Эх сурвалж : Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөл Нийтлэгдсэн : 2014.11.11 |
Банк бус санхүүгийн байгууллагуудын хувьд судалгаа хийж үзэхэд:
Компанийн засаглалын үндсэн зарчмууд болох дараах 5 бүлэг үзүүлэлтээр гүйцэтгэсэн. Үүнд:
-Компанийн хувьцаа эзэмшигчийн эрх
-Компанийн хувьцаа эзэмшигчийн эрх тэгш байдал
-Оролцогч талуудын эрх
-Компанийн мэдээллийн нээлттэй, ил тод байдал
-Компанийн төлөөлөн удирдах зөвлөл зэрэг бүлгийн хүрээнд нийт 40 асуулт, нэмэлт 10 асуултаар судалгааг гүйцэтгэсэн.
Судалгаанд Монгол Улсын 2012 оны 4 дүгээр улирлын байдлаар зөвшөөрөлтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа 205 банк бус санхүүгийн байгууллагуудаас итгэлцлийн үйлчилгээ үзүүлдэ 23 банк бус санхүүгийн байгууллагын хамруулсан.
Судалгаанд үндсэн 40, нэмэлт 10 асуулт нийт 50 асуултыг ашиглан банк бус санхүүгийн байгууллагуудаас засаглалын түвшинг тодорройлсон.
ББСБ-уудын засаглалын түвшингээр, санхүүгийн тайлагнал ба ил тод байдал бусад үзүүлэлттэй харьцуулахад дээд, дундаж, доод үзүүлэлтээр жигд өндөр үзүүлэлттэй гарсан нь манай улсын банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль, Монголын компанийн засаглалын кодекс зэрэг барим бичгүүдтэй холбоотой юм.
Судалгааны үр дүнг тодотговол дараах үзүүлэлтүүд илэрхийлэгдэнэ.
Үүнд:
2.1 Хувь нийлүүлэгчдийн бодлого 1
2.2 Хувь нийлүүлэгчдийн бодлого 2
2.3 Ёс зүйн дүрэм
2.4 Ажилтнуудын урамшууллын бодлого
2.5 Хөдөлмөр эрхлэлтийн бодлого
Хувь нийлүүлэгчдийн бодлогын түвшинг судалгаанд хамрагчдын 43% тийм, 53% нь үгүй гэсэн үнэлгээ өгчээ. Компанийн хувь нийлүүлэгчид болон нэгдмэл сонирхолтой этгээдүүдтэй хийсэн материаллаг санхүүгийн болоод бизнес хэлцлүүдийг жилийн тайландаа заавал тусгах шаардлагатай байдгийг тал хувь нь биелүүлж байна. Харин ТУЗ энэхүү шаардлагын дагуу зохих баримт бичиг боловсруулан мөрдөх ажил орхигдож байгаагийн шалтгаан нь нэг эзэн буюу гэр бүл, найз нөхдийн хүрээлэл бүхий үүсгэн байгуулагчас баримт бичиг шаардлагагүй гэж үздэг байна.
Хувь нийлүүлэгчдийн бодлого 2-ийн хүрээнд 32% тийм үнэлгээ өгсөн. Оролцогч талууд тухайн компани болон бусад холбоо компаниудтай хийсэн санхүү, бизнесийн хэлцлийн тайлан гаргахыг шаардсан бичиг баримтыг ТУЗ боловсруулан мөрдөж байгаа эсэхэд 35% нь тийм гэсэн үнэлгээ өгч 68% нь хэрэгжүүлэхгүй байгаа нь ТУЗ-д танилцуулсны дараа шаардлагатай нэмэлт мэдээллийг нэмэх зарчимтай гэж үзэж болохоор байна.
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |