Эх сурвалж : Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөл Нийтлэгдсэн : 2014.11.11 |
Засаглалын индексийн үзүүлэлтийн үнэлгээгээр Монголын банкны салбарын засаглал нь 74 оноогоор 2-р интервал буюу “засаглалын суурь тавигдаж байгаа” гэсэн үнэлгээнд хамрагдаж байна.
Засаглалын суурь тавигдаж буй 7, засаглал бүрдэж буй 6, засаглал төлөвшсөн гэх банк үгүй байна. Энэ нь Монголын банкны салбарын засаглал төлөвшөөгүй, төлөвшүүлэх хэрэгцээ, шаардага зайлшгүйн нотолгоо юм.
Төрийн байгууллагууд дараах ажлыг хэрэгжүүлэх нь зүйтэй. Үүнд:
1. Зохицуулалтыг хэрэгжүүлдэг бүх төрлийн эрх бүхий байгууллагуудад хариуцлага ногдуулах эрх хэмжээг хуулиар баталгаажуулах.
2. Монголбанк, СЗХ, МХБ болон бусад зохицуулалтыг хэрэгжүүлдэг байгууллагын араат бус, бие даасан байдлыг хангаж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг чанд, тогтмол, шударгаар хангах нөхцлийг бүрдүүлэх.
3. Хууль дүрэм хэрэгжүүлэгч бүх байгууллагын үүрэг, тайлагналын тогтолцоо, хариуцлагын хүрээг тодорхой зааж өгөхийн зэрэгцээ хэрэгжүүлэлтэд хамтран ажиллаж, хариуцлага тооцох.
4. ОУХАХБ-ын Компанийн засаглалын бүх зарчмын хэрэгжилтийг хангах, үнэлэх, хянах тогтолцоо, арга механизмуудыг боловсронгуй болгох.
5. Засгийн газрын яамд, агентлагуудын үйл ажиллагаанд Компанийн Засаглалын үндсэн 4 зарчмыг мөрддөг болох. /шударга байдал, хариуцлага, ил тод байдал, тайлагнал/
6. СЗХ болон МХБ-ээс компаниудын засаглалын рэйтинг гаргаж олон нийтэд танилцуулах.
7. Банкууд, засгийн газартай бизнесийн харилцаатай компаниудтай гэрээ, хэлцэл хийхээс өмнө Компанийн засаглалын зарчмуудыг хэрэгжүүлдэг эсэхийг дүгнэлт гаргаж байх.
8. Үндэсний түвшинд компанийн нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх ажил зохион байгуулах.
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |