МҮХАҮТ-аас бизнес эрхлэгчдэд хандан УРИАЛГА гаргалаа

Эх сурвалж : www.zindaa.mn

Нийтлэгдсэн : 2021.03.26

Засгийн газрын үйл ажиллагааг дэмжин, аль болох хатуу хөл хорио тогтоохгүйгээр мэргэжлийн байгууллагуудаас өгөгсөн зөвлөмжөө сайтар мөрдөж, халдвар хамгааллын дэглэмээ чандлан сахихыг уриаллаа.

МҮХАҮТ-дарга Т.Дүүрэн, Гишүүнчлэлийн газрын дарга Ц.Магнайбаатар,  Удирдах зөвлөлийн гишүүдийн төлөөлөл “АПУ” ХК-ийн Байгууллагын харилцаа эрхэлсэн захирал Ш.Батжаргал, “Наран групп”-ийн ТУЗ-ын дарга С.Болдхэт, “Интерактив Би Ай” ХХК-ийн Ерөнхий захирал Ч.Чимэддорж, “Таван богд трейд” ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Баатарсайхан нар МҮХАҮТ-аас гаргасан уриалгыг танилцууллаа.

МҮХАҮТ дотоодод вирусийн халдвар гарсан цагаас эхлэн хөл хорионы бизнес дэх нөлөөллийн судалгааг удаа дараа явуулж, эдийн засагт учирч буй эрсдэлийг удирдах, цар тахлын нөлөөлөлд өртсөн бизнес эрхлэгчдийг хамгаалах, тэдгээрт дэмжлэг үзүүлэх саналуудыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их хурал, Засгийн газар, холбогдох яамдад тухай бүр хүргүүлэн, бодит мэдээллээр ханган ажилласан.

Энэ дүнд бодит шийдвэрүүд гарч, тодорхой үр дүнд хүрснээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа амжилттай хэрэгжиж байна. Ялангуяа өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойших хатуу хөл хорионы үед бизнесийг шат дараатай нээх, хилийн боомтууд дээр үүссэн асуудал болон аж ахуй нэгжүүдийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, дэмжлэг үзүүлэхэд Улсын Онцгой комисс болон Нийслэлийн Онцгой комисстой идэвхтэй хамтран ажиллалаа.

Цар тахлын үед үүссэн хүндрэлтэй нөхцөл байдлыг богино хугацаанд даван туулах, эдийн засгийг сэргээх хүндхэн үүрэг төр-хувийн хэвшлийн өмнө тулгарч байна. Вакцинжуулалт хийгдэж байгаа ч сүүлийн өдрүүдэд халдварын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан  дөрөвдүгээр сард ахин хөл хорио тогтоох магадлалтай байна.

Хоёрдугаар сарын хөл хорионы өмнө Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар энэ бол сүүлийн хөл хорио гэж мэдэгдсэн. Мөн Засгийн газар, Ерөнхий сайдын зүгээс ч аль болох бизнесийн үйл ажиллагааг нээлттэй байлган халдвар хамгааллын дэглэмийг баримтлуулж ажиллуулснаар эдийн засгаа сэргээх арга хэмжээг зэрэгцүүлэн авч явна гэсэн байр суурийг илэрхийлсэн.

Үүнийг бизнес эрхлэгчид болон МҮХАҮТ дэмжиж байгааг МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн хэлээд танхимын 5500 гишүүн болон идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 80 мянга гаруй жижиг дунд бизнес эрхлэгчиддээ хандан халдварын тоог хязгаарлахаар хийж буй Засгийн газрын үйл ажиллагааг дэмжин, аль болох хатуу хөл хорио тогтоохгүйгээр мэргэжлийн байгууллагуудаас өгсөн зөвлөмжөө сайтар мөрдөж, халдвар хамгааллын дэглэмээ чандлан сахихыг уриаллаа.

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн