Компанийн засаглалаа сайжруулахыг сануулав

Эх сурвалж : www.news.mn

Нийтлэгдсэн : 2013.11.22

Дэлхийн банкны группын гишүүн ОУСК-иас нэгэн шинэ тайланг танилцуулав.

“Монгол Улсын Хөрөнгийн биржид бүртгэлтэй ТОР20 хувьцаат компанийн засаглалын үнэлгээний тайлан 2011” нэртэй уг тайланд Монголын компаниудыг өрсөлдөх чадвар болон гүйцэтгэлээ сайжруулах, хөрөнгө оруулалт татах, Монгол Улсын урт хугацааны эдийн засгийн өсөлтөнд хувь нэмрээ оруулахын тулд компаний засаглалаа сайжруулахыг уриалсан байна. 2011 оны байдлаар Хөрөнгийн биржийн хамгийн өндөр зах зээлийн үнэлгээтэй 20 хувьцаат компаниудын засаглалын онооны дундаж нь ердөө л 27,5 хувьтай байгааг тогтоожээ. Энэ нь компанийн засаглалын дүрэм журмууд нь хангалттай сайн хэрэгждэггүй болохыг харуулж байна. 

Уг тайлан нь бизнесийн байгууллагуудыг хувьцаа эзэмшигчид болон сонирхогч талуудын эрхүүдийг хамгаалах, компаний талаарх мэдээллийн хангалт ил тод байдал болон компаний засаглалын бүтцийг сайжруулах, ТУЗ-ийг компаний шийдвэрийн төлөө хариуцлага хүлээдэг болгох зэрэг гол чиглэлүүдээр ахиц дэвшил гаргахыг уриалсан байна. Санхүүгийн зохицуулах хорооны гишүүн, Компанийн засаглалын үндэсний зөвлөлийн дарга Даваагийн Ганбаяр “Бизнесийн байгууллагууд бага өртөг зардлаар илүү их хөрөнгө оруулалт татах боломжийг бий болгодог компаний сайн засаглалын талаарх мэдлэгээ сайжруулах шаардлагатай” гэж хэлсэн. “Энэхүү үнэлгээний тайлангийн зорилго нь эрх бүхий байгууллагуудад компаний засаглалын зохицуулалтын давуу ба сул талуудыг таниулах, улмаар шаардлагатай тохиолдолд холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах замаар хэрэгжилтийг хангуулах  явдал юм.” 

Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй 2011 оны нэгдүгээр сарын 3-ны байдлаарх зах зээлийн үнэлгээ хамгийн өндөртэй  20 хувьцаат компани нийлээд тус биржийн зах зээлийн үнэ цэний бараг 90 хувийг бүрдүүлж байжээ. Энэхүү судалгааны зорилго нь тус орны хууль тогтоомж, зохицуулалт болон дэлхий дахины хамгийн сайн практикуудыг оролцуулан хууль журмуудтай хэрхэн нийцэж байгааг шалгаснаар компаний засаглалын практикуудын жишгийг боловсруулах явдал байсан. 

ОУСК-ийн суурин төлөөлөгч Tуен Нгуен “Компанийн засаглал илүү сайтай компаниуд илүү ашигтай ажиллаж чаддаг. Үнэлгээний тайлан нь Монголын олон компаниудыг илүү сайн компаний засаглалын практик нэвтрүүлэх хэрэгтэйг харуулсан” гэж хэлжээ. 

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн