“БИ ДИ СЕК ҮЦК” ХК: 2020 ОНД ГАДААД АРИЛЖААНЫ ХЭМЖЭЭ 3 ДАХИН НЭМЭГДЛЭЭ

Нийтлэгдсэн : 2021.03.29

Сүүлийн байдлаар “БиДиСек ҮЦК” компани “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хоёр их наяд хүртэлх төгрөгийн бонд гаргах ажилд үндсэн андеррайтераар ажиллаж байгаа юм.

2020 онд “Саксо” банкаар дамжуулан хэрэгжүүлдэг гадаад арилжааны хэмжээ нь гурав дахин, харилцагчийн тоо нь хоёр дахин нэмэгдсэнийг “БиДиСек ҮЦК” хувьцаат компани тайлагналаа.

 

Тайлант хугацаанд нийт 59 мянга 918 данс шинээр нээсэн нь өмнөх оноос хоёр дахин өссөн үзүүлэлт болжээ. Үүний 25 хувийг нь шинээр нээсэн онлайн данс эзэлж байна. “Covid-19”-ийн нөлөөгөөр онлайн арилжааны систем рүү орсон нь брокерын пүүсүүдийн арилжааг ихээхэн нэмэгдүүлж байгааг тодотголоо.

 

Сүүлийн байдлаар “БиДиСек ҮЦК” компани “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хоёр их наяд хүртэлх төгрөгийн бонд гаргах ажилд үндсэн андеррайтераар ажиллаж байгаа юм. Эхний багцад 800 тэрбум төгрөгөөр тооцон нийт 20 сая ширхэг өрийн хэрэгсэл санал болгож байна. Хүүгийн эргэн төлөлтийг зургаан сар тутам байхаар тооцоолжээ.

Б.Энхжин

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Б. Тэнгис -ийн

Д. Тулгаа -ийн

Д. Цэцэгмаа -ийн

Д. Отгончимэг -ийн

Э. Энхсайхан -ийн

Ч. Мөнхтөр -ийн

Ч. Лонжид -ийн

Д. Баяраа -ийн

Ч. Оюун-Эрдэнэ -ийн

Д. Насанбуян -ийн