдлагатай гэрээ байгуулахдаа хөдөлмөрийн гэрээ багуулах практик мөрдөгдөж байгаа нь гүйцэтгэх удирдлагыг хөдөлмөрийн гэрээний ажилтан гэх ангилалд оруулж байна. Гүйцэтгэх удирдлагатай байгуулах гэрээг хөдөлмөрийн хууль тогтоомжийн хүрээнд байгуулснаар гүйцэтгэх удирдлагыг ажлаас халах асуудалд бэрхшээлтэй болдог. Гүйцэтгэх удирдлагыг хөдөлмөрийн хууль тогтоомжийн хүрээнд хамгаалалтад авах нь учир дутагдалтай бөгөөд хяналтын тэнцвэртэй бус байдлыг бий болгож байна. Мөнгө угаах, терроризмтой тэмцэх зорилгоор 20 сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий гүйлгээг Монгол банкинд мэдэгдэх болсон нь маргаан гарахаас сэргийлж байна.
Хувьцаа эзэмшигчдийн оролцоог судалгаанд оролцсон ББСБ-уудын 79% нь тий гэж үнэлсэн. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн нэр дэвшүүлэлт, тэдгээрийг сонгох зэрэг компанийн засаглалын гол түлхүүр шийдвэр гаргалтанд хувьцаа эзэмшигчдийн оролцоог дэмжин ажилладаг гэж 79% нь хариулсан байгаа нь сайн үзүүлэлт юм.
Мэдээлэл авах эрхийн түвшинд 84% нь тийм гэсэн үнэлгээг өгсөн байна. Оролцогч талууд холбогдох найдвартай мэдээ мэдээллийг найдвартай, хангалттай хэмжээгээр, хугацаанд нь авах боломжоор хангагддаг байна. Үүнд бүтэц зохион байгуулалт, сертификат, прекинтэйшн аудитаар баталгаажсан санхүүгийн тайлан зэрэг багтдаг ба сар бүр шинэчлэл хийгддэг томоохон ББСБ-ууд монгол, англи хэлээр бэлтгэдэг.
ТУЗ нь жилийн тайландаа оролцогч талууд түүнчлэн нэгдмэл сонирхолтой этгээдүүдтэй хийсэн санхүүгийн болон бизнесийн хэлцлийн товч мэдээллийг ил тод байлгах бодлого, баримт бичгийг хэрэгжүүлэх нь засаглалын түвшинг илэрхийлэх нэг чухал үзүүлэлт юм. Гэвч судалгаанаас харахад манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа ББСБ-уудын 40% нь тийм гэсэн үнэлгээг өгсөн нь хангалтгүй үзүүлэлт юм.
Томилогдсон аудиторыг дөрвөн жилд нэгээс доогүй удаа өөрчилж, томилогдсон аудиторыг 2 ба түүнээс дээш жил ажиллахыг шаардсан бодлого баримтлах нь хөрөнгө оруулагч, харилцагч нарт итгэл үзүүлэх нэг чухал үзүүлэлт юм. Гэвч судалгаанд оролцсон ББСБ-уудын 32% нь тийм гэсэн үнэлгээ өгсөн нь харилцагчдын хувьд аудиторт төдийлэн анхаарал хандуулдаггүйтэй холбоотой байж болох юм.
Компанийн засаглалын ажилтан нь оролцогч талуудтай харилцдагийн хувьд бүх түвшинд мэдээлэл өгөх чадвартай байх ёстой. Компанийн засаглалын ажилтан нь мэдээллийн жагсаалт болон мэдээллийг байлгах үүрэх хүлээснээр хувьцаа эзэмшигдийн мэдээлэл авах эрхийг хангаж, хэрэгжүүлэхэд тустай. Нэгдмэл сонирхолтой этгээдтэй хийсэн аливаа материаллаг болоод санхүүгийн хэлцлүүдийн мэдээллийг цахим хэлбэрээр хадгалдаг тогтолцоонд шилжиж байнан. ББСБ-уудын холбооны цахим хуудаст шаардлагатай мэдээллийг оруулсан нь чанарыг илтгэх үзүүлэлт болж, олон боломжууд нээгдэх давуу талтай.
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |
|
Э. Төгсжаргал -ийн |
|
А. Баасандагва -ийн |
|
Г. Хонгор -ийн |