Засаглалын тухай Компанийн засаглалын үнэлгээний шалгуур үзүүлэлт

Эх сурвалж : Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөл

Нийтлэгдсэн : 2014.11.11

1. Ил тод, тунгалаг байдал
  • Бодитой, баримттай мэдээллийг шуурхай хүргэх
  • Санхүү, гүйцэтгэх засаглал, хувь эзэмшигчдийн мэдээллийн ил тод байдал
  • Тэнцвэртэй бус байдлаар мэдээлэл хүргэхээс болгоомжлох
2. Хяналттай байдал
  • Гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагааг ТУЗ хянах боломжтой, хянаж байх
  • Хувь эзэмшигчид нь ТУЗ-ийг хянаж байх
3. Хариуцлагатай байдал
  • Бүх хувь эзэмшигчдийн эрх ашиг зөрчигдөхгүй байх
  • Талуудын хамтын ажиллагааг дэмжих
4. Эрх тэгш байдал
  • Хувь эзэмшигчдийн эрхийг хамгаалах ижил тэгш, тэнцвэртэй байдлаар хандах
  • Хариуцлага тооцох механизмтай байх
  • Сайн засаглалтай байгууллага нь хөрөнгийн найдвартай хангамжтай, хувь эзэмшигчид, олон нийтийн итгэлийг хүлээсэн, нэр хүнд бүхий, байгууллага дотроо харилцан итгэлийг хүлээсэн, нэр хүнд бүхий, байгууллага дотроо харилцан итгэлцлийг бий болгосон, ажил саадгүй урагшилдаг, хариуцлагатай байгууллага юм. Үүнээс зарим үзүүлэлтийг дэлгэрүүлэн дараах байдлаар авч үзэж болно.
1.Үүрэг хариуцлага
  • Бичиг баримт, үйл явц, шийдвэрүүд хууль, засаглалын зарчмуудад нийцсэн байх
  • Байгууллагын нийгмийн хариуцлага өндөр түвшинд хэрэгждэг
  • Хариуцлага хяналт  бүх ажиллагсад, талуудын үйл ажиллагааны салшгүй нэг хэсэг болсон
2.Сайн ажиллагаатай ТУЗ
  • Хараат бус гишүүд гуравны нэгийг бүрдүүлж, үр өгөөжтэй ажилладаг
  • Мэргэжлийн ёс зүйг баримталдаг
  • Тусгай хороодын үйл ажиллагаа тогтмол, үр өгөөжтэй
  • Хувь нийлүүлэгчдэд мэдээлдэг
  • Гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагааг хянадаг хамтын ажиллагааг дэмждэг
3.Мэдээлэл ил тод
  • Санхүүгийн үзүүлэлтүүд нь шаардлагад нийцдэг
  • Дотоод аудит, хяналтын журамтай
  • Эрсдлийн менежменттэй, урьдчилан сэргийлдэг
  • Санхүүгийн нөхцөл байдал, үйл ажиллагааны үр дүн, өмчийн өөрчлөлт, менежментийн мэдээлэл ил тод
4.Хувьцаа эзэмшигчдийн эрхийн хэрэгжилт сайн
  • Хурлууд сайн зохион байгуулагддаг
  • Мэдээлэл ил тод, хүртээмжтэй
  • Ноогдол ашгийн бодлого тодорхой хэрэгждэг
  • Цөөнхийн эрх хамгаалагдсан
Сайн засаглал нь үр ашиггүй хэт өндөр зардлыг бууруулах, хянахад, байгууллагын ирээдүйд халтай, богино хугацаагаар баримжаалсан болчимгүй шийдвэрээс урьдчилан сэргийлэх үүргийг гүйцэтгэдэг. Эдийн засгийн үр ашиг багатай буюу тодорхой үйл ажиллагаанд оруулсан хөрөнгийн өгөөж бага байх нь ялангуяа том хэмжээтэй, тэр хэрээр удирдлагын үрэлгэн зардал ихтэйгээс шалтгаалдаг. Ашиг сонирхлын зөрчлийг багасгаж байгууллагын ирээдүйд хамгийн их хэрэгтэй шийдлүүдийг хэрэгжүүлэх нь компанийн засаглал хамгийн гол зорилго юм.
 
Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн