Банк бус санхүүгийн байгууллагын хувьцаа эзэмшигчдийн эрх тэгш харилцаа

Эх сурвалж : Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөл

Нийтлэгдсэн : 2014.11.11

Хувь нийлүүлэгчдийн хандлага өөрчлөгдөж бизнесээ өргөжүүлэх, зах зээлээ нэмэгдүүлэхээр гүйцэтгэх захирлаар хараат бус мэргэжлийн хүнийг томилон ажиллуулах нь нэмэгдэж байна.

Үүний дүнд гаднаас хямд өртөгтэй Эх сурвалж татах ажилд нэн түрүүнд анхаарал хандуулж эхэллээ.

Судалгааны үр дүнг тодотговол дараах үзүүлэлтүүд илэрхийлэгдэнэ. Үүнд:

3.1 Кумулятив санал хураалт

3.2 Хувь нийлүүлэгчдийн хурлын мэдэгдэл, шаардлага

3.3 Компанийн хяналтын багц /холбогдох дүрэм журам/

3.4 Зөвлөлийн эрх мэдэл 2

3.5 Хувь нийлүүлэгчдийн хурал дахь зсаглал 2

3.6 Хувьцаа эзэмшигчдийн эрх 2

Кумулятив санал хураалтын хуьд судалгаанд оролцсон ББСБ-уудын 32% нь тий гэсэн үнэлгээг өгсөн: ТУЗ-ийн гишүүдийг сонгохдоо кумулятив /хувьцаа эзэмшигч өөрийн саналын эрхийг нэр дэвшигчдийн тоогоор үржүүлэн, өөрийн хүссэн хувиар хуваан нэр дэвшигчдэд санал өгөх боломжтой арга/ санал хураалын аргыг ашиглах нь хувьцаа эзэмшигчдийн төлөөллийг ТУЗ-д оруулах боломжийг нь нээж өгснөөр компанийн засаглал сайн байгааг харуулах нэг үзүүлэл юм. Ердийн аргаар санал хураах арга 85%-д буюу зонхилох хэсгийг эзэлж байна.

Ердийн аргаар санал хураах гэдэг нь нэг хувьцаа нэг саналын эрхтэй байх эрх бөгөөд энэ нь тодорхой асуудлар олонхийн саналаар шийдвэр гаргах дүрэмтэй компанийн хувьд үлдсэн 49%-ийг эзэмшиж буй хувьцаа эзэмшигч шийдвэрт нөлөөлөх боломжгүй болох эрсдэлд хүргэдэ. Үүний шалтгаан нь цөөн хувь нийлүүлэгчтэй холбоотой: ТУЗ-д хувь нийлүүлэгчид зонхилох байр суурийг эзэлснээр кумулятив аргын мөн чанар алдагдаж байгаа тул ашигласан ч үр дүн багатай.

Цаашид ТУЗ-д хараат бус гишүүдийг оруулахад анхаарах нь чухал бөгөөд энэ үед кумулятив арга жинхэнэ утгаараа хэрэгжиж үр дүнгээ өгөх боломжтой. Кумулятив арга хэрэглэгдэхгүй байх өөр шалтгаан нь ашиг сонирхлын зөрчил байдаг.

Асуулт 3.2-т судалгаанд оролцсон ББСБ-ын 60% тийм гэж хариулсан ББСБ-ууд хувьцаа эзэмшигчдийн хурлын товыг 30-аас доогүй хоногийн өмнө бүх хувьцаа эзэмшигчдэд бичгээр мэдэгдэн оролцоог хангах үүргээ бүрэн биелүүлэхгүй байна. Хувьцаа эзэмшигчид ТУЗ-д байх хандлага элбэг байгаа тул заавал албан ёсоор мэдэгдэх шаардлагагүй ч хувьцаа эзэмшигчдийн хурлын ирц бүрэн байдаг байна.

Хувь нийлүүлэгч хурлын мэдэгдэл, шаардлагын хувьд судалгаанд оролцсон ББСБ-ууд 58% тийм гэсэн үнэлгээг өгсөн байна. Нэгдэлт, компанийн тодорхой хэсгийг худалдах, компанийн хяналтын багцыг худалдахтай холбоотой дүрэм журмыг бүх хувьцаа эзэмшигчдэд нээлттэй байлгах асуудал маш чухал юм. Энэ тухай мэдээллийг хувьцаа эзэмшигчдэд нээлттэй байлгахад компаниуд сайн ажилладаг нь компанийн засаглалыг хөгжүүлж төлөвшүүлэх сонирхол, хичээл зүтгэл байгаагийн илрэл юм.

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн

Э. Төгсжаргал -ийн

А. Баасандагва -ийн

Г. Хонгор -ийн