Монголын хөрөнгийн зах зээл дээрх хөрөнгө оруулалтын сангийн ач холбогдол

Эх сурвалж : Өдрийн сонин

Нийтлэгдсэн : 2014.11.08

Манай улс зах зээлийн эдийн засагт шилжээд 20 гаруй жил өнгөрч байна.

Монгол улсад 1991 онд Хөрөнгийн бирж байгуулагдаж, 1992 оноос улсын үйлдвэрүүдийг хувьчлах зорилгоор тараасан цэнхэр тасалбар дээр үндэслэн 30 шахам хамтын сан байгуулагдаж 2000 оны эхэн гэхэд 19 хамтын сан хөрөнгө оруулалтын сангийн хэлбэрт шилжсэн байдаг. 

2014 оны 2-р улирлын байдлаар манай улсад банкны салбарт томоохон байр сууриудыг эзэлдэг Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Хаан банк болон бусад банкуудын ерөнхий үзүүлэлтийн судалгаагаар хадгаламжийн хэмжээ 2,2%-иар буюу 266.2 тэрбум төгрөгөөр өссөн гэсэн судалгаа байгаа нь бага тоо биш юм. Үүнээс харахад байгууллага, иргэдийн гар дээрих бага гэлтгүй бэлэн мөнгө байгаа ч  үүнийгээ хэрхэн үр дүнтэй эргэлдүүлэн, ашиг орлого олох арга боломжоо олохгүй банкинд хагаламж байдлаар байршууүлсаар байна.

Өнөөдрийн байдлаар Монголд хамтын хөрөнгө оруулалтын сан тогтвортой үйл ажиллагаа явуулахгүй байгаа ба Санхүүгийн зохицуулах хорооноос 2014 оны 5-р сарын 21-нд батлагдсан Хамтын хөрөнгө оруулалтын сан байгуулах хууль журам нь тус салбар дахь гажуудал доголдолыг арилгаж, үр ашигтай үйл ажиллагаа явуулах эхний алхам болж, өнөөдөр хөрөнгийн зах зээл зээл дээр албан багууллага, хувь хүн иргэд чөлөөтэй орох таатай нөхцөл байдал бий болоод байна. Тэгвэл хамтын хөрөнгө оруулалтын сан гэж юу вэ? Хамтын сан нь хамтын хөрөнгө оруулалтын  нэг хэлбэр бөгөөд хувийн хөрөнгө оруулагчидаас цуглуулсан хөрөнгийг менежментийн компани удирдан багц бүрдүүлж,  багцын жилийн ашгаас хөрөнгө оруулагчидад хувиарладаг.

1924 онд Маssachusetts Investors Trust  болон State Investment Trust гэсэн анхны хамтын сангууд байгуулагдсанаас хойш одоо үед дэлхий даяар хамгийн өргөн тархсан хөрөнгө оруулалтын сангийн хэлбэр болоод байна. Хамтын хөрөнгө оруулалтын сан нь дэлхий дахинаа хамгийн түгээмэл хэрэглэгддэг сангийн төрөл бөгөөд  АНУ, Европын улсуудад дээд түвшинд хөгжиж үйл ажиллагаагаа явуулж байна. 

Хамтын хөрөнгө оруулалтын сан нь манай улсад байгуулагдан тогтвортой үйл ажиллагаа явуулах нь ямар ач холбогдолтой вэ? Маш олон тооны хувь нийлүүлэгчдийн хөрөнгөөр тухайн улсад үйлвэржилт, бүтээн байгуулалт, дэд бүтцийн олон асуудлыг шийдвэрлэж болохоос гадна үүнийгээ дагаад хөрөнгө оруулагчид ашиг хүртэх боломжтой юм. Хөрөнгийн зах зээл хөгжиж чадвал хөрөнгийн зах зээлийн нэр хүндийг өсгөж, хөрөнгийн зах зээлээс мөнгө босгох сонирхлыг нэмэгдүүлнэ.

-Манай улсын санхүүгийн зах дээр давамгай шинжтэй банкны  салбарын ноёрхлыг бууруулж, хөрөнгийн зах зээл дээр тэнцвэртэй эрүүл өрсөлдөөн бий болно. 

-Хөрөнгө оруулагчдын тоо, хөрөнгө оруулалтын дүн нэмэгдэх нь ХЗЗ-ийн өсөлтөд шууд нөлөөлнө.

-Зах зээл дээр арилжаа идэвхижиснээр компаниудын шинээр IPO хийж мөнгө босгох сонирхолтой болно.

-Хамтын хөрөнгө оруулалтын сан байгуулагдсанаар мэдлэг багатай  жижиг хөрөнгө оруулагчдаас төвлөрүүлсэн мөнгөн  хөрөнгөөр шинэ төсөл, IPO, үнэт цаас зэрэгт хөрөнгө оруулалт хийснээр ХЗЗ-ийн хөгжилд эерэг нөлөө үзүүлнэ.

-Гадны хөрөнгө оруулагчид Монголын хөрөнгийн зах зээлд хамтын сангаар дамжуулан нэвтрэх зах зээл дээр ажиллах сонирхол бий болох болно.

-Мөнгөний зөв урсгал, эдийн засгийн зөв харьцаа тогтвортой байдал, хөрөнгө оруулалтын төвлөрлийг сааруулна.

-Хөрөнгийн зах зээлд ихээхэн идэвхижилт авчирна, эргэлт сайжирна.

-Хоёрдогч зах  зээлийн бүхий л үйл ажиллагаа нэмэгдэнэ.

Иргэд өөрийн хөрөнгө оруулалтнаасаа тогтмол ашиг хүртэж эдийн засгийн хараат бус бие даасан байх нь улсын эдийн засаг, нийгмийн аюулгүй байдалд ихээхэн нөлөөтэй юм. Гадаад дотоод худалдааны эргэц сайжрах, ДНБ өсөх, вальютын тогтвортой байдал, эдийн засгийн үзүүлэлтүүдэд эерэгээр нөлөөлөх цаашлаад гэмт хэргийн гаралт буурах, гэр бүл салалт багасах архидан согтууралт, биеэ үнэлэлт зэрэг нийгмийн эмх цэгцгүй, хууль бус, аюултай байдлыг таслан зогсооход шууд бус ач холбогдолтой. 

Энэ оны 5-р сарыг хүртэл толгойтой бүхэн Монголын хөрөнгийн зах зээл дээр хөрөнгө оруулалтын сан байгуулахад хууль эрх зүйн орчин байхгүй байна гэж байсан бол 5-р сарын 21-нд батлагдсан Хамтын хөрөнгө оруулалтын сан байгуулах журам батлагдаж нэг ёсондоо хууль журам нь цогц болсон гэж хэлж болно.

Мөн 2014 оны 8-р сарын 27-ны өдөр болсон Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хурлаар Голомт банкинд 2014 оны 10-р сарын 21-ны хуралдаанаар "Худалдаа хөгжлийн банк" ХХК-д кастодианы үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгоод байгаа бөгөөд ингэснээр үнэт цаас хөрөнгийн зэх зээл дээр, хөрөнгө оруулалтын сангуудад кастодианы үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл бүхий хоёр арилжааны банк бий болоод байна.

М.Дэнсмаа

 

 

 

 

 

 

 

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Б. Тэнгис -ийн

Д. Тулгаа -ийн

Д. Цэцэгмаа -ийн

Д. Отгончимэг -ийн

Э. Энхсайхан -ийн

Ч. Мөнхтөр -ийн

Ч. Лонжид -ийн

Д. Баяраа -ийн

Ч. Оюун-Эрдэнэ -ийн

Д. Насанбуян -ийн