НББ, Аудитын стандартыг мөрдөх талаар дэлхийн банкнаас өгсөн зөвлөмжүүд, эдгээрийн хэрэгжилт

Эх сурвалж : Санхүүгийн Зохицуулах Хороо

Нийтлэгдсэн : 2013.10.04

Д. Бадамчимэг-Дэлхийн банкны санхүүгийн удирдлагын мэргэжилтэн

СДЖХӨҮТ ГЭЖ ЮУ ВЭ?

·         Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй эдийн засгийн хөгжлийн гол стратегиуд, тэр дундаа хувийн хэвшлийн хөгжил, болон сайн засаглалыг дэмжих хүчин чармайлтын хүрээнд Дэлхийн банк Сангийн яамны ажлын хэсэгтэй хамтран 2008 онд НББ, Аудитын СДЖХӨҮТ-г эрхлэн гаргасан.

·         Уг тайланд Монгол улсын аж ахуйн нэгж байгууллага, санхүүгийн салбарт мөрдөгдөж буй нягтлан бодох бүртгэл (НББ), санхүүгийн тайлагнал, аудитын шаардлага болон практик хэрэгжилтийн байдалд хийсэн үнэлгээг багтаасан.

·         Компанийн санхүүгийн тайлагналын чанарыг дээшлүүлж, хувийн хэвшил, санхүүгийн салбарын өсөлт хөгжилд таатай нөлөө үзүүлэх санхүүгийн тайлагналын тогтолцоог хөгжүүлснээр олон улсын санхүүгийн зах зээлд гарах, зах зээлийн эдийн засгийн бусад арга хэрэгслийг ашиглах боломжийг нээж өгөхөд чиглэсэн бодлогын зөвлөмжүүдийг энэхүү тайланд мөн тусгасан

Хувийн хэвшлийн санхүүгийн тайлагналын тогтолцоог бэхжүүлэх нь

·         Бүх тулгуур багануудыг бэхжүүлэх хэрэгтэй

САНХҮҮГИЙН ТАЙЛАГНАЛЫН ЧАНАРЫН ТАЛААРХ ОЙЛГОЛТ ТӨСӨӨЛӨЛ

(2008 ОНЫ НББ, АУДИТЫН СДЖХӨҮТ)

Ерөнхий ойлголт төсөөлөл

·         Монгол улсын санхүүгийн тайлангийн чанар доогуур

·         Зээл сунгах, хөрөнгө оруулалт хийх эсэхийг тодорхойлох зорилгоор боломжит зээлдэгчдээс хүлээн авсан санхүүгийн тайланд банк болон хөрөнгө оруулагчид найддаггүй

·         Аж ахуйн нэгж байгууллагууд санхүүгийн тайланг хоёр янзаар гаргадаг (нэгийг нь татварын зорилгоор, нөгөөг нь дотоод хэрэгцээндээ зориулан)

·         Аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн тайлан нууц байх ёстой гэсэн ойлголт түгээмэл учраас тэднийг олон нийт олж үзэх бололцоогүй

·         Аудитын мэргэшлийн ойлголт төсөөлөл: аудитыг ач холбогдолтойд тооцдоггүй

БОДЛОГЫН ЗӨВЛӨМЖҮҮД – ГОЛ АСУУДАЛ (2008 ОНЫ НББ, АУДИТЫН СДЖХӨҮТ)

·         Холбогдох хуулиудыг олон улсын тэргүүн туршлагад нийцүүлж шинэчлэх замаар хууль эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох

·         Үндэсний институциуд, мэргэжлийн нягтлан бодогчид, аудиторууд болон зохицуулалтын байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх

НББ ба аудитын мэргэшлийг бүсийн түвшинд нэгтгэн зангидах

·         Хувийн хэвшил дэх тодруулга тайлагналын шаардлагуудыг өндөрсгөх замаар санхүүгийн ил тод байдлыг дээшлүүлэх

·         Олон нийтийн ашиг сонирхол бүхий байгууллагуудын НББ, санхүүгийн тайлагналд тавих хяналт, хэрэгжилтийг хангуулах асуудлыг аажмаар сайжруулах НББ-ийн болон Аудитын тухай хуулийг шинэчлэх Үүнд:

·         НББ, аудит, санхүүгийн тайлагналтай холбоотой бүх хууль тогтоомжинд нарийвчилсан дүн шинжилгээ хийж зөрчилтэй буюу харилцан зөрчилтэй заалт, шаардлагуудыг олж тогтоох, уялдааг хангах

·         Олон нийтийн ашиг сонирхол бүхий аж ахуйн нэгж байгууллагуудад СТОУС, АОУС-ыг бүрэн хэрэгжүүлэх хууль эрх зүйн нөхцлийг бүрдүүлж, ЖДААН-ын хялбарчилсан санхүүгийн тайлагнал болон аудитын шаардлагуудыг тогтоох

·         Санхүүгийн нэгдсэн тайланг заавал бэлтгэж хүргүүлдэг байхаар хуульчлах

·         Зохицуулалтын байгууллагуудын бүрэн эрх болон хяналт, хэрэгжилтийг зохицуулах асуудлыг тодорхой болгон хуульчлах

·         Бизнесийн эрэлт хэрэгцээтэй нь уялдуулан аж ахуйн нэгжүүд ялгаатай санхүүгийн жилтэй байх нөхцлийг бүрдүүлэх

·         Аж ахуйн нэгж байгууллагын хуулийн этгээдийн хэлбэрийг үл харгалзан зөвхөн олон нийтийн ашиг сонирхол буй эсэхт нь үндэслэж аудит хийлгэх шаардлага тавих (аудитаас чөлөөлөх нөхцлийг дахин тодорхойлох)

·         Аудитын чанарын хяналтын тогтолцоог бий болгох, үр дүнтэй хэрэгжүүлэх хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх

·         Аудитын болон аудитын бус үйлчилгээг ойлгомжтойгоор тодорхойлох – Аудиторууд аудитын үйлчлүүлэгчийнхээ санхүүгийн тайланг бэлтгэх асуудлыг тусгайлан хориглох

·         Аудиторыг солих шаардлагуудыг эргэн харах

·         НББ, аудит, санхүүгийн тайлагналын хууль тогтоомжуудыг татварын зохицуулалттай үр дүнтэй уялдуулах

·         Аудитын компаниудад заавал даатгалыг нэвтрүүлэх

ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ –СТАНДАРТУУД

·         НББ-ийн болон аудитын үндэсний стандарт тогтоогч тогтвортой бүтэцийг бий болгох

o   Үндэсний стандарт тогтоох байгууллагыг буй болгох (НББ, аудитын үндэсний стандартын хороо (НББАҮСХ))

o   НББАҮСХ нь СТОУС, АОУС-ын бүрэн хэрэгжилтэнд гол анхаарлаа хандуулж стандартыг хэрэглэх гарын авлага, заавар журмаар хангана

o   Стандарт тогтоох үүрэг хариуцлагыг хэрэгжүүлэх, стандартыг хэрэгжүүлэх заавар журмаар цаг алдалгүй хангах төлөвлөгөөг

·         Засгийн газар боловсруулж шаардлагатай төсвийг хуваарилж байх

ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ –ХЭРЭГЖИЛТ

·         НББ болон аудитын стандартын хэрэгжилтийг хангуулах үүднээс системтэй, үр дүнтэй хяналтын тогтолцоог институцийн хэлбэрээр зохих түвшинд бий болгох эсвэл одоогийн тогтолцоог боловсронгуй болгох

·         Төрийн хяналттай (тухайлбал СЗХ) өөрөө өөрийгөө зохицуулагч (ММНБИ) механизмыг хэрэгжүүлвэл тэдгээр байгууллагуудад ямар эрх олгох талаар Засгийн газар үнэлгээ хийх хэрэгтэй

·         НББ-ийн стандарт, дүрэм журмууд болон хуулийн шаардлагыг биелүүлээгүй эсвэл зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг зохих түвшинд тогтоохүүднээс системтэй, үр дүнтэй хяналтын тогтолцоог институцийн хэлбэрээр зохих түвшинд бий болгох эсвэл одоогийн тогтолцоог боловсронгуй болгох

·         Төрийн хяналттай (тухайлбал СЗХ) өөрөө өөрийгөө зохицуулагч (ММНБИ) механизмыг хэрэгжүүлвэл тэдгээр байгууллагуудад ямар эрх олгох талаар Засгийн газар үнэлгээ хийх хэрэгтэй

·         НББ-ийн стандарт, дүрэм журмууд болон хуулийн шаардлагыг биелүүлээгүй эсвэл зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг зохих түвшинд тогтоох

·         Төрийн хяналттай (СЗХ), өөрөө өөрийгөө зохицуулагч (ММНБИ) байгууллагуудад ямар эрх олгох тухай асуудалд Засгийн газар үнэлгээ өгөх нь зүйтэй

ЧАДАВХИ БА ХАМТЫН АЖИЛЛАГАА

·         “Ихэр” хөтөлбөр, бүсийн хамтын ажиллагааны санаачлагыг хэрэгжүүлэх замаар ММНБИ-ийг бэхжүүлэх – Дэлхийн банкнаас мэргэжлийн тасралтгүй боловсролын чиглэлээр бүсийн хэмжээний төсөл хэрэгжүүлж байгаа

·         МУҮАГ-ын ТӨҮГ-т хийдэг аудитын чанарыг сайжруулах үүднээс чадавхийг бэхжүүлэх арга хэмжээг үргэлжлүүлэх

·         НБОУХ-ын бүрэн гишүүнчлэлтэй болох (ММНБИ) - Хийгдсэн

·         Аудитын компаниудын чанарын хяналтын хэрэгжилтийг сайжруулах – Чанарын хяналтын тогтолцоо бүрдүүлээгүй аудитын компаниудад энэ ажлыг хэрэгжүүлэх, хариуцлага хүлээлгэх

БОЛОВСРОЛ БА СУРГАЛТ

·         Академик болон мэргэжлийн боловсрол, сургалтыг боловсронгуй болгох. Дараах асуудлуудад анхаарал хандуулах:

o    Дээд боловсрол – их сургуулийн сургалтын хөтөлбөр

o    Зохицуулалтын байгууллагууд

o   Хувийн хэвшлийн нягтлан бодогч, аудиторууд

o   Мэргэжлийн тасралтгүй боловсрол

o   Сургагч бэлтгэх хөтөлбөр

o   Номын санг шинэчлэх

·         МНБ-ийн шалгалт, холбогдох боловсрол, сургалтын шаардлагуудыг боловсронгуй болгох

·         СТОУС, АОУС, НБОУХ-ны Ёс зүйн дүрмийг практик хэрэглээ болгоход ашиглах заавар журам гаргах

·         Аж ахуйн нэгж байгууллагуудад СТОУС, АОУС-ыг мөрдүүлэх ажлыг сайжруулах зорилгоор олон нийтэд ухуулан таниулах хөтөлбөр хэрэгжүүлэх

·         НББ, аудитын мэргэшлийн тасралтгүй боловсролын хөтөлбөрийг боловсруулах

АУДИТ БА ТАЙЛАГНАЛЫГ САЙЖРУУЛАХ

·         Аудиторуудад тусгай зөвшөөрөл олгох журмыг боловсронгуй болгох

·         Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд тавигдах аудит, тайлагналын шаардлагуудыг хуулинд тодорхой тусгах

·         Жилийн санхүүгийн болон аудитын тайланг олон нийтэд толилуулах шаардлагыг нэмэгдүүлэх, хэрэгжилтийг хянах

·         Олон нийтийн ашиг сонирхол бүхий аж ахуйн нэгжүүдэд засаглалын механизмыг буй болгох (тухайлбал, аудитын хороо)

ОДООГООР ДЭЛХИЙН БАНКНААС ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА

·         Сангийн яамтай хамтран хэрэгжүүлж буй Олон салбарыг хамарсан техникийн туслалцаа төслийн бүрэлдэхүүн хэсэг

·         Төслийн үйл ажиллагаа ба явц:

·         Хууль эрх зүйн орчинг сайжруулах: НББ, Аудитын тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах

·         Стандарт тогтоох, стандартын хэрэгжилтэнд хяналт тавих зохицуулах чиг үүрэг бүхий байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх: СТОУС-ын сургалт, НББ-ын Стандартын

·         Хорооны үйл ажиллагааг тогтмолжуулах, чадавхийг бэхжүүлэх

·         Санхүүгийн тайлагналын чанарыг дээшлүүлэх: СТОУС-ын сургагч багш бэлтгэх сургалт, бүсийн сургалт, заавар, журмын боловсруулалт

·         Мэргэжлийн боловсрол, сургалтын чанарыг дээшлүүлэх

ЦААШИД...

·         НББ, Аудитын СДЖХӨҮТ-г дахин хийж гүйцэтгэх (хэрэгцээ шаардлага, хугацаа)?

Олон улсын туршлага:

·         Bosnia & Herzegovina 2004 & 2010

·         Bulgaria 2002 & 2009

·         Indonesia 2005 & 2010

·         Lithuania 2002 & 2008

·         Romania 2003 & 2009

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн