Компаниуд сайн засаглалтай, хариуцлагатай байж, санхүүжилтээ татах боломжтой

Эх сурвалж : www.vip76.mn

Нийтлэгдсэн : 2013.04.20

Манай 30 гаруй уул уурхайн компаниудын удирлагууд компанийн засаглал , нийгмийн хариуцлагыг яаж хэрэгжүүлдэг, техникийн нөхөн сэргээлт, биологийн нөхөн сэргээлтийг яаж хийдэг талаар онол, практикийн туршлагыг энэ хурал, сургалтаас гол ойлголтоо авч байна.

Хариуцлагатай уул уурхайн төлөө” уриан  дор энэ сарын 19,20-ны өдөр  олон улсын уул уурхайн техник  технологийн үзэсгэлэн  Мишээл  экспод  болж  байна.   Энэхүү  үзэсгэлэн,  хурал, сургалтад оролцож  байгаа  зарим  гадаад, дотоодын компаниудын төлөөлөлтэй уулзаж  ярилцлаа.

Санхүүгийн зохицуулах хорооны гишүүн, Компанийн засаглалын үндэсний зөвлөлийн дарга Д.Ганбаяр:

Өнөөдөр “Хариуцлагатай уул уурхайн төлөө “  олон улсын уул уурхайн техник технологийн үзэсгэлэн болж, сургалт зохион байгуулж  байна. Энэ сургалт, хурлын зорилго?

 Уул уурхайн яамны  төлөөлөл,  Ашиглалт малтмалын  газрын удирлагууд  энэ үйл ажиллагааг нээсэн юм.  Энэхүү сургалт, бага хурлын зорилго нь “ Хариуцлагатай  уул уурхай, хамтын ажиллагаа” сэдвийн хүрээнд  уул уурхайн салбарын компаниудын  хариуцлагын  талаар  нэлээд  ярьж  байгаа юм. Хариуцлагатай уул уурхай бол  найман шалгуур  зарчмын хүрээнд яригддаг юм л даа.  Үүнийг манай компаниудын  удирдлагууд  ойлгохын тулд  хамгийн түрүүнд  нийгмийн хариуцлага,  компанийн засаглалын  асуудлаар гол ойлголттой байх ёстой.  Уул уурхайн компаниуд  энэ чиглэлээр хийж байгаа туршлагаа  хуваалцах , нөгөө талаасаа компанийн засаглалын талаар ойлголт өгөх, хариуцлагатай  уул уурхайг  хөгжүүлэхэд төрөөс  баримтлах  бодлогод  өөрсдийнхөө  санал асуулгад  тусгах зорилготой оролцож байна.  Харин  энэ  сургалт, хурал нь манай Компанийн засаглалын үндэсний зөвлөлийн  Санхүүгийн зохицуулах хорооны  дэргэд  Засгийн газрын  2011 оны 69-р тоот  тогтоолын дагуу  “Компанийн засаглалыг хөгжүүлэх Үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд  хийгдэж  байгаа ажил юм.

Оролцогчид  сургалтад ямар  санал, асуудлыг дэвшүүлж  байна вэ?

Энэ сургалтын хүрээнд  хариуцлагатай үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд төрөөс  баримтлах  бодлого юу байна,  тулгамдсан асуудал юу байгаа талаас нь  АМГ-ын дэд дарга Н.Үүрийнтуяа  илтгэлдээ онцлон  дурдаж  тавилаа.  Хурал, сургалт  хоёр хэсгээс  бүрдэж явагдаж байгаа.  Үүний хүрээнд  “МАХ групп”, “Энержи Ресурс”,  “Бэрэн майнинг “ зэрэг  компаниуд  хэрхэн яаж  хариуцлагатай ажиллаж,  нийгмийн хариуцлагаа  хэрхэн  хэрэгжүүлж  байгаа  талаарх  туршлагаасаа  уул уурхайн олборлолт  явуулж  байгаа  30 гаруй  компаниудын удирдлагуудтай  хуваалцсан.  Эцэст нь  “ “Тогтвортой хөгжлийн төлөөх ХУУ “  ТББ-ын тэргүүн , доктор  Л.Долгормаа  уул уурхайн компаниудын хариуцлагын индексийг  тодорхойлох талаар сонирхолтой илтгэл тавьж хэлэлцүүлсэн.  

Манай 30 гаруй  уул уурхайн  компаниудын  удирлагууд  компанийн засаглал , нийгмийн хариуцлагыг яаж хэрэгжүүлдэг,  техникийн  нөхөн  сэргээлт,  биологийн нөхөн сэргээлтийг  яаж  хийдэг  талаар онол, практикийн туршлагыг   энэ хурал,  сургалтаас  гол ойлголтоо авч байна.  Бидэнд нөхөн сэргээлтийн асуудлыг  зайлшгүй  шийдэх  эрх зүйн орчинг  бүрдүүлэх ёстой.  Бие биенээ хуурсан  байдлаар ажиллаж  болохгүй.  Холбогдох хулуиудад  өөрчлөлт оруулахад  хувь  нэмрээ  оруулах, хүссэн хүсээгүй  энэ нийгэмтэйгээ хөл нийлүүлэн алхаж  явах  болж байна.  Компаниуд сайн засаглалтай, хариуцлагатай  байж , санхүүжилтээ татах  боломжтой  шүү дээ.  Тэгж байж   удаан хугацаанд оршин тогтнох боломжтой.

Энэ үзэсгэлэнд  гадаадын компаниудас  Хятадын компаниуд  илүү давуу оролцож  байгаа юм байна.  Манай зах зээлд бүтээгдэхүүнээ  нийлүүлэх сонирхол  их байгаа бололтой юм аа даа?

Ерөнхийдөө өнгөрсөн жилээс  манай улс  Хятад Улсад өөрийн агенттэй  болсон. Хятад Улсын компаниудыг  энэ удаагийн үзэсгэлэнд оролцуулж  эхэлсэн  байгаа. 

Энэ жилийн үзэсгэлэнд  тус улсын 34 компани оролцож  байна.  Ер нь 20 гаруй улсын 125 гаруй төлөөлөл оролцсон байгаа шүү дээ. Орос, Герман, Хятад зэрэг гадаадын компаниуд  Монголд үйл ажиллагаа явуулж байгаа учраас өөрсдийнхөө компаниа  сурталчлах,  танин мэдүүлэх зорилготой  юм.  Монголын уул уурхайн компаниудын  ханган нийлүүлэлтийн  70 хувийг  ихэнхдээ гадаадын  компаниуд  эзэлдэг.  Яагаад гэвэл монголчууд  ямар тоног төхөөрөмжийг  хаанас  авах эсэхээ  Монголд  ажилладаг төлөөлөгчийн газруудаар дамжуулан  захиалж авдаг.  Монголд  уул уурхайн салбар тодорхой   өсөлттэй  байгаа  нь эндээс  харагдлаа. Тэгээд ч манайд энэ чиглэлийн  тоног  төхөөрөмж одоохондоо үйлдвэрлэхгүй  байгаа учир  гадаадын компаниудын  тоног төхөөрөмжийг ашигладаг юм.

Аль  улсын тоног  төхөөрөмжийг  Монголын уул уурхайн компаниуд хамгийн их сонирхож авдаг юм бол?

Жишээ нь  Хятадын зах зээлд  Австрали, Канад, Чили  зэрэг  томоохон компаниуд   боруулалтаа хийдэг шиг  манайд Австрали, Канад гэх мэт  орнуудынх  байгаа.  

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн