Эх сурвалж : Санхүүгийн зохицуулах хороо Нийтлэгдсэн : 2014.10.24 |
Засгийн газрын үнэт цаасыг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан хөрөнгийн зах зээлд арилжаалах шийдвэр гарсантай холбогдуулан "Монголын Хөрөнгийн Бирж" ТӨХК, "Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв" ТӨХК хамтран
2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Брокер, дилерийн компанийн төлөөллийг хүлээн авч, Засгийн газрын үнэт цаасны арилжаа, төлбөр тооцоог хэрхэн хийх талаар танилцуулга, мэдээллийг хийж, харилцан санал солилцлоо.
Нийт 100 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 3, 6, 12 сарын хугацаатай, нэг бүр нь 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэтэй үнэт цаасыг 7 хоног бүр арилжаалах юм.
Харин үнэт цаасны хүүг тухайн 7 хоногт Монголбанкинд арилжигдсан ижил хугацаатай Засгийн газрын үнэт цаасны жигнэсэн дундаж хүүгийн хэмжээгээр тогтооно.
Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаас гарлаа
Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасыг иргэд, аж ахуйн нэгжүүд Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан худалдан авах боломжтой боллоо. Дэлхийн аль ч улс орны санхүүгийн зах зээл дээр хамгийн найдвартай, аливаа эрсдэлгүй хөрөнгө оруулалт нь Засгийн газрын үнэт цаасны арилжаа байдаг билээ. 100 мянган төгрөгний нэрлэсэн үнэтэй, гурван сар, зургаан сар, нэг жилийн хугацаатай жижиглэнгийн үнэт цаасны хүү 16 хувь байгаа нь арилжааны банкны хадгаламжийн хүүгээс өндөр ашгийг худалдан авагчид өгч байгаа юм. Богино хугацааны буюу гурав, зургаан сарын үнэт цаас худалдан авсан иргэд, ААН-үүд энэ хугацаагаа дуусахад 16 хувийн хүүгээ авна. Харин нэг жилийн хугацаатай үнэт цаасны хүү нь сар бүр төлөгдөх юм.
Эрсдэлгүй, өндөр хүүтэйгээс гадна Хүн амын болон ААН-ийн орлогын албан татварын хуулийн дагуу Засгийн газрцн үнэт цаасны үндсэн болон хүүгийн төлбөр нь татвараас бүрэн чөлөөлөгддөг. Засгийн газрын үнэт цаасны үндсэн блон хүүгийн төлбөр нь татвараас бүрэн чөлөөлөгддөг. Засгийн газрын үнэт цаасыг худалдан авагч нь хөрвөх чадвартай үнэт цаасаа хугацаа нь дуусахаас өмнө торгууль төлөлгүйгээр бусад этгээдэд барьцаалах, бэлэглэх, худалдах бүрэн боломжтой аж. ААН-үүд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу өөрийн худалдан авсан Засгийн газрын үнэт цаасаа тендерийн урьдчилгаа төлбөрийн эсвэл гүйцэтгэлийн баталгаа болгох боломжтой юм. Товчхондоо, Засгийн газрын үнэт цаас эзэмшигч хүүгийн төлбөр авч, мөнгөн орлогоо нэмэгдүүлээд зогсохгүй бизнестээ ч ашиглах боломжтой. Орон сууц авах, бизнес эхлүүлэх, зээл хүсэх зэрэгт урьдчилгаа төдийгүй баталгаа болох чадамжтай хөрөнгө оруулалт гэсэн үг.
Засгийн газрын үнэт цаасны арилжаа хөрөнгийн зах зээлд оролцогчдыг дэмжих том зорилготой ч нөгөө талаараа хувь хүний орлогыг нэмэгдүүлэх баталгаат эх үүсвэр болж байна. Засгийн газар хэзээ ч дампуурдаггүй гэсэн үг байдаг. Тэгэхээр Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаас иргэд, аж ахуйн нэгжүүдэд найдвартай хөрөнгө оруулалтын хэрэгсэл болж чадах юм.
Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасыг Хөрөнгийн биржээр дамжуулан худалдах учир Засгийн газрын үнэт цаасыг худалдан авах хүсэлтээ та Хөрөнгийн биржийн гишүүн брокер, дилерийн компанип өгнө. Хэрэв та брокерын компаниар үйлчлүүлж байгаагүй бол www.mse.mn/members хаягаар орж компаниа сонгоод данс нээлгэхэд л хангалттай. Ингэснээр “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” таны дансыг баталгаажуулж, мөнгө байршуулах боломжтой болох юм.
Засгийн газрын үнэт цаасны захиалга аравдугаар сарын 29-нөөс эхлэн явагдах үнэт цаасны арилжаан санал авах хугацаа Лхагва гараг бүрийн 14:00 цагт эхэлж дараа долоо хоногийн мягмар гаригийн 11 цаг хүртэл үргэлжилнэ. Сангийн яамнаас худалдах бондын хүү, хугацаа зэргийг долоо хоног бүр түгээх бөгөөд холбогдох бусад мэдээллийг Монголн хөрөнгийн биржийн www.mse.mn эсвэл Сангийн яамны www.mof.gov.mn вэб сайтаас авах боломжтой юм байна.
Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаас нь хувь хүн, ААН-үүд Засгийн газраар дамжуулан улс орондоо хөрөнгө оруулалт хийхийн зэрэгцээ өөрсдийн мөнгөн хөрөнгөө арвижуулах хоёр талд харилцан ашигтай, баталгаатай арилжаа юм.
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |