“Монгол дахь компанийн засаглал: Боломж, тулгарч буй хүндрэл сорилууд сэдэвт дугуй ширээний ярилцлага болж өнгөрлөө

Эх сурвалж : www.fact.mn

Нийтлэгдсэн : 2012.10.15

Тус арга хэмжээг СЗХ, ОУСТ(IFC, International Finance Center), Монголын компанийн засаглалын хөгжлийн төв хамтран зохион байгуулсан.

Ярилцлагын нээлтэнд Б.Даажамба(СЗХ-ийн дэд захирал), Х.Алтай(МХБ-ийн гүйцэтгэх захирал) болон Рейчел Роббинс(ОУСТ-ийн дэд ерөнхийлөгч) нар үг хэллээ.

Нээлтэнд оролцогчид дараах зүйлүүдийг цохон тэмдэглэж байлаа. Үүнд:

  •     Компанийн засаглалын хэрхэн хөгжүүлэх, түүний ач холбогдол, тулгарч буй асуудлууд
  •     Монголын Компанийн засаглалын кодекс, түүний зорилго
  •     Монголын компанийн тухай хуулийн шинэчилсэн найруулга

Итгэгч Анар Алиев (ОУСТ-ийн төслийн ажилтан) нь “Компанийн засаглалын чиг хандлага: Компанийн засаглал ба гэр бүлийн өмчлөлийн компани” гэсэн сэдвээр илтгэл тавьлаа. Голлох санаануудаас дурьдвал:

  • Компанийн засаглалыг хөгжүүлэх эрх зүйн орчыг бүрдүүлэх 
  • Анхаарал хандуулах асуудлуудын тухайд: Үр ашигтай ТУЗ, Сонирхлын зөрчил, Хувьцаа эзэмшигчдийн эрх, Мэдээллийн ил тод байдал, Санхүүгийн ба үйл ажиллагааны хяналт
  • Гэр бүлийн өмчлөл бүхий бизнесийн давуу ба сул талууд

Илтгэгч Б.Даажамба (СЗХ-ийн дэд захирал) нь “Төрийн зохицуулалт ба компанийн засаглалын стратеги” хэмээх сэдвээр дараах асуудлуудыг хөндлөө. Үүнд:

  • Компанийн засаглалыг хөгжүүлэх урт хугацааны тууштай бодлого барих тухай
  • Хууль эрх зүйн орчны бүрдэлт хоцорч байгаа тухай
  • УИХ-ын намрын чуулганаар нэн даруй “Үнэт цаасны тухай хууль”-ийг шинэчлэн батлах тухай
  • СЗХ нь “Компанийн засаглалын Үндэсний Консул” байгуулагдсан тухай

Илтгэгч Д.Ганбаяр (Компанийн засаглалын Үндэсний Консулийн ТУЗ-ын дарга) нь өнөөгийн нөхцөл байдал болоод цаашдын үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөхдөө:

  • Шинэчилсэн хуулийн дагуу ТУЗ-ын хараат бус 1500 орчим гишүүдийг сургалтанд хамруулж, сертификат олгохын тулд 25 сургагч багшийг бэлтгэх
  • Тус үйл ажиллагааг хэрэгжүүлэх санхүүжилт, ТУЗ-ын хараат бус гишүүнд өөрийгөө нэр дэвшүүлэхээр нэгдсэн санд өөрийн мэдээллийг илгээх боломж, Монголын үндэсний телевизтэй хамтарч сургалт зохион байгуулах болсон тухай

Илтгэгч Е.Оюунбилэг (Хаан банкны Хууль эрхзүй, хэрэгжилт хариуцсан захирал) нь “Компанийн засаглал ба хувийн салбарын туршлага” хэмээх сэдвээр:

  • Монголд банкны сектор нь харьцангуй сайн засаглалын түвшинд хүрсэн 
  • Сайн эрх зүй орчин бүрдүүлнэ гэдэг нэг хэрэг. Ингэлээ гээд сайн засаглал бүрэлдэхгүй
  • Харин тэрхүү хууль, дүрэм журмыг мөрдүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй, ач холбогдлыг нь гүнээ ухамсарласан, ирээдүйд хаана хүрэх гэж буйгаа тодорхой болгосон тийм удирдлагын баг, ажилчид, албан хаагчид л сайн засаглалыг хөгжүүлнэ. Үүнгүйгээр сайн засаглал хөгжих боломжгүй.

Илтгэгч Жуан Карлос Фернандез нь “Компанийн засаглалын үнэлгээ: Тодорхойлолт, хамрах хүрээ, хэрэглээ” хэмээх сэдвээр илтгэл тавихдаа:

  • АНУ ба Их Британи, Герман ба Япон, Гэр бүлийн гэсэн үндсэн 3 компанийн засаглалын хэлбэр байгаа тухай
  • Эхний хэлбэр нь хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хангахад чиглэдэг бол хоёрдахь хэлбэр нь компанийн үйл ажиллагаанд оролцогч талууд(бэлтгэн нийлүүлэгчид, зээлдэгч нар, хувьцаа эзэмшигчид, ажилтан, албан хаагчид гэх мэт)-ын эрх ашгийг хангахад голлон анхаардаг тухай
  • Азийн орнуудын компаниудад гэр бүлийн өмчлөлийн хэлбэр давамгайлдаг тухай
  • Герман ба Япон болон Гэр бүлийн засаглалын загварууд нь АНУ ба Их Британийн засаглалын хэлбэррүү конвергенц хийж байгаа тухай
  •    Хэрэв компани нь компанийн үйл ажиллагааг өргөтөн их хөрөнгө татан төвлөрүүлэхээр төлөвлөж буй бол АНУ ба Их Британийн загварын сонгохоос өөр аргагүйд хүрэх тухай
  • Компани томрохын хэрээр хөрөнгө оруулагчид, зээлдэгчид, шинжээчид компанийн засаглалын үнэлэх арга хэмжээг авахыг шаардах тухай

Илтгэгчид тавьсан асуулт: Монголын хувьцаат компанийн хувьцааны төвлөрөл маш өндөр. Жижиг ба том хувьцаа эзэмшигчдийн хооронд ашиг сонирхлын зөрчил гарахад том хувьцаа эзэмшигчид үргэлж ялдаг. Энэ асуудлыг яаж шийдэх вэ?

Хариулт: Энэ бол хаа сайгүй тохиолддог асуудал. Төвлөрөлийг бууруулах боломж байхгүй. Харин хөрөнгө оруулагчид тухайн хувьцаанд хөрөнгө оруулахаасаа өмнө сайтар судлах хэрэгтэй. Төвлөрөл нь хэр их вэ? Тэдгээр хүмүүс нь ямар хүмүүс байдаг вэ? гэх мэтээр. Үүний тулд мэдээллийн ил тод байдлыг бий болгох ёстой. Том хувьцаа эзэмшигчид нь өөрсдийн мэдээллийг нээлттэй болгож мэдээллээ түгээхийг шаарддаг тийм систем, түүний чанартай хэрэгжилт хэрэгтэй. Ингэж жижиг хувьцаа эзэмшигчид өөрсдийгөө хамгаалж болно.

Дээрхээс дүгнэхэд,

  • Компанийн сайн засаглал гэдэг хувь хөрөнгө оруулагчийн санхүүгээс эхлээд эдийн засгийг хүчирхжүүлж, дархлаажуулдаг, эмгэг өвчнийг илрүүлж, эмнэж, эмчилж чаддаг шилэгдмэл арга гэдэг илэрхий байна. Үүнийг олон тооны янз бүрийн судалгаанууд баталсан.
  • Жуан Карлос Фернандез “Хэрэв та компаниа өргөжүүлье, хөгжүүлье гэж байгаа бол компанийн сайн засаглалыг хөгжүүлэхээс өөр аргагүй. Эс бөгөөд та бизнестээ хөрөнгө босгож чадахгүй”
  • Монголд компанийн засаглал тодорхой хэмжээнд хөгжиж, үр дүнгээ өгсөөр байна.
  • Компанийн сайн засаглалыг хөгжүүлэх эрх зүйн орчин олон улсын жишигт хүрч байгаа нь туйлын ач холбогдолтой үр дүн юм.
  • Банкны үйл ажиллагааны онцлог нь угаас сайн засаглалтай байхыг шаарддаг. Эс бөгөөс банк дампуурах нь энүүхэнд байдаг тухай олон судалгаанууд харуулсан байдаг. Мөн Монголд банкны секторын хууль зүй орчин харьцангуй сайн бүрэлдсэн зэрэг нь банкны секторын компанийн засаглал харьцангуй сайн хөгжих хөрс болсон байж болох юм.
  • Харин бусад салбарынхан хууль, дүрмийг дагахгүй, компанийн засаглалын ач холбогдлыг төдийлөн сайн ухамсарлахгүй, түүнийг дагаж хэрэгжүүлэх чин хүсэл эрмэлзэлгүй байгааг өнөөгийн МХБ-д бүртгэлтэй хувьцаат компаниудын засаглалын түвшингээс харж болно.
  • Үржил шимт хөрс бүрдсэн боловч үрээ суулгаж, арчилж тордон, ургацаа хураах тариаланчид ховор байна.

Эцэст нь хэлэхэд, үржил шимт хөрс бүрэлдээд эхэлжээ. Мэргэжилтнүүд, хөрөнгө оруулагчид хамтран ажиллаж ургацаа хураахийн тулд хангалттай хүч чармайлт гаргаж тууштай ажиллах л үлдэж байна.

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн