Эх сурвалж : Санхүүгийн Зохицуулах Хороо Нийтлэгдсэн : 2014.11.10 |
Санхүүгийн зохицуулах хорооноос даатгалын салбарын үзүүлэлтийг нэгтгэн гаргалаа. 2014 оны 3 дугаар улирлын байдлаар даатгалын салбарын нийт хөрөнгийн хэмжээ 135.1 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеийнхээс 1.2 дахин нэмэгдсэн байна.
Харин даатгалын компаниудын өр төлбөр, эзэмшигчийн өмчид нөөцийн сангийн эзлэх хувь хэмжээ 49.0 хувь болж өмнөх оны мөн үеэс 3.0 пунктээр нэмэгдсэн нь даатгалын актуарын хяналт сайжирсантай холбоотой юм.
Түүнчлэн жолоочийн хариуцлагын даатгалын хураамжийн орлого нийт даатгалын хураамжийн 18.0 хувийг эзэлж байгаа ч даатгалын нөхөн төлбөр нь нийт нөхөн төлбөрийн 34.0 хувийг эзэлж байгаа нь хохирлын харьцааг нэмэгдүүлэх хүчин зүйл болж байна. Даатгагчийн хохирлын харьцаа 42.0 хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 1.6 пунктээр нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Салбарын ерөнхий мэдээлэл
Даатгалын компани 17, даатгалын төлөөлөгч 3431, даатгалын зуучлагч компани 26, даатгалын хохирол үнэлэгч компани 19, актуарч 15, нийт 3508 тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, эрх эзэмшигчид даатгалын салбарт үйл ажиллагаа явуулсан байна. Гадаадын хөрөнгө оруулалттай үйл ажиллагаа явуулж байгаа “Монгол даатгал” ХХК, “Ард даатгал” ХХК-иуд байна.
Даатгагчийн хөрөнгө
Даатгалын зах зээл дээр үйл ажиллагаа явуулж буй 17 компанийн нийт хөрөнгийн хэмжээ 2014 оны 3 дугаар улирлын байдлаар 135.1тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үеийнхээс12.3тэрбум төгрөгөөр буюу 1.1дахин өссөн байна. Эдгээрээс гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын хөрөнгийн хэмжээ 28.9 хувийг эзэлж байна. Даатгалын компаниудын нийт хөрөнгийн хэмжээ сүүлийн 5 жилийн өмнөх үеийнхээс 2.9 дахин нэмэгдсэн дүнтэй байна.
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |