Засгийн газар ТӨК-ийн хувьцаа эзэмшигчийн эрхээ хэрэгжүүлж байгаа байдал

Эх сурвалж : Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөл

Нийтлэгдсэн : 2014.11.11

Төрийн байгууллага нь ТӨК-ийн тухай бүрэн мэдээлэлтэй, идэвхитэй хөрөнгө оруулагч нь байж, ТӨК-ийн засаглал нь ил тод, хариуцлагатай, мэргэжлийн түввшинд, үр бүтээлтэй байх нөхцлийг хангах ёстой.

"Төрийн өмчийн компани нь хөндлөнгийн аудиторууд, түүнийг хянах үүрэг бүхий Засгийн газрын агентлагуудтай байнгын харилцаатай байж, зөвлөлдөх асуудлыг зохицуулж чаддаг” гэж судалгаанд оролцогчид 100 хувь хариулснаас үзэхэд ТӨК-д Засгийн газрын зүгээс үйл ажиллагааны болон санхүүгийн хяналтыг бүрэн хэрэгжүүлдэг байна.
ТӨК-ийн засаглалд төрийн гүйцэтгэх үүрэг, төрийн төлөөллийг төрийн ямар байгууллага хэрхэн хэрэгжүүлэх, ТӨК-ийн бодлогийг төр хэрхэн мөрдөн сахиулах, төрийн өмчлөлийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухай компанийн дүрэм зэрэг бусаад дотоод бичиг баримтад тодорхой тусгагдсан байгаа гэж нийт оролцогчдын 80 хувь нь хариулсан байна.
ТӨК-ийн дүрэм эсвэл түүний үйл ажиллагааг зохицуулж буй бусад дотоод эрхийн актуудад хувьцаа эзэмшигчийн эрх, үүргийн тухай ерөнхий заалтууд байхаас төрийн оролцоо, үүргийн тухай нарийн тодорхой тусгасан зүйл заалт бараг байдаггүй. Иймд төрийн ХЭ-ийн эрх, үүрэг болон ХЭХ-ын бүрэн эрх төрийн байгууллагуудад хэрэгжихгүй байх эсвэл төрийн байгууллагуудын чиг үүрэг давхцах зэрэг сөрөг үр дагавар үүсч байна.
Засгийн газар нь Компанийн тухай хуулийн 2,6-д заасны дагуу төрийн өмчит компанийн өдөр тутмын үйл ажиллагааг Компанийн тухай хуулийн 83,1-д заасны дагуу ТУЗ-өөс томилогдсон Гүйцэтгэх удирдлага эрхлэх бөгөөд түүний үйл ажиллагаанд хөндлөнгөөс аливаа этгээд оролцох ёсгүй.
Судалгаанд оролцогч ТӨК-иудын 87 хувь нь “Засгийн газар томоохон хувьцаа эзэмшигчийн хувьд зөвхөн стратеги удирдлагаар хангаж компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцдоггүй бөгөөд гүйцэтгэх удирдлага компанийн өдөр тутмын үйл ажиллагааг бие даан хараат бус байдлаар удирдах нөхцөл бололцоогоор хангадаг” гэж хариулсан ч практикт салбарын яам болон зарим тохиолдолд ТӨХ-оос компанийн гүйцэтгэх захирлыг дуудан үүрэг даалгавар өгч, компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцох явдал цөөнгүй гардгийг анхаарах нь зүйтэй.
“ТУЗ-ийн бүх гишүүд, үүний дотроос төрийн албан хаагчид компанийн дотоод мэдээлэлтэй холбоотой зохицуулалтыг чанд сахин мөрддөг” гэж судалгаанд оролцогчдын 93 хувь нь хариулсан нь удирдах ажилтны ёс зүй сайн байгааг харуулсан үзүүлэлт боловч Монголын практикт компанийн дотоод мэдээлэл ашиглан арилжаанд оролцохыг судалгаанд оролцогчид төдийлөн сайн ойлгоогүйтэй холбоотой байж болох юм. “Төрийн өмчийн хороо (ТӨХ) нь төрийн мэдлийн хувьцаа эзэмшигчийн хувьд компанийн үйл ажиллагаанд зөвхөн өөрийн томилсон төлөөлөгчдөөр дамжуулан оролцдог бөгөөд холбогдох яамд, төрийн хяналтын байгууллагууд, Төрийн аудитын хорооны оролцоог дэлгэрэнгүй тусгасан төрийн оролцоог хэрэгжүүлсэн тухай тайлангаа Засгийн газраар дамжуулан УИХ-д тайлагнадаг” гэж 87 хувь нь хариулсан.
ТӨК-ийн ТУЗ-ийн шийдвэр улс төрийн нөлөөнөөс ангид байх боломжийг хангах үүднээс салбарын өндөр мэргэшсэн мэргэжилтнүүд, мэргэжлийн шаардлага хангасан улс төрийн сөрөг хүчний төлөөлөл зэрэг зөвхөн мэргэжлийн өндөр шалгуурыг хангасан хүмүүс ТУЗ-ийн гишүүнээр сонгогдож чадажбайгаа эсэх тухай асуултад оролцогчдын 27 хувь нь “тийм”, 77 хувь нь “үгүй” гэж хариулсан нь ТӨК-ийн ТУЗ-ийн гишүүдийг сонгох ажиллагаа улс төрийн нөлөөн байгааг харуулж байна.
“ТӨК-ийн ТУЗ-д төрийг төлөөлж буй төрийн албанхаагчид нь сонирхлын зөрчил үүссэн тухай болон зөрчлийг хэрхэн зохицуулсан тухай мэдээлэл нээлттэй байдаг” гэж 20 хувь нь хариулснаас үзэхэд Компанийн тухай хуулийн 12 дугаар бүлэгт заасны дагуу “Компанийн ТУЗ-ийн гишүүн болон бусад эрх бүхий албан тушаалтан, тэдгээртэй нэгдмэл сонирхолтой этгээдийн компанитай хийсэн сонирхлын зөрчилтэй гэрээ, хэлцлүүдийг заавал нийтэд мэдээлж байх ёстой” гэсэн заалт хэрэгжихгүй байгааг харуулж байна. ТӨК-ийн хувьд нийтийн эзэмшил учир энэхүү хэлцлүүд бусдаас илүү ил тод, нээлттэй байх ёстой.
Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн