ТУЗ-ийн гишүүдийн хариуцлага

Эх сурвалж : Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөл

Нийтлэгдсэн : 2014.11.11

ТУЗ-ийн гишүүд стратеги бодлого тодорхойлох, менежментийн үйл ажиллагааг хянах, үнэлэлт дүгнэлт өгөх зэрэг үүргээ биелүүлэхэд шаардлагатай эрх мэдэл, мэдлэг чадвартай байж шударга ёсыг баримталж, хариуцлага хүлээдэг байх ёстой.

Компанийн тухай хуулийн 75.8-д “ТУЗ-ийн гишүүд болон ТУЗ-ийн нарийн бичгийн дарга нар засаглалын чиглэлээр сургалтад хамрагдан гэрчилгээ авсан байх ёстой” гэж хуульчилсан. ТӨК-иудын хувьд ТУЗ-ийн бүх гишүүд засаглалын сургалтад хамрагдсан сертификат авсан.

ТӨК-ийн ТУЗ-ийн гишүүн болох этгээдийг төрийн аль байгууллагаг хэрхэн дэвшүүлж гишүүн болгох ажиллагаа тодорхой байх тухай компанийн дүрэмд маш тодорхой зохицуулалт оруулах шаардлагатай. ТӨК-иудын хувьд “Гишүүнд нэр дэвшүүлэх журам нь компанийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад заасны дагуу чиг үүргээ бүрэн хэрэгжүүлж байгаа, ТУЗ-д хараат бус гишүүний оролцоотой тусгай чиг үүрэг бүхий хороод ажиллаж эхэлсэн бөгөөд ТУЗ үйл ажиллагаагаа жилээр төлөвлөж, үйл ажиллагаа явуулж байгаа” гэж хариулжээ. “ТУЗ гүйцэтгэх удирдлагын ажлын үр дүнг жил бүр үнэлэхээс гадна өөрийн үйл ажиллагааг үнэлж, хувьцаа эзэмшигчдийн хуралд тайлагнадаг” гэж хариулсан.

Компанийн эрсдлийн болон дотоод хяналтын үр дүнтэй тогтолцоо нь ТУЗ-ийн анхаарах чухал зүйл учраас эрсдэл, дотоод хяналтын асуудлыг ТУЗ-ийн дэргэдэх аудитын хорооны эрхлэх ажилд хамруулахаар тогтоосон

Компанийн ТУЗ нь ХЭХ-х чөлөөт цагт хувьцаа эзэмшигчдийг төлөөлж компанийг удирдах эрх бүхий этгээд болохын хувьд түүний эрх хэмжээ, явуулах үйл ажиллагаа нь тодорхой журмаар зохицуулагдсан байх ёстой.

Компанийн тухай хуульд “Компанийн ТУЗ түүний дэргэдэх нэр дэвшүүлэх хороо гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдох нэр дэвшигчид тавигдах шаардлагыг тогтоож, тохирсон хүнийг сонгон шалгаруулж, нэр дэвшүүлэх ба ТУЗ зөвхөн энэ хорооноос дэвшүүлснээс өөр хүнийг томилохгүй байх”-аар заасан.

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн