Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг гэрээний үнээс тооцдог боллоо.

Эх сурвалж : www.tavantolgoi.mn

Нийтлэгдсэн : 2014.11.03

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг гэрээний үнээс тооцдог боллоо.

Монгол улсын Засгийн газрын 2014 оны 03 сарын 21-ны өдрийн 89 тоот тогтоолоор Ашигт малтмалын тухай хуулийн 47.12, 47.2.3-т заасан заалтуудын дагуу гадаад зах зээлд борлуулсан нүүрсэнд зах зээлийн жишиг үнийн тодорхойлох боломжгүй тохиолдолд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын гэрээг үндэслэн бодит байдлаар тооцож байхаар шийдвэрлэлээ. Ийнхүү 2014 он 04 сарын 01-ний өдрөөс эхлэн шинэчлэн батлагдсан журмын дагуу нүүрсний салбарт экспортын борлуулалт хийж байгаа уурхайнууд нөөц ашигласны төлбөрийг төлөх болж байна. 

Харин хяналтын ажлыг Санхүү, татварын болон уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, татвар, гааль, ашигт малтмалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, салбарын мэргэжлийн холбоод нь олон улсын зэх зээл дээрх нүүрсний үнийн мэдээллийг холбогдох албан ёсны эх сурвалжаас авч, нүүрсний үнийн хөдөлгөөн, өсөлт бууралтад сар бүр хийсэн дүн шинжилгээнд үндэслэн нүүрсний борлуулалтын үнэлгээнд хамтран хяналт тавьж ажиллахаар болсон.

 

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн