Нягтлан бодох бүртгэл, аудитын эрх зүйн орчинг боловсронгуй болгох зарим асуудал

Эх сурвалж : Санхүүгийн Зохицуулах Хороо

Нийтлэгдсэн : 2013.10.04

Нягтлан бодох бүртгэл, аудитын эрх зүйн орчинг боловсронгуй болгох зарим асуудал Б.Болормаа МНБ, Докторант /Сангийн яамны НБББГазар/

Агуулга

1.      НББ, Аудитын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлага

2.      Эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох үндсэн чиглэлүүд

i. НББ, Аудитын тогтолцоог сайжруулах

ii. Төр хувийн хэвшлийн түншлэл (PPP)-ийг хангах

iii. Мэргэжлийн ТББ-ийн хариуцлагыг нэмэгдүүлэх

iv. Олон улсын стандартын хэрэгжилтийг нэмэгдүүлэх

v. Бизнес эрхлэгчдэд учирч байгаа хүндрэлийг бууруулах

НББ, Аудитын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлага

·         “Монгол улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл"

·         “Нягтлан бодох бүртгэл, аудитын стандарт дүрэм журмын хэрэгжилтийн байдалд өгсөн үнэлгээний тайлан”(ROSC)-Дэлхийн банк, 2008 он

·         Засаглал, ил тод байдал, ААНБ-ын санхүүгийнмэдээллийн найдвартай байдал нь хөрөнгө оруулалт, санхүүжилт татах чадварт нөлөөлөх үндсэн хүчин зүйл болж байна

·          ААНБ-ын санхүүгийн мэдээлэл бодитой, баталгаажсан байх нь Төр хувийн хэвшлийн түншлэл (PPP) илүү үр дүнтэй болоход шийдвэрлэх нөлөө үзүүлнэ.

Эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох үндсэн чиглэлүүд

I. НББ, аудитын үйл ажиллагааг удирдах, хянах тогтолцоог

боловсронгуй болгох

II. ААНБ-ын ангиллыг тогтоох,

III. СТОУС, УСНББОУС, ЖДААН-ийн СТОУС, АОУС-ыг мөрдөх

IV. ММНБИ-ийн үйл ажиллагааны зохицуулалтыг сайжруулах

V. ААНБ-ын санхүүгийн жилийг ялгавартай тогтоох, тайланг толилуулах

VI. ААНБ-ын санхүүгийн тайланг мэргэжлийн нягтлан бодогчид бэлддэг байх, тэдгээр нь хариуцлага хүлээдэг байх тогтолцоо бүрдүүлэх

V II. НББ, аудитын нэмэлт мэдээлэл шаардах эрх, аудитын дүгнэлтийг нотлох баримт болгон ашиглах

VIII. Санхүүгийн тайлангийн мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлийг ашиглах

IX. Аудиторын солигдолт, хараат бус байдал

1.      НББ, аудитын үйл ажиллагааг удирдах, хянах тогтолцоог боловсронгуй болгох

  • Санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн улсын хэмжээнд нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн болон арга зүйн удирдлагаар хангах үүрэгтэй бөгөөд энэ хүрээнд:
  • Нийтээр дагаж мөрдөх нягтлан бодох бүртгэлийн журам, заавар, аргачлал,
  • Маягт баталж, мөрдүүлэх.
  • НББ-ийн мэргэжилтэн бэлтгэх сургалтын хөтөлбөр болон сургалтын чанарыг хянах асуудлаар боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран ажиллах.
  • Аудитын чанарын хөндлөнгийн хяналт хийх.
  • Ерөнхий нягтлан бодогчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий нягтлан бодогч нарыг сонгон шалгаруулж бүртгэхтэй холбоотой журмыг батлан мөрдүүлэх, хэрэгжилтийг хангах.
  • Хуульд заасны дагуу чиг үүрэг шилжүүлэн авсан өөрөө удирдах ёсны ТББ-ын үйл ажиллагааг зохицуулах дүрэм, журмыг хянах, баталж мөрдүүлэх зөвшөөрөл олгох, хэрэгжилтийг хянах, үйл ажиллагаанд нь хяналт тавих.

2.      Аж ахуйн нэгж, байгууллагын ангиллыг тогтоох

Төсөвт байгууллагаас бусад ААНБ-ыг:

  • нийтийн ашиг сонирхлын
  • жижиг дунд
  • бичил гэж 3 ангилах /Татварын байгууллагын судалгаагаар бичил гэсэн ангилалд хамаарах ААНБ нь 80 гаруй хувийг эзэлж байгаа/

Ангилах гол үзүүлэлт нь:

  • Хөрөнгийн хэмжээ, орлогын хэмжээ, ажиллагсдын тоо
  • Бичил ААН гэсэн ойлголтын НӨТ төлөгчөөр тооцох хязгаартай уялдуулах

Нийтийн ашиг, сонирхлын аж ахуйн нэгж

  • Банк, ББСБ, ХЗХ, ХОС, нийгмийн даатгалын сан, БДК, даатгалын байгууллага ,санхүүгийн бусад байгууллагууд;
  • төрийн ба орон нутгийн өмчит болон оролцоотой аж ахуйн нэгж байгууллага;
  • стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж буй ААНБ;
  • эрчим хүч, дулаан, уур усаар хангах нийтийн үйлчилгээний байгууллагууд;
  • улс төрийн намууд, хуулийн дагуу төрийн зарим чиг үүргийг шилжүүлэн авсан өөрийн зохицуулалтын чиг үүрэг бүхий байгууллагууд, 50-иас дээш тооны гишүүнчлэл бүхий төрийн бус байгууллагууд;
  • санхүү бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас нийтийн ашиг сонирхлын аж ахуйн нэгж, байгууллага гэж үзсэн бусад байгууллага;

 

3.      НББ-ийн олон улсын стандарт болон АОУС-ыг мөрдөх шаардлага

  • НББ-ийн стандарт нь:
  • 40 гаруй жил
  • Глобал хэрэглээтэй.
  • 42 СТОУС (IFRS)
  • ЖДААН-ийн СТОУС (IFRS for SME)
  • 31 УСНББОУС (IPSAS)

Аудитын олон улсын стандарт нь:

  • Чанарын хяналт
  • Аудит
  • Нягтлах ажил
  • Бусад баталгаажуулалт
  • Холбогдох үйлчилгээний стандарт
  • Зөвхөн нийтийн ашиг сонирхлын ААНБ-д СТОУС-ыг заавал мөрдөх , эдгээрийн санхүүгийн тайланд аудит хийхэд АОУС-ыг мөрдөх/
  • Жижиг дунд аж ахуйн нэгжид ЖДААН-ийн СТОУС-ыг мөрдөх /Эдгээрийн санхүүгийн тайланд заавал аудит хийхийг шаардахгүй, хийсэн тохиолдолд АОУС-ыг мөрдөх/
  • Төсөвт байгууллагын бүртгэл хөтлөлт санхүүгийн тайлагналд УСНББОУС-ыг мөрдөх
  • Бичил ААНБ-д ОУС мөрдөхгүй, харин Сангийн яамнаас баталсан бүртгэлийн журам, зааврыг мөрдөж, хялбаршуулсан баланс, орлого үр дүнгийн тайлан гаргах /эдгээрийн СТ-д заавал аудит хийхийг шаардахгүй/

НББүртгэл, аудитийн стандартын хороо :

  • СТОУС, АОУС-ийн талаар тайлбар, зөвлөмж гаргах стандартын сургалт явуулах эрх олгох
  • Стандартын хэрэгжилтэд хяналт тавихад туслалцаа үзүүлэх
  • Нийтээр дагаж мөрдөх бүртгэлийн журам, аргачлал, маягтыг хэлэлцэн, Сангийн сайдаар батлуулах
  • Стандартын хэрэглээний өнөөгийн байдал
  • Ашгийн төлөө байгууллагуудын ихэнх нь СТОУС-ыг мөрдөхөөс илүүтэйгээр татварын хуульднийцүүлэн бүртгэлээ хөтөлж байна.
  • Тайлан тушаах ёстой аж ахуйн нэгжийн 94 хүртэлх хувь нь ЖДААН-ийн СТОУС-ыг мөрдөхөөр харагдаж байна (урьдчилсан судалгаагаар)

НББ, аудитын стандартын хороо

  • Хорооны Ажлын албаны чиг үүргийг ММНБИ-ийнСтандарт, арга зүйн хороо гүйцэтгэнэ. Энэ хороо нь дараах чиг үүрэгтэй байх:
  • СТОУС, АОУС-ыг орчуулга, тайлбар, хэрэглээний зөвлөмжийг хянан батлах
  • Нийтээр дагаж мөрдөх бүртгэлийн аргачлал, заавар журам, маягтын төслийг хянаж, батлуулахаар Засгийн газрын гишүүнд хүргүүлэх
  • Стандартын сургалт явуулах, сургалт явуулах зөвшөөрөл олгох

4.      ММНБИ-ийн үйл ажиллагааны зохицуулалт

ММНБИ-д дараах чиг үүргийг нэмж шилжүүлэх:

  • МНБ-ын эрх олгох, тасралтгүй сургалтын тогтолцоо бий болгох, эрхийг хүчингүй болгох
  • МНБ, аудиторуудын ёс зүйн дүрэм журмыг батлан мөрдүүлэх
  • НББ-ийн болон АУОС—ыг орчуулах, хэрэглээний тайлбар, зөвлөмж боловсруулах
  • Сургалтын байгууллагад стандартын сургалт явуулах зөвшөөрөл олгох санал боловсруулах

5.       ААНБ-ын санхүүгийн жилийг ялгавартай тогтоох, тайланг толилуулах

ААНБ-ын санхүүгийн жилийг өөрчлөн тогтоох

  • Улирлын чанартай үйл ажиллагаа явуулдаг ААНБ-д сМонголын эдийн засагт зонхилох байр суурьтай байдагтай уялдуулан санхүүгийн жилийг өөрчлөн тогтоох нь зүйтэй юм гэдэг асуудлыг олон байгууллага, мэрэгжилтнүүд хүлээн зөвшөөрсөн төдийгүй шаардах болсон
  • Санхүүгийн жилийг өөрчлөн тогтоох асуудлаар УИХ-ын зарим гишүүд хууль санаачлаад байгаа

Санхүүгийн тайлан гаргах, толилуулах хугацаа

  •  Нийтийн ашиг сонирхлын ААНБ нь жилд 2 удаа,
  • Бусад ААНБ нь жилд 1 удаа санхүүгийн тайлан гаргаж цахимаар хүргүүлэх
  • Жил, хагас жилийн нэгдсэн санхүүгийн тайланг тус бүр дээр зааснаас хойш 15 хоногийн дотор гарган санхүүгийн байгууллагад хүргүүлдэг байх

ААНБ-ын нэгдлийн нэгдсэн тайлан гаргаж толилуулах үүрэг

  • Бизнесийн нэгдэлд хамаарч буй хамгийн дээд шатны толгой компани нь охин компаниудтайгаа нэгдсэн тайлан гаргаж толилуулах үүргийг хуульчлах, хугацааг тогтоох

6.      Ерөнхий нягтлан бодогчийн эрх үүрэг, хариуцлага, сонгон шалгаруулах

  • Зөвхөн бүртгэлтэй ерөнхий нягтлан бодогч ААНБ-ын бүртгэл хөтлөлт, санхүүгийн тайлагналыг хариуцах эрхтэй байх
  • Сангийн яамнаас тогтоосон шалгуур, шаардлагыг хангасан мэргэжлийн нягтлан бодогчийг ерөнхий нягтлан бодогчоор бүртгэдэг байх
  • Ерөнхий нягтлан бодогчийн эрх, үүрэг, хариуцлагыг хуульчлах

7.      НББ, аудитын нэмэлт мэдээлэл шаардах эрх, аудитын дүгнэлтийг нотлох баримт болгон ашиглах

НББ, аудитын нэмэлт мэдээлэл шаардах эрх

  • Төрийн болон эрх бүхий төрийн бус хяналт зохицуулалтын байгууллага,
  • ААНБ-ын гишүүд
  • ААНБ-ын өмчлөгчийн хүсэлтээр ААНБ-ын ерөнхий нягтлан бодогч нь нягтлан бодох бүртгэлтэй холбоотой нэмэлт мэдээлэл гаргаж өгөх үүрэг хүлээх
  • Энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй тохиолдолд хүлээх хариуцлагыг хуульчлах
  • Мөн түүнчлэн аудитын дүгнэлтийг нотлох баримт болгон ашиглах эрх зүйн үндсийг бий болгох

8.      Санхүүгийн тайлангийн нэгдсэн сан бүрдүүлэх, түүний мэдээллийг ашиглах

  • Санхүүгийн байгуулагууд болон Сангийн яаманд санхүүгийн тайлангийн цахим,нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх асуудлыг хуульчлах
  • Энэ нэгдсэн мэдээллийн санд тусгагдсан санхүүгийн мэдээллийг аж ахуйн харилцаанд орох бүхий л тохиолдолод санхүүгийн мэдээллийн ганц эх үүсвэр болгон ашиглах зарчмыг хуульчлах

9.      Аудиторын солигдолт, хараат бус байдал

  • Аудиторын хараат бус байдлыг хангах нь аудитын үйл ажиллагааны чанар, аудитын дүгнэлтийн бодит байдлыг хангахад чухал ач холбогдолтой.
  • Хараат бус байх шалгуурыг хуульчлах
  • Хараат бус байдлыг хангах зорилгын үүднээс 5 жил тутам аудитын байгууллагыг солих
  • Хүндэтгэн үзэх шалтгаангүй аудиторыг солихыг хориглох
  • Сольсон бол шалтгааныг тайлбарлан ил тод мэдээлдэг зарчим тогтоох

Ингэснээр :

  • Аудитын үйлчилгээний чанар сайжирна
  • Аудитын үйлчилгээний үнэ хямдарна
  • Санхүүгийн бусад үйлчилгээний чанар сайжирна

Бусад хуулиудтай нийцүүлэх:

  • Компанийн тухай хууль /санхүүгийн тайлангийн бүрэлдэхүүний талаар заасан хэсэг/
  • Банк, санхүүгийн салбарын зарим хууль тогтоомжууд/ санхүүгийн тайлангийн бүрэлдэхүүний талаар заасан хэсэг/
  • Төрийн аудитын тухай хууль/төрийн өмчийн оролцоотой компанийн санхүүгийн тайланд аудит хийхтэй холбоотой хэсэг/
  • Төсвийн тухай хууль /Төрийн өмчийн оролцоотой ААН-ийн санхүүгийн тайланг толилуулахтай холбоотой хэсэг/

 

 

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн