Нийтлэгдсэн : 2021.03.29 |
“Оюутолгой” ХХК татварын актаар ногдуулсан 649.4 тэрбум төгрөгийг төлөөд байгаа. Гэхдээ хөрөнгө оруулагч тал татварын асуудлаарх нэхэмжлэлээ Арбитраас татаагүй. Арбитрын маргаан шийдвэрлэгдэх хугацаа 2022 оны намар байх магадлалтай байна.
Монгол Улсын Засгийн газрын Ажлын хэсэгтэй хэлэлцээ хийх “Рио Тинто” компанийн төлөөлөгчид Улаанбаатарт иржээ. Гэхдээ коронавирусний нөхцөл байдлын улмаас тусгаарлалтад байгаа учраас тусгаарлалтаас гарсны дараа хэлэлцээ эхлэх юм байна.
Оюутолгой төслийн менежментийг хэрэгжүүлэгч “Рио Тинто” компани далд уурхайн төлөвлөгөөг Монгол Улсын Засгийн газраас тавьсан саналын дагуу өөрчлөхөд бэлэн байна гэх мэдээллийг эх сурвалжууд өгч буй талаар “Reuters” агентлаг өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонгоо хэлэхдээ "Үүсээд байгаа асуудлууд дээр аль болох зөвшилцлийн, яриа хэлэлцээний замаар нэгдсэн ойлголттой болъё гэсэн байр суурьтай байгаа болов уу гэсэн хүлээлттэй байна. Гэхдээ албан ёсоор уулзаж, санал солилцсоны дараа байр суурь нь тодорхой болох байх" гэж байна.
Сануулахад, хэлэлцээ хийх Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар өнгөрсөн баасан гарагт /2021.03.26/ Оюутолгойн асуудлаар мэдээлэл хийсэн.
Х.Нямбаатар хэлэхдээ,
-“Рио Тинто” компанийн эзэмшдэг “Туркойз хилл”-ийн жижиг хувьцаа эзэмшигчид Нью-Йоркийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Жижиг хувьцаа эзэмшигчдийн шүүхэд өгсөн нэхэмжлэлд Оюутолгой төсөлд ажиллаж байсан нэр бүхий 12 ажилтныг гэрчийн мэдүүлэг өгүүлж, далд уурхайн зардал хэтэрсэн бодит шалтгааныг "Рио Тинто" нуун дарагдуулсан гэсэн асуудлыг хөндөж тавиад, одоо энэ асуудал яригдаж байгаа. Хатуухан хэлэхэд, зарим гэрчийн мэдүүлэг өгсөн хүмүүс нэлээн хатуухан мэдээллүүдийг өгсөн.
Тухайлбал, 2012 оноос хойш "Рио Тинто" Оюутолгой төслийн геологи, геотехникийн нөхцөл байдлыг мэдэхийн дээдээр мэдэж байсан. Геологийн хүндрэл гэдэг бол худал яриа юм гэсэн мэдүүлгийг өгсөн байгаа. Энэ асуудалтай холбогдуулж хөрөнгө оруулагчдад хувьцааны ханшид нөлөөлж болзошгүй мэдээллийг цаг тухайд нь өгөөгүй нуун дарагдуулсан, Үнэт цаасны хорооны холбогдох журмыг зөрчсөн гэдэг асуудлаар АНУ-ын Үнэт цаасны зохицуулах хороо болон Их Британийн Санхүүгийн зах зээлийн алба болон Санхүүгийн ноцтой гэмт хэргийн албанаас хяналт шалгалтын ажиллагааг эхлүүлсэн бөгөөд энэ мэдээллийг мөн бид авсан.
Засгийн газар эдгээр байгууллагуудтай хамтран ажиллаж, харилцан мэдээлэл солилцож байгаа гэдгээ дуулгах гэсэн юм. Үүнтэй холбогдоод далд уурхайн бүтээн байгуулалтын зардал хөрөнгө оруулагчийн алдаатай үйл ажиллагаанаас болоод өссөн тохиолдолд бид хэлэлцээрийн шатанд хөрөнгө оруулагчтай хариуцлагын асуудлыг хөндөж тавих нөхцөл байдал үүсчихээд байгаа гэдгийг хэлье.
Ирэх долоо хоногийн эхээр Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулъя гэдэг саналыг Ажлын хэсгээс Ерөнхий сайдад танилцуулах гэж байгаа. Ажлын хэсэг УИХ-ын 92 дугаар тогтоолыг хэрэгжилтийг хангах үүднээс Рио Тинтогийн төлөөлөлтэй хэлэлцээрээ албан ёсоор эхлүүлэх гэж байгаа. Яг энэ цаг үед АНУ-д болж байгаа үйл явдлууд манай Засгийн газраас өмнө нь гаргаж байсан санаачлагуудын хүрээнд, далд уурхайн зардлын хэтрэлттэй холбоотой асуудал нэлээн өндрөө аваад явж байна.
Зургаадугаар сард хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт гарна. АНУ, Их Британийн Санхүүгийн зохицуулах хорооны холбогдох хяналт шалгалтууд давхар хийгдээд явж байгаа. Эдгээр байгууллагууд бол дүрмийн дагуу жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах үндсэн чиг үүргийн үйл ажиллагаа явуулж байна. Манай Засгийн газарт нааштай шийдвэр гаргахуйц эхний мэдээллүүд гарч байна. Хатуухан хэлэхэд, маш олон улстөрч Оюутолгойн талаар ярьж, сонгуулийн сэдэв болгосоор ирсэн.
Ажлын хэсэгт УИХ-аас гишүүд байгаа. Тэдний нэлээд нь Оюутолгой төсөлтэй холбоотой саналаа албан ёсоор одоог болтол гаргаж өгөөгүй байна. Ам, ажил нийлдэг байх хэрэгтэй. Миний ахлан ажиллаж байгаа Ажлын хэсэг энэ төслийг Монголын эдийн засагт ашигтай байдлаар хэрэгжүүлэхийн тулд олон жил ярьсан асуудлыг нэг талд гаргахад анхаарч асуудлын гүн рүү нь орж ажиллана" хэмээн мэдэгдсэн.
Тодотгоход, “Оюутолгой” ХХК татварын актаар ногдуулсан 649.4 тэрбум төгрөгийг төлөөд байгаа. Гэхдээ хөрөнгө оруулагч тал татварын асуудлаарх нэхэмжлэлээ Арбитраас татаагүй. Арбитрын маргаан шийдвэрлэгдэх хугацаа 2022 оны намар байх магадлалтай байна. Тэгэхээр Монгол Улсын Төрийн санд шилжин орж ирээд буй 649.4 тэрбум төгрөг манайд үлдэх эсэх нь маргаан хэрхэн шийдвэрлэгдэхээс хамаарах юм.
Тус компанийн 2016-2018 оныг дуустал хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, нөхөн ногдуулалтын актаар уг 649.4 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алдангийг Татварын албанаас ногдуулсан байдаг. Сангийн сайд Б.Жавхлан “Оюутолгойн гэрээнд зайлшгүй өөрчлөх ёстой зүйлс байгаа. Дубайн төлөвлөгөөг өөрчлөх ёстой гэдэг дээр нэгдмэл байр суурьтай байгаа” гэсэн мэдээллийг өгсөн юм.
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |