Оролцогч талуудтай харилцах харилцаа

Эх сурвалж : Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөл

Нийтлэгдсэн : 2014.11.11

Компанийн засаглал нь зээлдүүлэгчид, компанийн ажиллагсад зэрэг оролцогч талуудын эрх ашгийг хүндэтгэн тэдний өмнө хүлээсэн үүргээ бүрэн хүлээн зөвшөөрч тэдэнтэй харилцах харилцааныхаа тухай тайлагнаж байх ёстой.

Судалгаанд оролцогч бүх компаниуд “Засаглалын баримт бичиг хууль болон хамтын гэрээний дагуу үүссэн оролцогч талуудын эрхийг хүлээн зөвшөөрч, хүндэтгэн үзэх зарчмыг тусгасан бөгөөд зөрчил үүссэн тохиолдлд тэд эрх ашгаа хамгаалах, хохирлоо барагдуулах бүрэн эрхтэй, ажиллагсадтай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллахын зэрэгцээ ажлын байр тус бүрээр ажилтнуудын бүтээлийг үнэлэх тогтолцоотой, түүнийг мөрдөн хэрэгжүүлдэг” гэж хариулжээ.
Нийт оролцогчдын 93 хувь нь “компанийн засаглалын бодлогод санхүүжүүлэгчид, зээлдүүлэгчид төлбөрөө төлүүлэхийн тулд татан буулгахыг шаардах хүртэл зээлдүүлэгчийн эрхийг хамгаалсан заалтууд бий” гэж хариулжээ. “Манай компанийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлантай хөрөнгө оруулагчид зэрэг бусад сонирхогч талууд танилцах бүрэн боломжтой” гэж 87 хувь нь хариулсан. Гэвч ТӨК-иуд санхүүгийн тайлангаа татвар, санхүүгийн алба болон ТӨХ-д ирүүлдэг хэдий ч, тэдний үйл ажиллагааны болон санхүүгийн тайлантай төрийн байгууллагуудаас бусад сонирхогч этгээд танилцах боломжгүй хэвээр байна. 80 хувь нь оролцогч талуудтай харилцсан тухай тайлангаа тогтмол гаргадаг” хариулжээ.
Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн