Компанийн засаглалын үндэсний тайлангийн товч танилцуулга
Эх сурвалж : Санхүүгийн зохицуулах хороо
Нийтлэгдсэн : 2013.11.01 |
|
Компанийн засаглалын үндэсний зөвлөлийн гишүүн, Эдийн засгийн хөгжлийн яамны Инноваци, төр хувийн хэвшлийн түншлэлийн газрыг дарга С. Бэхбат
Агуулга:
1. Тайлангийн зорилго
2. Хамрах хүрээ
3. Дүгнэлт, цаашид анхаарах асуудлууд
Тайлангийн зорилго
-
Компанийн засаглалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд компанийн засаглалын өнөөгийн байдал
-
ХК, ТӨХК болон олон нийтээс хөрөнгө татан төвлөрүүлсэн, нийтийн ашиг сонирхлын төлөө ажилладаг байгууллагуудыг судлаж энэхүү тайланг хийсэн.
-
1990-ээд оноос хойших компанийн засаглалын хөгжил, хийгдсэн ажлууд болон компанийн засаглалын өнөөгийн төлөв байдлыг салбар бүрээр гаргав.
-
Судалгааг АНУ-ын Хөгжлийн агентлагын төслийн зөвлөх Димерын судалгааны аргачлалд тулгуурлан аль болох салбарын мэргэжлийн судлаачдын дүн шинжилгээнд тулгуурлан хараат, бие даасан байдлаар боловсруулалт хийж гүйцэтгүүлсэн болно.
-
Компанийн засаглалын хөгжил
-
1990 оны ардчилсан хувьсгалын үр дүнд байгуулагдсан анхны Засгийн газарт:
-
Улс орноо төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжүүлэх;
-
Нээлттэй эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэх;
-
Үүний тулд улс хоршооллын өмчийг хувьчлах замаар хувийн хэвшлийг хөгжүүлэх зэрэг түүхэн үүрэг ногдсон байсан.
-
Энэ зорилтыг хэрэгжүүлэхийн тулд юуны өмнө өмч хувьчлал явуулах эрх зүйн орчинг бүрдүүлэх нь нэн чухал зорилт байв.
-
1990 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Улсын Бага Хурлаас БНМАУ-ын Иргэний хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, иргэдээ өмчтэй болгох арга хэмжээг эхлүүлсэн.
-
1991 оны 5 дугаар сард батлагдсан “Өмч хувьчлах тухай хууль”-иар өмч хувьчлалын зарчим, хувьчлалд хамрагдах өмчлөлийн зүйлс, хувьчлал явуулах арга хэлбэр, хэрэгжүүлэх ажлын удирдлага, зохион байгуулалтыг тодорхойлсон.
-
Их хувьчлалыг хэрэгжүүлэхээр үйлдвэрийн газруудыг хувьцаат компани болгон өөрчлөн зохион байгуулж, тэдгээрийн хувьцааг ХОЭБ-ээр худалдаалах ажлыг зохион байгуулахаар 1991 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Монголын хөрөнгийн биржийг байгуулсан.
-
1992 оны 2 дугаар сарын 7-нд Монголын хөрөнгийн бирж дээр ХОЭБ-ийн анхны арилжаа явагдсан бөгөөд 1995 оны 5 дугаар сарын дунд хүртэл үргэлжилсэн.
-
Хувьчлалын үр дүнд үүссэн хувийн болон холимог өмчит аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа явуулах эрх зүйн үндсийг 1991 оны 5 дугаар сард батлагдсан “Аж ахуйн нэгжийн тухай хууль”-иар бүрдүүлсэн.
-
Энэ хууль нь өмч хувьчлалын үр дүнд Монгол улсад цоо шинээр бий болсон компаниудын үйл ажиллагааны эрх зүйн үндэс төдийгүй тэдгээрийн засаглалын харилцааг зохицуулсан эрх зүйн анхны баримт бичиг болсон.
-
1992 оноос эхлэн МХБ-д хувьцаа нь арилжаалагдсан ХК-иуд хувьцаа эзэмшигчдийн өмнө хүлээсэн үүрэг болох хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулсан, ногдол ашиг тараасан зэрэг үзүүлэлтүүд тухайн үед цоо шинээр бий болсон компаниудын засаглалын байдлыг дүгнэх үзүүлэлт болсон юм.
-
1992 онд МХБ-д 208 ХК бүртгэлтэй байснаас 7 нь тухайн онд хувьцаа эзэмшигчийн анхны хурлаа хуралдуулсан бол, 1993 оны эхээр 114 ХК нь жилийн үйл ажиллагааны тайланг хэлэлцэххувьцаа эзэмшигчдийн хурлаа хуралдуулж байсан нь нийт бүртгэлтэй ХК-ийн 54,8% болсон нь МХБ-ийн түүхэнд хамгийн өндөр үзүүлэлт байсан юм.
-
Анхны ХК-ууд 1993 оноос эхлэн ногдол ашиг хуваарилж эхэлсэн. 1993 онд МХБ-д бүртгэлтэй 208 ХК-иас 72 ХК ногдол ашиг хуваарилж, 208 ХК бүгд санхүүгийн тайлангаа МХБ-д ирүүлсэн байна.
-
1995 онд “Нөхөрлөл компанийн тухай хууль” батлагдсан бөгөөд энэ хуулиар хувьцаа эзэмшигчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөл, хянан шалгах зөвлөл зэрэг компанийн удирдах дээд байгууллагууд, тэдгээрийн бүрэн эрх, сонгох тайлагнах журам, хувьцаа эзэмшигчдийн үндсэн эрх зэргийг хуульчилсан нь бэлэн мөнгөний арилжаа явагдаж, компаниуд жинхэнэ утгаараа хувьд шилжих үйл ажиллаганы бэлтгэл байсан төдийгүй, компанийн засаглалын үндсэн суурь зарчмуудыг тогтоосон.
-
1995 оны 8 дугаар сарын 28-нд МХБ-д бэлэн мөнгөний арилжаа эхэлсэн.
-
1995-1998 оны хооронд хоёрдогч зах зээлийн хувьцааны арилжаа маш идэвхитэй явагдаж, МХБ-д бүртгэлтэй ХК-ийн хувьцааны хяналтын багц үндсэндээ цөөн гэр бүл болон гэр бүлийн компанийн мэдэлд төвлөрсөн.
-
Үнэт цаасны хорооны 1996 оны 82 дугаар тогтоолоор “ХК-ийн сангийн хувьцаа худалдан авсан байдалд шалгалт хийх удирдамж”-ыг батлагдсан.
-
Хувьцааны төвлөрөл эрчимжиж, хувьцааны хяналтын багцыг худалдан авсан этгээдүүд хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулан Төлөөлөн удирдөх зөвлөлийг шинээр бүрдүүлэх, гүйцэтгэх удирдлагыг шилжүүлэн авах асуудал 1996-1998 оны хороонд үндсэндээ явагдаж дууссан байна.
-
1999 онд “Компанийн тухай” шинэ хуулийг баталсан бөгөөд энэ хуульд орчин үеийн компанийн эрх зүйн нийтлэг зарчмуудыг тусгасан төдийгүй, тухайн үед нийтлэг дагаж мөрдөж байсан компанийн засаглалын зарчмуудыг ч тусгасан.
-
1999 онд ЭЗХАХБ-аас “Компанийн засаглалын зарчмууд”-ыг батласан, Компанийн тухай шинэ хууль батлагдан гарсантай холбоотойгоор УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дэргэд Компанийн засаглалын ажлын хэсэг байгуулагдсан нь төр засгийн зүгээс Монголд компанийн засаглалыг хөгжүүлэх тухай авч хэрэгжүүлсэн анхны чухал арга хэмжээ болсон.
-
Эдийн засгийн байнгын хорооноос өгсөн чиглэл удирдамжийн дагуу Үнэт цаасны хороо 2000 оны 10 дугаар сараас нийт бүртгэлтэй ХК-уудад үзлэг шалгалт хийх удирдамж баталж, 2002 оныг дуустал үзлэг хийсэн.
-
Энэ үзлэгт нийт 353 ХК хамрагдсан бөгөөд эдгээрээс үйл ажиллагаа нь хэвийн явж байгаа 203 ХК, үйл ажиллагаа явуулж байгаа ч хангалтгүй үнэлгээтэй 124 ХК, үйл ажиллагаа нь бүрэн зогссон 59 ХК байна.
-
2000 оноос эхлэн ЭЗХАХБ болон Дэлхийн банкны группээс зохион байгуулж эхэлсэн компанийн засаглалын бүс нутгийн дугуй ширээний ярилцлагад ҮЦХ, Төрийн өмчийн хороо, МХБ, МҮХАҮТ зэрэг байгууллагуудын ажилтнуудыг оролцуулж ирсэн.
-
2004 оны эхээр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, ҮЦХ-той хамтран “Компанийн засаглалыг сайжруулах нь”сэдэвт онол практикийн бага хурал, 2004 оны 4 дүгээр сард Азийн хөгжлийн банкны дэмжлэгээр “Компанийн засаглалд хараат бус захирлуудын үүрэг роль” сэдэвт семинарыг тус тус зохион байгуулсан.
-
2006 онд банкнаас бусад санхүүгийн зах зээлийг бүхэлд нь зохицуулах, хянах, чиг үүрэг бүхий Санхүүгийн зохицуулах хороо байгуулагдсан.
-
2007 онд “Монголын компанийн засаглалын кодекс”-ийг батлан гаргасан. Энэхүү кодекс нь ЭЗХАХБ-ын компанийн засаглалын зарчмуудад суурилсан бөгөөд Монголын компанийн засаглалын үндсэн зарчмуудыг тодорхойлсон.
-
ТУЗ-ийн гишүүдийг компанийн сайн засаглалын зарчимд суралцуулах зорилгоор АНУ-ын Олон улсын Хөгжлийн Агентлагийн /USAID/ дэмжлэг, СЭЗДС-ийн оролцоотойгоор “Компанийн Засаглалын хөгжлийн төв” төрийн бус байгууллагыг 2009 оны 4 дүгээр сард үүсгэн байгуулжээ.Тус төвөөс компанийн засаглалын чиглэлээр сургалт, судалгаа, үнэлгээ, зөвлөгөө өгөх чиглэлээр идэвхитэй үйл ажиллагаа явуулахаас гадна жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн чухал арга хэмжээ бол Компанийн засаглалын форум юм.
-
2011 оны 3 дугаар сард “Компанийн засаглалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”–ийг Засгийн газар баталсан. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Компанийн засаглалын үндэсний зөвлөл Санхүүгийн зохицуулах хорооны дэргэд байгуулагдсан.
-
Бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд компанийн засаглалын зарчмууд, кодексыг хэрэгжүүлэх, төрийн зүгээс үзүүлэх дэмжлэг, туслалцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой хөтөлбөр юм.
Уг хөтөлбөрт “Компанийн засаглалын зарчим, бизнес эрхлэх ёс зүйг хэрэгжүүлэх эрхзүй, эдийн засгийн таатай орчин бүрдүүлэх чиглэлээр Компанийн тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай, өрийн болон орон нутгийн өмчийн тухай зэрэг хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах” гэж заасны дагуу 2011 оны 10 дугаар сард Компанийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлан гаргасан.Хамрах хүрээ
-
ХУВЬЦААТ КОМПАНИЙН ЗАСАГЛАЛ
-
ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН ЗАСАГЛАЛ
-
АРИЛЖААНЫ БАНКНЫ ЗАСАГЛАЛ
-
БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГЫН ЗАСАГЛАЛ
-
ХАДГАЛАМЖ ЗЭЭЛИЙН ХОРШООНЫ ЗАСАГЛАЛ
-
ДААТГАЛЫН КОМПАНИЙН ЗАСАГЛАЛ
-
ГЭР БҮЛИЙН КОМПАНИЙН ЗАСАГЛАЛ
-
АУДИТЫН КОМПАНИЙН ЗАСАГЛАЛ
Компанийн засаглалын үндэсний хэмжээний тайлан, судалгаа өмнө хийгдээгүй байсан.
Олон улсад Компанийн засаглалыг нарийвчилсан 100 асуулгаар тодорхойлдог үнэлгээний аргаар судалгаанд хамрагдаж байгаа байгууллагуудын засаглалыг үнэлсэн.
Салбар бүр өөрийн гэсэн онцлогтой, үйл ажиллагаа ялгаатай учир асуулгын тоо, хэмжээг ижил байлгах боломжгүй юм.
Дүгнэлт, цаашид анхаарах асуудлууд
-
Судалгаанаас үзэхэд Монгол улсад компанийн засаглалын үндэс суурь нэгэнт бий болж, хууль эрх зүйн орчин бүрдэж, цаашид харьцангуй хурдан хөгжих хандлага ажиглагдаж байна.
-
Нийтлэг саад бэрхшээл нь ТУЗ-д хараат бус гишүүдийг ажиллуулах, ТУЗ, гүйцэтгэх удирдлага бодлого, стратегийг тодорхой болгох, хувь нийлүүлэгчид болон нэгдмэл сонирхолтой этгээдүүдтэй хийсэн хэлцлийг тайланд тусгах, ашиг сонирхлйн зөрчил бий болгохгүй байх, эрсдлийн удирдлагыг сайжруулах, хуулинд заасан нэр дэвшүүлэлт, цалин хөлсний хороог байгуулж ажиллахад анхаарч ажиллах хэрэгтэй байна
-
Засаглалын чиглэлийн мэдлэг, ур чадвар дутмаг, засаглалын асуудал өөрөө тус чиглэлээр ажиллаж буй байгууллагуудын хувьд шинэ тутам байгаатай холбоотой байна.
-
Ур чадвар, арга барилыг сайжруулах, хэвшүүлэх шаардлагатай байна.
-
Энэ судалгаанд засаглалын үзүүлэлтүүдийг байгууллагуудаар өөрсдөөр нь үнэлүүлэн хөндлөнгийн үнэлгээ ашиглаагүй.
-
Асуултад хариулахдаа өөрсдийн гүйцэтгэж чадаагүй ажил, сайжруулах үзүүлэлтүүдээ тодорхойлж үнэлсэн нь ч бас засаглалыг сайжруулахын төлөө хийж буй нэг алхам юм.
-
Хувьцаат компани хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуульд заасан хугацаанд хуралдуулахгүй, хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл дутмаг, хурлын зар хэлэлцэх мэдээллийг цаг тухайд нь хүргэж чадахгүй байгаа нь судалгаанаас харагдаж байна.
-
Ноогдол ашгийн урт хугацааны бодлого байхгүйгээс хувьцаа эзэмшигчид тогтмол хугацаанд ноогдол ашиг авч чадахгүй нь харагдаж байна.
-
Цаашид ТУЗ, гүйцэтгэх удирдлага, компанийн тухай мэдээллийг хүргэж, ил тод байдлыг хангах, хувьцаа эзэмшигчдийн бүртгэл хөтлөлтийг сайжруулах, 5 хүртэлх хувийн хувьцаа эзэмшдэг хувьцаа эзэмшигчдийн хуралд санал оруулах эрхийг хэрэгжүүлэхэд анхаарах шаардлагатай байна.
-
Гэр бүлийн компанийн хувьд ТУЗ-ийн гишүүдийн тоо харьцангуй цөөн, мэдээллийн нууцлал алдагдахаас болгоомжилж, ТУЗ-ын гишүүдийн тоог нэмэхгүй байх сонирхол ажиглагдаж байна. Компанийн засаглалын тухай ойлголт сайн байгаа ч, компанийн бүтэц цомхон байгаатай холбоотойгоор засаглалыг хэрэгжүүлэх сонирхол бага байж болох ч, яваандаа компани томрохын хэрээр засаглалыг сайжруулах хандлага ажиглагдаж байна. Цаашид гэр бүлийн компаниудын хувь эзэмшигчид, ажиллагсдын эрх тэгш байдлыг сайжруулах шаардлагатай.