Бүх хувьцаа эзэмшигчдэд тэгш, шударга хандах зарчмын хэрэгжилт

Эх сурвалж : Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөл

Нийтлэгдсэн : 2014.11.11

ЭЗХАХБ-аас гаргасан компанийн сайн засаглалын зарчмуудын нэг нь ижил төрлийн хувьцаа эзэмшигчдэд тэгш эрх эдлүүлж тэднийг ижил төрлийн мэдээллээр хангах явдал билээ.

Иймд төрийн өмчийн компаниудын жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, тэднийг мэдээллээр хангадаг байдлыг үнэлэх зорилгоор асуултуудыг судалгаанд оруулсан.

“Компанийн зүгээс хувьцаа эзэмшигчдэд тэгш, шударга хандах, тэднийг шаардлагатай мэдээллээр адилхан хангах, ТУЗ-ийн гишүүдийг сонгох болон бусад чухал шийдвэр гаргахад жижиг хувьцаа эзэмшигчдийн оролцоог хангахад чиглэсэн бодлого баримталж, энэ тухай компанийн засаглалын журамдаа зааж өгсөн” гэж судалаанд оролцогчдын 93 хувь нь хариулсан. “Бүх хувьцаа эзэмшигчидтэй тогтмол, үр дүнтэй харилцах, зөвлөлдөх засаглалын бодлого баримталдаг” гэж бүх оролцогчид хариулсан байна. Харин бодит байдалд ТӨК-ийн хувьд төр том хувьцаа эзэмшигчийн хувьд шаардлагатай мэдээллээ хүссэн үед авах, шийдвэрээ хүсч буй үедээ гаргуулах зэрэг давуу эрхтэй байхад бусад хувьцаа эзэмшигчид ийм бололцоо бага, эсвэл огт хэрэгжихгүй байх нь элбэг тохиолддог.

Томоохон хувьцаа эзэмшигчийн хувьд Засгийн газар манай компанийн ТУЗ-ийн гишүүнд нэр дэвшүүлэх, сонгох асуудалд шударга зарчим баримталж чадахгүй байна гэж оролцогчдын 60 хувь нь хариулсан.

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн