Зургаан хувьцаат компанийн үнэт цаасыг бүртгэлээс хаслаа

Эх сурвалж : Санхүүгийн зохицуулах хороо

Нийтлэгдсэн : 2014.10.23

Санхүүгийн Зохицуулах Хорооноос хувьцаат компаниудад газар дээрх шалгалт хийж, үйл ажиллагаа зогссон, өмч хөрөнгө үрэгдсэн, хувьцаа эзэмшигчдийн өмнө хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй нэр бүхий 165 хувьцаат компанийн үнэт цаасны арилжааг Хорооны 2008

оны 77 дугаар тогтоолоор зогсоосон.

Хороо үнэт цаасны арилжааг нь зогсоосон 165 ХК-ийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд "ЦАСТУ" ХК, "Чимбай" ХК, "Разноимпекс" ХК, "Туул баян" ХК, "Монел" ХК, "Модлог" ХК зэрэг компаниуд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр татан буугдаж, хуулийн этгээдийн эрх зүйн чадамжгүй болсон тул эдгээр компаниудын үнэт цаасыг Санхүүгийн зохицуулах хорооны 2014 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн 375 дугаар тогтоолоор үнэт цаасны бүртгэлээс хаслаа.

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Б. Тэнгис -ийн

Д. Тулгаа -ийн

Д. Цэцэгмаа -ийн

Д. Отгончимэг -ийн

Э. Энхсайхан -ийн

Ч. Мөнхтөр -ийн

Ч. Лонжид -ийн

Д. Баяраа -ийн

Ч. Оюун-Эрдэнэ -ийн

Д. Насанбуян -ийн