"Эрдэнэс Таван Толгой" болон "Macmahon" компаниуд түр зогсолтын гэрээгээ сунгав

Эх сурвалж : Bloomberg TV

Нийтлэгдсэн : 2014.10.24

"Эрдэнэс Таван Толгой" болон "Macmahon" компаниуд түр зогсолтын гэрээгээ сунгасан байна. Монгол Улсын Засгийн газар энэ сард багтаан "Эрдэнэс Таван Толгой"-н стратегийн хөрөнгө оруулагчийг сонгохоор болоод байгаа юм.

Ингэснээр олборлолтоос нь эхлээд борлуулалт хүртэлх бүх үйл ажиллагааг хөрөнгө оруулагч тал хариуцана. "Macmahon" компанийн мэдээлснээр түр зогсолтын гэрээ ирэх 11 дүгээр сарын гурван хүртэл үргэлжлэхээр болжээ.

Талууд энэ хугацаанд гэрээгээ шинэчлэхээр асуудлыг хэлэлцэх аж. "Эрдэнэс Таван Толгой"-н зүгээс  "Macmahon"-той байгуулсан гэрээ хэтэрхий алдагдалтай төдийгүй гүйцэтгэгч тал гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа гэж мэдэгдсэн байна. Тиймээс гүйцэтгэсэн ажлынх нь төлбөрийг барагдуулаагүй гэдгээ тайлбарласан юм.

Харин  "Macmahon"-ийн хувьд  "Эрдэнэс Таван Толгой" компаниас 30 сая долларын төлбөрөө нэхэмжлээд байна. Мөн олборлолтод ашиглагдаж байсан 48 сая долларын үнэ бүхий тоног төхөөрөмжийг анхны үнээр нь "Эрдэнэс Таван Толгой" компанид худалдах гэрээний заалт байгаа гэдгийг онцолжээ.

Үүнээс гадна  "Эрдэнэс Таван Толгой" компани "Chalco"-ийн өрийг барагдуулах нүүрсний нийлүүлэлтээ түр зогсоогоод байгаа юм.

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн