Эх сурвалж : Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөл Нийтлэгдсэн : 2014.11.11 |
“Засаглал” хэмээх ойлголтын хамрах хүрээ янз бүр, утга олон бөгөөд улс орныг засаглах, өрх гэрийг засах, өөрийн биеийг засахын аль алиныг нь хамрах бөлгөө.
Эртний монгол хэлээр “засах”, “засаглах” гэдэг утгаар хэрэглэж ирсэн түүх бий. Монголын уран зохиол Оюунтүлхүүрт
“Хаан хүний гучин таван эрдмийн дотор
Хайрлах сэтгэл нэн эрдэм...
Түшмэл хүний есөн эрдмийн дотор
Түвшин сэтгэл нэн эрдэм” хэмээсэн нь бий.
Өөрийн биеийг засахын тулд сэтгэлээ тэгшлэх, сэтгэлээ тэгшлэхийн тулд бодол санаандаа бат үнэн болох, бодол санаандаа бат итгэлтэй болохын тулд эрдэм дор хүрэх, эрдэм дор хүрэхийн тулд түмэн бодисын учир ёсыг ухаж тайлах нь их суртахуйн найман зорилгын эхний тав нь билээ.
Бие засарваас гэр төвшрөх, гэр төвширвөөс төр засрах, төр засарваас тэнгэрийн дор түмэн амгалан тогтохуй нь найман зорилгын үлдсэн гурав нь юм. Өөрийн биеэс гадагш хальж өрөөл бусдын хэргийг хамаарах, өөрөөр хэлбэл бусдыг удирдах хэн хүний хувьд засах ажил өөрийн биеэс, тэр дундаа эрдэм мэдлэг, бодол санаа, үзэл сэтгэлийн сорилтуудаас эхэлдэгийн учир нь бусдын өмнөөс засч хариуцах хэмээгч нь хэр зэрэг хэцүү төвөгтэйг илтгэнэ.
Өөрийн биеийг зассаны дараа өрх гэрээ засахуй нь өөрийн ах дүү, хамаатан садан, үр хүүхдийг, найз нөхөд өөрийн захиргаанд ажиллагсдыг өөрийн биеийг зассаны адилаар сургаж, засахыг хэлдэг. Энэ нь явцуу утгаарх эд хөрөнгө нэгэн өрх гэрийн доторх асуудал төдийн бус, харин нэгэн бүхэл хүй элгэнийг засаг тохинуулах тухай билээ.
Улс төрийг засан тохинуулахыг үүнтэй шууд жишиж болохгүй ч дээр доргүй өөрийн биесийг засч, боловсруулахад алхам тутамдаа хичээх аваас улс нийгэм хөгжихийн үндэс тэр буюу. Нэгэнтээ Оюунтүлхүүр сургаальд удирдах хүмүүний ур чадвар, мэдлэг, явдал мөрөөс бусад нь шалтгаалдгийг ийн өгүүлсэн нь бий. Үүнд:
Арслан мэт ноёныг
Барс мэт түшмэл дагах
Барс мэт ноёныг
Ирвэс мэт түшмэл дагах
Ирвэс мэт ноёныг
Чоно мэт түшмэл дагах тул
Хамагт зовлон болмой
Үлгэрлэвээс удирдах хүмүүн арслан мэт аваас дагах хүмүүн мөн л үүнд дүйхүйц чадал эрдэмтэй байх бөгөөд энэ нь аливаа байгууллагын удирдлага ямар байхаас үйл ажиллагааны үр дүн шууд шалтгаалахтай утга нэг билээ.
Засаглалын нийтлэг зургаан шалгуур үзүүлэлт бий, үүнээс (1. Сайн засаглалын олон улсад нийтлэг хэрэглэгддэг шалгуурууд) дотроос хуулийн хэрэгжилт, засгийн газрын үр нөлөө ихээхэн чухал үүргийг гүйцэтгэдэг.
“Компанийн засаглал” нь төрийн хувийн хэвшлийн, ашгийн бус аливаа байгууллагын удирдлагын үйл ажиллагааны зарчмууд бөгөөд төрийн болон ашгийн бус байгууллагуудад адил үйлчилнэ. Төрийн байгууллагуудын хувь эзэмшигч нь төр, харин ашгийн бус байгууллагын хувь эзэмшигч нь үүсгэн байгуулагч байдаг.
Байгууллагын гүйцэтгэх түвшний удирдлагаар мэргэжлийн менежер ажиллуулах, урт хугацаанд үр өгөөжтэй ажиллах боломжоор хангах, хувь эзэмшигчдийн хөрөнгийн зарцуулалт% ашиглалтыг хянах, шийдвэр гаргалтын адил тэгш оролцоог бий болгох, байгууллагын ирээдүйд чиглэсэн оновчтой шийдлийг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх, байгууллага, ажиллагчид, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нь хамтын засаглалын үндсэн үүрэг юм.
Компанийн засаглал нь нэгдүгээрт эзэмшигч, хоёрдугаарт байгууллага, түүний ирээдүй, гуравдугаарт гэрээгээр ажиллаж буй гүйцэтгэх удирдлага гэсэн гурван талын ашиг сонирхлыг уулзуулж, хамтын ажиллагааг зохицуулдаг. Энэ чиг үүрэг нь төлөөлөн удирдах зөвлөл, хороодоор дамжин хэрэгжинэ. Мэргэжлийн гүйцэтгэх удирдлага ажиллуулах, үйл ажиллагааг нь хянах, үнэлэх, мэдээлэхтэй холбоотой эдгээр үйл ажиллагааны зардлыг эдийн засагчид итгэмжлэлийн зардал гэж нэрлэх нь ч бий. ТУЗ-ийн гишүүдийг хувь эзэмшигчдийн зөвлөлийн шийдвэрээр түдгэлзүүлдэг байх нь мөн зайлшгүй шаардлага юм.
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |