Төрийн өмчит компаниудын засаглалын түвшин хангалтгүй байна

Эх сурвалж : www.economics.eagle.mn

Нийтлэгдсэн : 2014.09.22

Уул уурхайн яам, Нээлттэй нийгэм форумаас эрхлэн Төрийн өмчит уул уурхайн компаниудын засаглалын үнэлгээний судалгааг 2014 оны 05-08 дугаар сард явуулсан байна. Энэхүү судалгаанд манай улсын төрийн өмчит уул уурхайн есөн компани хамрагджээ.

Үүнд: Эрдэнэс МЖЛ, Эрдэнэс Таван толгой, Эрдэнэс Оюу толгой, Оюутолгой, Багануур, Шивээ овоо, Эрдэнэт, Монросцветмент, Монатом зэрэг компаниуд багтсан байна.
Уг компаниудын засаглалыг үнэлэхдээ хувьцаа эзэмшигчдийн эрхийн хамгаалалт, хувьцаа эзэмшигчдийн хурал, ТУЗ, түүний үйл ажиллагаа, гүйцэтгэх удирдлага, мэдээллийн ил тод нээлттэй байдал, зарим чухал хэлцлийг хийж буй байдал, компанийн дүрэм болон бусад эрхийн актууд, тэдгээрийн агуулга, ногдол ашиг, компани дахь хяналтын тогтолцоо гэсэн есөн үзүүлэлтээр дүгнэжээ.
Ихэнх компани авбал зохих онооны гуравны нэгийг авсан бөгөөд зөвхөн Оюутолгой ХХК талыг нь буюу 48 хувийн үнэлгээ авчээ. Харин компаниудын нийт дүнгээр 28 хувьтай буюу хангалтгүй дүнтэй гарсан байна. Үүнийг Вьетнам, Филиппин, Тайланд, Хонконг зэрэг Азийн орнуудтай харьцуулахад 1.5-.2.5 дахин бага үзүүлэлт аж. Ялангуяа мэдээллийн ил тод байдал, чухал хэлцэл хийж буй байдал, хувьцаа эзэмшигчдийн эрхийг хэрэгжүүлж байгаа байдал болон ТУЗ-ийн ажиллагаа хамгийн доголдолтой үзүүлэлтийн тоонд оржээ. Судалгааны багийнхны мэдээлж байгаагаар “ТУЗ-д дөрвөн хүний гурав нь хараат бус гишүүн сонгогдох ёстой. Гэтэл энэ нь алдагдаж төр өөрөө энэ гишүүнээ томилсны улмаас хараат бус ажиллаж чадахгүй байна. Мөн удирдлага, санхүүгийн мэдээлэл хаалттай, хувьцаа эзэмшигчдийн хурлыг жилд нэг удаа заавал хийх ёстой ч хийж байгаа эсэх мэдээлэл байхгүйн улмаас компанийн засаглал доголдож байна. Тиймээс цаашид ТУЗ-ийн үйл ажиллагааг сайжруулахын тулд төр юу хийх, тухайн компани юу хийх зэргийг боловсруулахад аль аль талдаа анхаарах шаардлагатай байна” гэв. 
Уул уурхайн баялаг ихтэй манай улсын хувьд энэ салбарын засаглал сайн байх нь компанийн ашигт үйл ажиллагааны түвшинг дээшлүүлж, нийтийн баялагийг үрэн таран хийхээс сэргийлэхийн зэрэгцээ гадаад, дотоодын зээл, хөрөнгө оруулалтыг татаж урт хугацаанд тогтвортой ажиллах, улмаар үйл ажиллагаагаа өргөтгөх боломжийг эрс нэмэгдүүлэх ач холбогдолтой ажээ.
 
Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн