Эх сурвалж : Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөл Нийтлэгдсэн : 2014.11.11 |
Компанийн сайн засаглалын үндсэн зарчим нь хувьцаа эзэмшигчид болон хөрөнгө оруулагчдад үндэслэл бүхий шийдвэр гаргахад компанийн санхүүгийн байдал, эдийн засгийн үзүүлэлтүүд, өмч хөрөнгийн болон удирдлагын бүтэц гэх мэт мэдээллүүдийг ил тод байлгах ёстой
Компанийн сайн засаглалын үндсэн зарчим нь хувьцаа эзэмшигчид болон хөрөнгө оруулагчдад үндэслэл бүхий шийдвэр гаргахад компанийн санхүүгийн байдал, эдийн засгийн үзүүлэлтүүд, өмч хөрөнгийн болон удирдлагын бүтэц зохион байгуулалт зэрэгтэй холбоотой үнэн зөв мэдээллийг тухай бүрт ил тод мэдээлэх тогтолцоог бүрдүүлсэн байх явдал юм.
Компанийн жилийн тайланд зайлшгүй тусгах мэдээллийн тухай компанийн тухай хуулийн 96 дугаар зүйл, Монголын компанийн засаглалын кодекст жилийн тайланд тусгах мэдээллийг дэлгэрэнгүй тусгасан. Компанийн тухай хуулийн 96 дугаар зүйлээр жилийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг хугацаандаа тайлагнах нь хувьцаа эзэмшигчид болон бусад сонирхогч талууд зохих хугацаандаа зөв шийдвэр гаргах нөхцлийг бүрдүүлэх ач холбогдолтой.
Компанийн санхүүгийн тайланг СТОУС-ын дагуу гаргахыг “Нягтлан бодох бүртгэлийн тухай” хуульд, ТӨК-ийн хувьд жилийн санхүүгийн тайландаа хөндлөнгийн аудитын байгууллагаар аудит хийлгэж дүгнэлт гаргуулахыг Аудитын тухай хуульд заасан. Судалгаанд оролцогч компаниуд бүгд “Санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг бэлтгэх, тайлагнах болон толилуулах дотоод журамтай бөгөөд түүнийг тогтмол дагаж мөрддөг” гэжээ. Судалгаанд оролцогчдын 87 хувь нь “Санхүүгийн тайлангаа Санхүүгийн тайлагналын олон улсын стандартад нийцүүлэн гаргадаг”, 27 хувь нь “хөндлөнгийн аудитаар шалгуулдаг” гэсэн байдаг 47 хувь нь л “компанийн жилийн тайланд үйл ажиллагааны болон санхүүгийн үр дүн, компанийхаа зах зээлийн үнэ цэнийг дэлгэрэнгүй тусгадаг” гэж үзжээ.
Компанийн жилийн тайланд тухайн компанийг хэн удирдаж, ямар үр дүнд хүргэсэн, цаашид компанийг хэн удирдахыг оролцогч талуудад мэдүүлэх нь чухал учраас компанийн жилийн тайланд компанийн ТУЗ, гүйцэтгэх удирдахыг бүрэлдэхүүний мэдээллийг тусгасан байдаг. ТӨК-ийн удирдлагын цалин урамшууллын хэмжээг олон нийтэд мэдээлэх шаардлагатай тул компанийн тухай хуулийн 96.1.5, 96.4.2-д ТУЗ-ийн гишүүдийн цалин, урамшууллыг жилийн тайланд заавал тусгасан байхаар хуульчилсан
Компани өөрийн эрхэм зорилго, зорилтыг агуулсан мэдээллийг ил тод нээлттэй байлгах нь хөрөнгө оруулагч, бусад сонирхогчдыг мэдээллээр хангах ач холбогдолтой ба сонголт хийх, шийдвэр гаргах боломж олгодог. “Компанийн тухай хууль”-ийн 96.5-д их хэмжээний хэлцлийг санхүүгийн тайланд тусгах замаар нийтэд мэдээлжбайхаар заасан байдаг.
Хөрөнгө оруулагчид нь бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, сайн засаглалын зарчмыг компани хэр зэрэг хэрэгжүүлжбайгааг сонирхдог бөгөөд уг мэдээллийг жилийн тайланд тусгахаар өөрийгөө сонирхогч талуудад ойлгуулах ач холбогдолтойн дээр дутагдлаа засах боломжтой болно.
Компанийн тухай хуулийн 85.1-д компанийн эрх бүхий албан тушаалтан нь өөрийн нэгдмэл сонирхолтой этгээдийн мэдээллийг өгч, компани тэдгээрийг нэгтгэн жагсаалтаар нээлттэй гаргасан байх хуулийн зохицуулалттай байдаг.
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |
|
Э. Төгсжаргал -ийн |
|
А. Баасандагва -ийн |
|
Г. Хонгор -ийн |