Аудитын тогтолцоо нь компанийн засаглалыг сайжруулах үндсэн хүчин зүйл болох нь:

Эх сурвалж : Санхүүгийн Зохицуулах Хороо

Нийтлэгдсэн : 2013.10.04

Компанийн засаглал ба Аудитын тогтолцоо Үндэсний семинар 2013 оны 10-р сарын 4 Төрийн ордон

Монголын компанийн засаглалын үе шат

Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоо (90 оноос өмнөх)

 Улсын үйлдвэрийн газрууд, хоршоо

Чөлөөт зах зээлийн тогтолцоо (90 оноос одоог хүртэл-г хуваан авч үзвэл:

1.      Хувиараа бизнес эрхлэгч – Ганзагын наймаачин / Хувь иргэн, нөхөрлөл, хоршоо/

2.      Өөрийн өмчийг 100% эзэмшигч – Захирал /Хязгаарлагдмал хариуцлагатай компани/

3.      Компанийн хувь эзэмшигч - ТУЗ-ийн дарга /Хувьцаат компани/

Компанийн засаглалын одоогийн хэрэгцээ

Өрсөлдөөнд бизнесийн орчин

Хувирамтгай эдийн засгийн нөхцөл байдал

Эрсдэлтэй санхүүгийн зах зээл

   - Бий болсон бизнесийн алдаа, дампуурал зэргээс

Бизнесийн байгууллагын хяналттай байх, хариуцлага, ил тод нээлттэй байдалыг

   - Хөрөнгө оруулагчид

   - Төрийн зохицуулалтын байгууллага

   - Хамтран ажиллагч түнш

   - Санхүүжилт, зээл олгогчид зэрэг 

Хэрэгцээ шаардлагууд бий болсон.

Компанийн засаглалын хэрэгцээ 

   - Хөрөнгө оруулалт авсан

   - Олон нийтийн ашиг сонирхолын төлөө ажилладаг

   - ХК, ТӨХК, Арилжааны банк, ББСБ, Даатгалын компаниуд болон Аудитын компаниудыг

  • Гүйцэтгэх удирдлагад хяналт тавих
  • Хөрөнгө оруулагчид, хувьцаа, хадгаламж эзэмшигч, даатгуулагчдын эрх ашгийг хамгаалах ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ байгууллага буюу зөвлөлтэй байх шаардлага үүссэн

Сонирхлын зөрчил

  • Эрх мэдэл
  • Ашиг сонирхол

ТУЗ нь хөрөнгө оруулагчид, хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл гэдгээ ухамсарлан өндөр ёс зүйтэй, компанийг нийгмийн хариуцлагатай байлгахад түлхүү анхаарч ажиллах

Компанийн засаглалын зарчим

Ил тод, тунгалаг байх

  • Цаг хугацаанд нь баримттай, бодит мэдээллээр хангах
  • Санхүү, Гүйцэтгэл, Засаглал, Хувь эзэмшигчдийн мэдээлэл
  • Тэнцвэртэй бус байдлаар мэдээлэл хүргэхээс болгоомжлох

Хяналттай байх

  • Гүйцэтгэх удирдлага
  • ТУЗ-ийн хяналтанд байх
  • ТУЗ нь Хувь эзэмшигчдийн хяналтанд байх

Хариуцлагатай байх

§  Бүх хувь эзэмшигчдийн эрх ашиг хамгаалагдахгүй бол хуулийн хариуцлага хүлээхийг ойлгох

§  Компани ба оролцогч талуудын хамтын ажиллагааг дэмжих

Ижил тэгш байх

  • Хувь эзэмшигчдийн эрхийг хамгаалах, ижил тэнцвэртэй байдлаар хандах
  • Хууль зөрчигчидөд шийтгэл ноогдуулах

Компанийн засаглалд Аудиторын оруулах ач холбогдол

  • Transparency – ил тод болгох (нөхцөл байдал бий болгох)– Зах зээлд оролцогчидод мэдээлэл, шийдвэр нь нөхцөл байдлыг бүрэн тодорхойлсон байх, мэдээлэл ойлгомтой байх
  • Disclosure – мэдээллэх (үйл явц, арга хэлбэр)– Шийдвэр гаргаж байгаа байдал, мэдээлэл нь шуурхай, цаг үеийх байж мэдээллийг олж авах боломжтой, нээлттэй хүргэх, зөв механизм тогтсон байх
  • Accountability – хяналттай байх (уял явц, арга)– Төрийн болон хөндлөнгийн байгууллага, зах зээлд оролцогчид хяналтай байх, гаргасан шийдвэрээ эргэн харж хариуцлага хүлээх, засч залруулах механизм бүрдсэн байх

Дотоод аудит

  • Байгууллагын санхүүгийн ба санхүүгийн бус үйл ажиллагаанд өдөр тутмын үйл ажиллагаанд оролцдог дотоод нэгж утгаараа хяналт тавьж Гүйцэтгэх удирдлагад мэдэгдэх, Аудитын хороонд тайлагнах үүрэг хүлээдэг.
  • Өнгөрсөн санхүүгийн ба санхүүгий бус үйл ажиллагаа, алба нэгжүүдэд аудит, хяналт, шалгалт хийхээс гадна ирээдүйд чиглэсэн байгууллагын эрсдэлийг тодорхойлох, удирдлагыг хэрхэн арга хэмжээ авч ажиллах талаар санал бодлоо солилцдог.
  • Байгууллагад аудитаас гадна эрсдэлийн удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх үндсэн үүрэг хүлээдэг.
  • Байгууллагын ёс зүйн хэм хэмжээг мөрдөгдөж байгаа эсэхэд хяналт тавих
  • Дотоод хяналт сайн байснаар санхүүгийн болон үйл ажиллагаа сайжирч, санхүүгийн тайлагналын байдал ил тод, нээлттэй болох нөхцөл бүрддэг.
  • ТУЗ-ийн аудитын хороо

81.4.1. Компанийн нягтлан бодох бүртгэлийн бодлого, бүртгэлийг олон улсын стандартад нийцүүлэх, дотоод хяналтын болон эрсдэлийн удирдлагын үйл ажиллагаа, санхүүгийн тайлан, санхүү, эдийн засгийн бусад мэдээллийн үнэн бодит байдалд хяналт тавих;

81.4.2. Дотоод хяналтын албаны удирдлага, ажилтныг томилох, цалин, урамшууллыг тогтоох санал боловсруулах;

81.4.3. Аудитын байгууллагыг сонгох, түүний ажлын хөлсний хэмжээг тогтоох талаар санал боловсруулах;

81.4.4. Их хэмжээний болон сонирхлын зөрчилтэй хэлцэлд хяналт тавих, дүгнэлт гаргах

Хөндлөнгийн аудит

  • Хөрөнгө оруулалтын ил тод, нээлттэй, хяналттай орчныг хөрөнгө оруулагчдад бүрдүүлж өгдөгөөрөө өндөр ач холбогдолтой
  • Хөндлөнгийн аудитын үйлчилгээ сайн байна гэдэг нь Хөрөнгө оруулагчид сайн хяналттай байх нөхцөл бий болж санхүүгийн үйл ажиллагааг ямаршуу явж байгааг нээлттэй мэдэх боломж олгодог.
  • Хяналт сайн байна гэдэг нь Хувьцаа эзэмшигчдийн өмнө ТУЗ хариуцлагатай байх, Гүйцэтгэх удирдлага ТУЗ-ийн өмнө хариуцлагатай байх нөхцөл бүрдэнэ.
  • Ийм ч учраас мэдээлэл нээлттэй болсноор Хувьцаа эзэмшигчдэд эрх тэгш хандах нөхцөл бүрдэнэ.
  • Аудит нь нийтийн сонирхолын төлөө үйлчилдэг утгаараа
  • Нийгмийн өмнө хүлээх хариуцлага өндөр байх бөгөөд
  • Үйлчлүүлэгч, ажил олгогч гэх харилцаанаас ялгаатай.
  • Хөрөнгө оруулагчдад 3 дагч хөндлөнгийн, мэргэжлийн гэрчилгээжсэн аудитороо шалгуулж дүгнэлт гаргуулах нь өндөр ач холбогдолтой байдаг байна.
  • Хөндлөнгийн аудит нь компанийн засаглалын ТУЗ-ийн удирдлагаар ГУ-д санхүүгий гүйцэтгэл, зарцуулалт талаас нь хөндлөнгийн, мэргэжлийн байр сууринаас хяналт тавих
  • Компанийн санхүүгийн бодит нөхцөл байдлыг илэрхийлэх үүргийг хэрэгжүүлдэг
  • Хөндлөнгийн аудит нь ТУЗ-ийн оновчтой шийдвэр гаргахад бодит мэдээллээр хангах Хөндлөнгийн аудит нь ил тод байдлыг хангахад тайлагнах, мониторинг, хяналтыг хэрэгжүүлдэг
  • Аудиторын үндсэн үүрэг бол Хувьцаа эзэмшигчид, хөрөнгө оруулагчдад хүргэж байгаа санхүүгийн мэдээлэл хэр бодитой байгаад дүн шинжилгээ хийж дүгнэлт гаргаж өгөхөд оршино.

Аудиторын үүрэг:

1.      Алдаа яагаад гарах болсон шалтгаан, эх үүсвэрийг тодорхойлж тайланд тусгаж ТУЗ-д, захиалагчид хүргүүлэх

2.      Гэмт хэргийн шинж чанартай гэж үзвэл холбогдох зохицуулалтын байгууллагад мэдэгдэх

3.      ТУЗ нь Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдийн эрхийг хэрэгжүүлэх үүрэг хүлээсний хувьд Компанийн бодитмэдээллийг олж авахад оршино. Үүнийг хөндлөнгийн аудит

ТУЗ-д хийж тусалдаг. Иймд ТУЗ болон Аудитор-д нээлттэй, ёс зүйтэй харилцаа маш чухал байдаг.

Аудит хийлгэснээр:

  1. Хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчдийн компанид итгэх итгэл нэмэгдэх (хөрөнгө оруулагчид дотоод үйл ажиллагааг мэдэхгүй байгаа)
  2. Компанийн үйл ажиллагаа, санхүүтэй холбоотой тодорхой бус байдал, эрсдэлийг олж харахад туслах
  3. Бизнесийн үйл ажиллагаанд үнэ цэнийг бий болгох, цаашид үйл ажиллагааг сайжруулахад ач холбогдол өгөх

Нягтлан бодох бүртгэлийн алдаа болон Ххуурмаг үйл ажиллагаа, гэмт хэргийн шинж чанартай асуудлуудаас болж санхүүгийн тайлан үнэн зөв гардаггүй байна.

Хөндлөнгийн ауди ХК, ТӨХК-иудын 2012 оны ашиг ба алдагдал

 

Хөрөнгө

Ашиг

Алдагдалтай

ROA

ААНОАТ эзлэх хувь

Хувьцаат компани

940,1 тэр бум

78,4

-6.9

8.3

1,7%

 

 

Хөрөнгө

Ашиг

Алдагдалтай

ROA

ААНОАТ эзлэх хувь

ТӨОХК

185 тэрбум

0,004

-10

-

 

100% ТӨХК

3,6 их наяд

31,7

-43,5

0,9%

0,6%

Хамтарсан

үйлдвэр

2 их наяд

227

-1

11%

4,3%

Бусад ТӨК

1,4 их наяд

11,4

-11,3

0,8%

0,2%

Нийт

7,3 их наяд

271

65,8

3,7%

5,1%

2012 оны Нийт ААНОАТ дүн 523.2 тэрбум

ХК, ТӨХК-ийн аудитын үйлчилгээ

  • Монголын хөрөнгийн биржд бүртгэлтэй байгаа 212 ХК-ийн 91 ХК буюу 43% нь Санхүүгийн тайланд аудит хийлгэсэн байна.
  • Аудит хийлгээгүй ХК-иудад хуулийн хариуцлага хүлээлгэх хариуцлагын тогтолцоо сул байна

Зөвлөмж

  • Олон нийтийн эрх ашгийн төлөө үйлчилдэгийн хувьд аудитын компаниуд нийгмийн хариуцлагыг ухамсарлуулж улмаар өөрсдийг засаглалыг сайжруулах
  • Аудитын компани ХК-тэй гэрээ байгуулахад ГЗ-тай биш, КтХ-д зааснаар ТУЗ-ийн аудитын хороо сонгож, ТУЗ томилж хараат бус, бие даасан ажиллах нөхцөлийг хангах
  • ХК, ТӨХК-иудын хүрээнд Аудиторын дүгнэлтэнд ноцтой зөрчил илэрсэн тохиолдолд холбогдох төрийн, зохицуулалтын байгууллагуудад мэдэгдэх
  • МННББИ-ийн засаглалыг сайжруулах, Аудитын компаниудаас хараат бус, бие даасан байдлаар хяналт тавьж, ёс зүйн хариуцлага тооцдог байхЗӨВЛӨМЖ
  • Аудитын компаниудад чанарын шалгалтыг сайжруулах, гарсан алдаа дутагдлыг нийтэд мэдээлэлдэг байх тогтолцоог бүрдүүлэх. Чадавхийг сайжруулах зорилгоор үйл ажиллагааны чанар, засаглал, ёс зүйн түвшингээр зэрэглэж хариуцлагын тогтолцоог сайжруулах
  • Нийтийн сонирхол, эрх ашгийн төлөө ажиллаж байгаа компаниудад аудит хийдэх Олон улсын аудитын стандартыг зайлшгүй мөрдүүлдэг болох
  • Хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах хууль, журам –Investment Protection Act
  • ХК-ийн мэдээллийг олон нийтэд ил тод цаг тухайд нь мэдээллэх
  • ХК-иудын хараат бус аудитын компани эсэхэд хяналт тавих

Аудитын үйлчилгээ болон зөвлөх үйлчилгээ

АНУ-ын 2002-ны Хөрөнгө оруулагчдыг хамгаалах хуульд(Public company accounting reform) Аудитор ба Зөвлөхүүдийг зааглаж өгсөн. Тухайлбал нэг үйлчлүүлэгчид аудитын компаниуд нь зөвлөх болон аудитын үйлчилгээ үзүүлэхийг хориглосон.

Аудитын тухай хуульд

  • санхүүгийн байдлыг судалж төлөвлөх, хөрөнгө оруулалт, зээл, тооцооны төрөл бүрийн төсөл, төлөвлөгөө, хөрөнгийн ба бизнесийн үнэлгээ боловсруулахад нь тусалж үйлчлэх
  • нягтлан бодох бүртгэлийг стандартын дагуу хөтлөх, нөхөн хөтлөх, тайлан гаргах, өртгийн болон удирдлагын бүртгэлийг зохион байгуулахад нь туслах, зөвлөгөө өгөх
  • аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн дотоод хяналтыг зохион байгуулахад нь туслах
  • аж ахуйн нэгж, байгууллагад менежментийн асуудлаар зөвлөгөө өгөх
Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн