“Компанийн засаглалын кодекс”-ын шинэчилсэн найруулга
Эх сурвалж : Санхүүгийн Зохицуулах Хороо
Нийтлэгдсэн : 2013.11.01 |
|
“Компанийн засаглалын кодекс”-ын шинэчилсэн найруулга
Шинэчилсэн найруулгын үндсэн өөрчлөлт
I. Бүтэц
-
Агуулга, найруулга, ойлголмжтой, хуульд нийцүүлэх
-
Хуулийн нэр томьёо нийцүүлэх
Нийт 9 бүлэг, 41 зүйл
1 бүлэг: Хувьцаа эзэмшигчдийн эрх- 5 зүйл
2 бүлэг: Хувьцаа эзэмшигчдийн хурал - 6 зүйл
3 бүлэг: Төлөөлөн удирдах зөвлөл - 10 зүйл
4 бүлэг: Гүйцэтгэх удирлага - 4 зүйл
5 бүлэг: Компанийн ил тод нээллтэй байдал - 5 зүйл
6 бүлэг: Оролцогч талууд - 3 зүйл
7 бүлэг: Компанийн хяналтын тогтолцоо - 4 зүйл
8 бүлэг: Ногдол ашиг - 2 зүйл
9 бүлэг: Компани дахь зөрчлийн зохицуулалт - 2 зүйл
II.Үндсэн зарчим
-
Хувьцаа эзэмшигчдийн эрх
-
Төлөөлөн удирдах зөвлөл
-
Компанийн ил тод нээлттэй байдал
-
Компанийн хяналтын тогтолцоо
ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ГОЛ ӨӨРЧЛӨЛТ
Хувьцаа эзэмшигчдийн эрх
ТУЗ-ийн гишүүдийг сонгох, огцруулах, тэдгээрийн цалин хөлс, урамшууллын асуудлаар саналаа илэрхийлэх, компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, хувьцаа нэмж гаргах, их хэмжээний хэлцэл хийхийг зөвшөөрөхөд оролцох, мэдээлэл авах г.м
Мэргэжлийн хөрөнгө оруулагчдын эрх, үүрэг
Санал өгөх бодлого, санал өгөхдөө зөвшөлцөх боломж, сонирхлынзөрчилыг зохицуулах, компанийн засаглалын бодлогоо ил тод нээлттэй байлгах
Хувьцаа эзэмшигчдийн тэгш эрх
Жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах асуудлуудыг тусгасан
Хяналтын багц эзэмшигчид зүй бусаар ашиг хүртэх, ТУЗ-ийн гишүүд нь ХЭ-ийн сонирхолыг хамгаалах, ТУЗ-ийн гишүүдийг куммулятив аргаар сонгох, компани хэлбэрээ өөрчлөхөд хөрөнгийг хөндлөнгийн үнэлгээний байгууллагаар тогтоолгох, нэмж хувьцаа гаргахад бүх ХЭ тэргүүн ээлжинд авах, ЖХЭ хамтран эрхээ хамгаалах асуудлаар шүүхэд хандах эрхтэй, гадаад улсаас санал өгөх боломжоор хангах
ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ҮНДСЭН ӨӨРЧЛӨЛТ
Компанийн мэдээллийн ил тод байдал
Компанийн хүний нөөцийн бодлого, нийтэд хүргэх мэдээллийг нягтлан бодох бүртгэл, санхүү, санхүүгийн бус стандартын хэм хэмжээнд бэлтгэх, жилийн тайланд компанийн засаглалын тайланг тусгах, хувьцаат компанийн хувьд КЗ-ийн талаар тайлагнах үүрэг хүлээх.
Компанийн хяналтын тогтолцоо
-
аудитын хороо,
-
дотоод аудитын алба
-
ТУЗ-д санал болгож ТУЗ томилох эрхтэй байх,
-
ХЭ-ийн өмнө хариуцлага хүлээх,
-
аудитын дүгнэлт нь компанийн санхүүгийн тайлан үнэн зөв болохыг нотлох,
-
сонирхлын зөрчилтэй хэлцэл нь хуулийн дагуу хийсэн эсэх талаар дүгнэлт хийх,
ТУЗ-ийн үндсэн үүрэг
-
хяналтын тогтолцоо,
-
ашиг сонирхлын зөрчилд хяналт тавих,
-
ёс зүйгүй хууль зөрчсөн үйл ажиллагааны талаар мэдээлэл авдаг байх нөхцлийг бүрдүүлэх,
-
сонирхогч талуудын ашиг сонирхлыг хамгаалах,
-
компанийн нийгмийн хариуцлага,
-
стандартыг мөрдүүлэх,
-
мэдээллийн ил тод байдал, харилцааны асуудалд хяналт тавих, нэг хүн хэдэн компанийн ТУЗ-д байж болох компанийн бодлогыг тодорхойлж нийтэд мэдээлэх,
-
ТУЗ-ийн гишүүдийн үүргийн хэрэгжилт, цалин урамшууллыг нийтэд мэдээлэх,
-
ТУЗ-ийн гишүүд нь гаргах шийдвэрт ашиг сонирхлын зөрчилтэй бол үүнийгээ мэдэгдэх,
-
КЗ-ын хэрэгжилтэд хяналт тавьж холбогдох арга хэмжээг авч ажиллах
ТУЗ-ийн гишүүдийн хариуцлага
-
ТУЗ-ийн гишүүний учруулсан хохирлоо барагдуулах, хариуцлагын даатгалд хамруулж болно
ТУЗ-ийн хороодын чиг үүрэг
-
Нэр дэвшүүлэх хорооны нэр дэвшүүлэх, сонгох үйл ажиллагаа, аудитын хороо хөндлөнгийн хяналтыг байгууллагыг сонгож ТУЗ-д санал оруулах