Төрийн өмчит компанийн засаглал
  
    | Эх сурвалж : Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөл Нийтлэгдсэн : 2014.11.11 |     | 
	    	 
    Судалгааг төрийн өмчит компанийн (ТӨК)-уудын засаглалын өнөөгийн байдлыг үнэлэх зорилгоор явуулсан.
	Судалгааг төрийн өмчит компанийн (ТӨК)-уудын засаглалын өнөөгийн байдлыг үнэлэх зорилгоор явуулсан. Судалгааны асуулгыг төрийн өмчит компаниудын баримталбал зорих засалгалын үндсэн зарчмуудын дагуу 7 бүлэгт бүлэглэн үзлээ.
	1-р бүлэг- Үйл ажиллагааны зохицуулалтын үр дүнтэй тогтолцоо бүрдсэн байдал
	2-р бүлэг- Засгийн газар ТӨК-ийн хувьд бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа байдал
	3-р бүлэг- Бүх хувьцаа эзэмшигчдэд тэгш, шударга хандах зарчмын хаэрэгжилт
	4-р бүлэг- Оролцогч талуудтай харилцах харилцаа
	5-р бүлэг- Ил тод байдал, тайлагнал
	6-р бүлэг- Дотоод аудит
	7-р бүлэг- ТУЗ-ийн гишүүдийн хариуцлага
	Асуулгын бүтцийг товч тайлбарлавал дараах байдалтай байна. Үүнд:
	- 
		Нээлттэй, ил тод байдал /5-р бүлэг/ ба ТУЗ-ийн гишүүдийн үүрэг, хариуцлага /7 бүлэг/ 24 асуулт буюу нийт асуулгын 48%-ийг эзэлж байна.
- 
		Компанийн сайн засаглалын үндсэн үзүүлэлтүүд болох нээлттэй, ил тод байдал /5 бүлэг/ ба ТУЗ-ын гишүүдийн үүрэг, хариуцлага /7 бүлэг/ Засгийн газар ТӨК-иудын гол хувьцаа эзэмшигчийн хувьд олон нийтийн эрх ашгийг төлөөлөн хувьцаа эзэмшигчийн үүргээ хэрхэн биелүүлж байгааг судлах зорилгоор 7 асуулт ашиглав.
- 
		Төрийн өмчийн компаниудын үр дүнтэй зохицуулалтын тогтолцоо, хувьцаа эзэмшигчдэд тэгш шударга хандах компанийн засаглалд оролцогч талуудтай харилцах, дотоод аудитын үйл ажиллагааг үнэлэх зорилгоор 3-6 асуулт ашигласан.
	Судалгааны асуулга нийт 50 асуултаас бүрдэж байна.
	Судалгаанд нийт 16 компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга болон 6 гишүүн, ТУЗ-ийн нарийн бичгийн дарга болон гүйцэтгэх захирал гэсэн 9 албан тушаалтан хамрагдсан.