Эх сурвалж : Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөл Нийтлэгдсэн : 2014.11.11 |
Банкны үйл ажиллагааны ил тод байдлыг нэмэгдүүлэх нь зохистой засаглалын үр ашигтай хэрэгжүүлэлтийн чухал бүрэлдэхүүн хэсэг юм.
Банкны харилцагчид, хадгаламж эзэмшигчид нь банкны хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах үндсэн үүргээ биелүүлэхийн тулд ил тод байдлаа сайжруулах шаардлагатай болдог.
Банкуудын үйл ажиллагааны ил тод нээлттэй байдлыг үнэлэхдээ оролцогч талууд тухайн банкны тухай дараах мэдээллийг авах боломж байгаг тодорхойлох зорилгоор банкны цахим хуудсанд зайлшгүй тусггдсанайх шаардлагатай үзүүлэлтүүдээр үнэлсэн.
Асуултуудыг хамгийн чухал бүрэлдэхүүн хэсгийг тодорхойлох аргыг ашиглан индексжүүлсэн бөгөөд хүчин зүйлсийг 0 дундаж, 1 стандарт хазайлттай байхаар тодорхойлсон ба давуу тал нь асуулт бүрийн жин нь тогтмол биш, өөр өөр байх боломжтой.
Санхүүгийн салбарын тогтвортой байдалд хэрэглэгчийн эрх ашиг чухал байр суурьтай бөгөөд компанийн засаглалын ил тод байх зарчмын хэрэгжилтийн нэг индикатор юм. Банкны харилцагчийн эрх ашиг, санхүүгийн боловсрол хамтдаа санхүүгийн системд итгэх олон нийтийн итгэлийг бий болгож, санхүүгийн системийн хөгжилд дэмжлэг үзүүлдэг хадгаламж болон урт хугацаатай санхүүгийн хөрөнгө оруулалтыг урамшуулж байдаг.
Компанийн нийгмийн хариуцлага компанийн засаглалын суурь зарчмуудын хэрэгжилтийн нэг гол индикатор бол харилцагчийн эрх ашгийг хамгаалах оновчтой тогтолцоо, мэдээлэл тодорхой байх ёстой бөгөөд энэ нь банкны өрсөлдөх чадвар, тогтвортой хөгжлийг илэрхийлнэ. Мэдээллийн ил тод байдал, хариуцлагатай, үнэн зөв тайлагнал нь харилцагчийн эрх ашгийг хамгаалахад чухал нөлөөтэй.
Банкууд зээл, хадгаламжийн хүү, хугацаа, бүтээгдэхүүний төрөл зэрэг мэдээллийг цахим хуудас, мэдээллийн ажилтнууд, зар сурталчилгаа, танилцуулгаар дамжуулан олон нийтэд мэдээлж байгаа ч ихэнх банк шимтгэл, хураамж, торгуулийн тухай харилцагчид ойлгомжтой, ил тод мэдээлэхгүй, зарим банк зээлийн гэрээнд “хүү, шимтгэлийн ерөнхий нөхцлийн дагуу төлбөр төлнө” гэх мэтээр тодорхойгүй заалт оруулдаг бол зарим хэсэг нь огт тусгахгүй байна.
Харилцагчийн санхүүгийн боловсрол хангалтгүй байгаа энэ үед банкны мэдээллийн ил тод, тайлагнал нь санхүүгийн үйл ажиллагааг нэмэгдүүлж, эрсдлийг бууруулж, өрсөлдөөн бий болгож, санхүүгийн системийн тогтвортой, найдвартай үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлөх учир мэдээллийн ил тод байдалд анхаарлаа хандуулах нь зүйтэй.
Компанийн зохистой засаглалыг бэхжүүлэх, компанийн засаглалын байдалд үнэлгээ өгөх, рэйтинг тогтоохын ач холбогдлын тухай төрийн байгууллагууд, төрийн бус болон мэргэжлийн төрийн бус байгууллагууд онцолдог ч Монгол Улсад “Компанийн засаглалын өнөөгийн байдлыг тодорхойлох судалгаа” хийгдэж байгаагүй.
Монгол улсын компанийн засаглалд 2009 онд анх удаа Дэлхийн Банкнаас “Монгол улсын компанийн засаглалын байдал”-д хийсэн ROSC үнэлгээг ЭЗХАХБ-ийн компанийн засаглалы зарчмуудад суурилан хийсэн. Энэхүү үнэлгээ нь ЭЗХАХБ-ийн компанийн засаглалынзарчмууд бодит байдалд хэлбэршсэн эсэх, манай улсад авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхйолсон бөгөөд анх удаа олон улсын эрх бүхий байгууллагаас Монгол улсын компанийн засаглалд хийсэн үнэлгээ юм.
Банкуудын хувьд компанийн засаглалыг хэрэгжүүлэх гол хүчин зүйл нь компанийн ирээдүйд тогтвортой ажиллах боломжийг дээшлүүлэх юм. Банкууд зөвхөн хуулийн заалтыг хэрэгжүүлэхээс гадна олон улсын тэргүүн туршлагыг компанидаа нэвтрүүлж байгаа хэдий ч дотоод хяналтын тогтолцоо, эрсдлийн удирдлага хангалтгүй байгаа юм.
Улс орнуудын бизнесийн түүх, туршлагаас үзэхэд, компанийн засаглалын тогтолцоог хэрэгжүүлэхэд цаг хугацаа шаарддаг ч, зохион байгуулалт хангалтгүйгээс цаг хугацаа, үр дүнгийн алдагдалд орох явдал гарч байна. Зарим тохиолдолд хууль, эрх зүйн баримт бичгүүдийн хэрэгжилт, хяналт, хариуцлагын тогтолцоо хангалтгүй байгаа нь сайн засаглалын хөгжилд саад болж байгааг анхаарууштай.
Банкуудын ТУЗ-ийн үйл ажиллагаа нь Компанийн тухай хууль, банкны тухай хууль, банкны зохистой засаглалын зарчмыг хэрэгжүүлэх журам, банкны ТУЗ-ийн хараат бус гишүүдийг нэр дэвшүүлэх, томилох, чөлөөлөх журмаар зохицуулагдана.
Компанийн тухай хууль, Банкны тухай хуульд шинэтгэл хийгдэж, Монгол банкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Сангийн сайдын хамтарсан 434/113/167 тушаалаар батлагдсан “Банкны ТУЗ-ийн хараат бус гишүүдийг нэр дэвшүүлэх, томилох, чөлөөлөх журам”-ыг 2010 онд баталсантай холбогдон банкуудын засаглалд ТУЗ-ийн манлайллын гүйцэтгэх үүрэг ахицтай байгаа ч ТУЗ-ийн хороодын үйл ажиллагаа, ТУЗ-ийн нарийн бичгийн дарга, хараат бус гишүүдээс бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломж хязгаарлагдмал байна.
Засаглалын онолын шинэ хандлагад ТУЗ-ийн хороодоос нэр дэвшүүлэх хорооны гүйцэтгэх үүрэг, ач холбогдлыг тэргүүлэх зэрэгтэйгээр авч үзэж буй өнөө үед банкууд энэ хороог байгуулахгүй, эсвэл Гүйцэтгэх удирдлагаас хэрэгжүүлэх үйл хүний нөөцийн бодлогын хүрээнд авч үзэж байгааг анхаарах шаардлагатай байна.
Чадварлаг, манлайлах чадвартай, байнгын үйл ажиллагаатай ТУЗ-д нэр дэвшүүлэх хороо маш чухал юм. ТУЗ-ийн үйл ажиллагаа нь өргөн хүрээтэй бөгөөд компанийн засаглалын чухал субъект болно.
Судлаачид ТУЗ-ийн хөгжлийн дараахь үе шатаар ангилсан. Үүнд:
A. Гишүүд нь компанийн стратегийн асуудлаас гадна, өдөр тутмын үйл ажиллүагаанд анхаарах эхэн үе.
B. Гишүүд нь стратегийн асуудалд анхаарч эхлэх төлөвших үе.
C. Чадварлаг олон гишүүд, хараат бус гишүүтэй, хороод, дэд хороодыг зохион байгуулах сонгодог үе.
Шагнал, урамшууллын систем, хороодын үйл ажиллагаа жигдэрч чадаагүй нь засаглалын ерөнхий индекс буурахад нөлөөлсөн. Банкны салбарын засагалын үнэлгээнд тухайн банкны үзүүлэх нөлөөлөл харилцан адилгүй учир байдаг.
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |