Төрийн өмчийн хяналт
Эх сурвалж : Санхүүгийн Зохицуулах Хороо
Нийтлэгдсэн : 2013.11.01 |
|
ТӨБAХГазрын ахлах мэргэжилтэн Н.Батбаатар
Эрх зүйн орчин
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар бүлэг: Төрийн өмчийн эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалтад тавих хяналт шалгалт, бүртгэл тооцоо гэсэн бүлэг бий.
66 дугаар зүйл. Хяналт шалгалтын тогтолцоо
-
Төрийн өмчийн эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, эзэмшилт, ашиглалт захиран зарцуулалтад тавих төрийн хяналт шалгалт нь Улсын Их Хурал, Засгийн газраас тавих ерөнхий хяналт, Төрийн хянан шалгах хороо, Сангийн яамнаас хэрэгжүүлэх мэргэжлийн хяналт шалгалт, Төрийн өмчийн хорооны болон хуулийн этгээдийн дотоодын хяналт шалгалтаас бүрдэнэ.
-
Төрийн өмчийн хороо болон эрх бүхий бусад байгууллагын захиалгаар төрийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн эзэмшилт, ашиглалт, захиран зарцуулалтад хөндлөнгийн магадлан шалгалт хийлгэж болно.
-
Төрийн өмчийн хороо энэ талаархи хууль болон Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах үндсэн дээр өмчийн ашиглалт захиран зарцуулалтад гүйцэтгэлийн болон баримтын байцаан шалгалт хийх, бүртгэлээр хяналт тавих зэргээр өмчийн хадгалалт хамгаалалтад тавих системийн хяналт шалгалтыг хэрэгжүүлнэ.
-
Сангийн яам нь Төрийн өмчийн хороотой хамтран төрийн өмчит хуулийн этгээдийн аж ахуй санхүүгийн үйл ажиллагаанд баримтын иж бүрэн шалгалтыг 2 жил тутам нэгээс доошгүй удаа заавал хийх ба шалгалтын дүнг хамтран хэлэлцэж шаардлагатай арга хэмжээ авна.
-
Эрх бүхий байгууллагууд тус тусын эрхлэх ажлын хүрээнд өмч хамгаалах асуудлаар төрийн өмчит хуулийн этгээдийн өмч хамгаалалтад санхүүгийн гэнэтийн сонгон шалгалт/мониторинг/ хийж болноТєлєєлєл удирдлагын газар
Тєлєєлєл удирдлагын газар
-
Тєлєєлєн удирдах зєвлєлийн хуралд оролцож буй тєрийн тєлєєлєл хэрэгжїїлж буй гишїїдэд удирдамж єгєх,
-
Тухайн компанийн тєлєєлєл, удирдлага хариуцсан мэргэжилтэн єдєр тутмын їйл ажиллагаанд хяналт тавьж заавар зєвєлгєє єгєх,
Тєрийн ємчийн бїртгэл ашиглалт хяналтын газар
-
Тєрийн ємчит хуулийн этгээдийн їйл ажиллагаанд бїртгэлээр хяналт тавих / Їндэсний статистикийн газраас баталсан ТЄХ маягт, жил улирлын тайлан тэнцэл /
-
Тєрийн ємчит хуулийн этгээдийн хєрєнгийн хєдлєл хєдєлгєєн, ашиглалт, хадгалалт хамгаалалтад хяналт тавих / Їндэсний статистикийн газраас баталсан ТЄ маягт /
-
Хуулийн дагуу Тєрийн болон ємчит компанийн аж, ахуй санхїїгийн їйл ажиллагаанд иж бїрэн болон хэсэгчилсэн шалгалт хийх,
67 дугаар зүйл. Дотоодын хяналт шалгалт
-
Төрийн өмчит хуулийн этгээдийн эрх баригч нь өмч хөрөнгийн хадгалалт хамгаалалтын байдалд өдөр тутам тавих дотоодын хяналтыг зохион байгуулж, түүний үр дүнг төрийн өмнө хариуцна.
-
Өмч хөрөнгийн хадгалалт хамгаалалтад бүртгэлээр тавих хяналт шалгалтыг тухайн хуулийн этгээдийн ерөнхий нягтлан бодогч хариуцна.
69 дүгээр зүйл. Төрийн өмчит хуулийн этгээдийн нягтлан бодох бүртгэл, бүртгэл тооцоо
-
Төрийн өмчит хуулийн этгээд нь АШБ-ийн баталгаажсан баримтыг үндэслэн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэл хөтлөн, тайлан тэнцлийг улирлаар зохиож Сангийн яаманд тушаана.
-
Заавал хөтлөх НББ-ийн нийтлэг маягтаас гадна, төрийн өмчит хуулийн этгээдэд өтлөгдвөл зохих мэдээ, тайлангийн маягт аргачлалыг Төрийн өмчийн хороо батлан мөдүүлж болно. / ТЄХ, ТЄ /
-
Төрийн өмчит хуулийн этгээдийн ерөнхий нягтлан бодогч нь мэргэшсэн байх бөгөөд түүнийг Сангийн яамны зөвшөөрөлтэйгээр захирал томилно.
70 дугаар зүйл. Төрийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн тооллого, түүний хугацаа
-
ТӨХЭ-ийн үндсэн хөрөнгө, үнэт цаас, мөнгөн хөрөнгийн тооллогыг дотоодын тооллого, улсын тооллого гэж 2 хуваана.
-
Эд хөрөнгийн дотоодын тооллогыг төрийн өмчит хуулийн этгээдийн захиргаа эрхлэн дор дурдсан хугацаанд явуулж улирал, жилийн тайлан тэнцэлд тусгаж тайлагнана.
1) Үндсэн хөрөнгө, дуусаагүй хөрөнгө оруулалт ба барилга, угсралтын ажил, их засварын зардлын тооллогыг жилд нэг удаа /12 дугаар сарын 1-нээс 31-ний дотор/,
2) түүхий эд материал, түлш, сэлбэг хэрэгсэл, бэлэн бүтээгдэхүүн, бараа сав, баглаа боодлын тооллогыг жилд 2 удаа /6 дугаар сарын 1, 12 дугаар сарын 1-нээс/
3) дуусаагүй үйлдвэрлэл, өөрийн үйлдвэрийн хагас боловсруулсан зүйл, үнэт цаасны тооллогыг улиралд 1 удаа /улирлын эцсийн сарын 25-наас/,
4) мөнгөн хөрөнгө, шатах тослох материал болон жижиглэн худалдаалах газар /дэлгүүр, цайны газар, ресторан, бар зочид буудал гэх мэт/-т байгаа бараа сав, боодлыг сар бүр /сар бүрийн 1-нээс/,
5) ажлын болон өсвөр, үржил, тэжээлд байгаа мал амьтдыг жилд 1удаа /12 дугаар сарын 15-ны дотор/,
6) / гааль худалдааны, онцгой албан татвар, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын жилийн бусад татвар хураамжийн талаар улсын болон орон нутгийн төсөвтэй хийх тооцоог улиралд заавал 1 удаа хийх,
7) банкны байгууллагаас бүх төрлийн харилцах дансны хуулгыг авах бүрдээ дансны гүйлгээг шалгаж, улирал бүрийн дансны үлдэгдлийг батлах
3. Дотоодын тооллогын тайлан тэнцлийн дүнг Төрийн өмчийн хороо, санхүү, статистикийн байгууллагатай хамтран улсын хэмжээгээр нэгтгэн гаргаж, дутагдсан эд хөрөнгийг нөхөн төлүүлэх, илүүдэл болон цаашид ашиглах боломжгүй болсон эд хөрөнгийг шилжүүлэх, борлуулах, устгах зэрэг шаардлагатай арга хэмжээ авч Засгийн газарт тайлагнана.
4. Үндсэн хөрөнгийн, шаардлагатай гэж үзвэл, эргэлтийн хөрөнгийн улсын үзлэг тооллогыг Төрийн өмчийн хороо эрхлэн 4 жилд 1 удаа Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа эхэлсэн анхны жилийн 4 дүгээр улиралд багтаан явуулна.