“Компанийн засаглалын кодекс” тайлан, хэлэлцүүлэг зохион байгуулав

Эх сурвалж : Санхүүгийн зохицуулах хороо

Нийтлэгдсэн : 2013.11.04

Компанийн засаглал нь хувь нийлүүлэгчдийн эрх ашиг, тэдгээртэй адил тэгш харьцах зарчим, мэдээллийн ил тод байдал, компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн үүрэг хариуцлагын тогтолцооны зүй зохистой бүтэц суурийг бүрдүүлэхэд оршдог билээ.

Тэгвэл компанийн сайн засаглалыг төлөвшүүлэх "Компанийн засаглалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр"-ийн хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагын оролцоотойгоор Компанийн засаглалын Үндэсний зөвлөл байгуулан ажиллаж байна.

Зөвлөлөөс компанийн засаглалыг сайжруулах талаар тодорхой ажил хийж ирсэн бөгөөд үүний нэг нь хувьцаат болон төрийн өмчит компани, олон нийтээс хөрөнгө татан төвлөрүүлсэн, нийтийн ашиг сонирхлын төлөө ажилладаг компанийн засаглалын өнөөгийн байдлыг судалж хамгийн анхны судалгааны тайланг хэвлэн гаргасан.

Тайлангаас компанийн засаглалын хөгжлийн өнөөгийн байдлыг харж болох бөгөөд судлаачид, оюутнуудад гарын авлага болж чадсан гэж үзэж байгаа юм. Тайланг Засгийн газар болон төрийн байгууллага, бодлого боловсруулагчид, компанийн засаглалыг хэрэгжүүлэгч байгууллага, хувийн хэвшлийн хүрээнд тайлагнах, мөн “Компанийн засаглалын кодекс”-ын шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэх зорилгоор “КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТ БА КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН КОДЕКС” тайлан, хэлэлцүүлгийг 11-р сарын 01-нд Төрийн ордонд зохион байгууллаа.

Тайлан, хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд, Санхүүгийн зохицуулах хороо, Төрийн өмчийн хорооны удирдлага ажилтан нар, КЗҮЗ-ийн гишүүд, хамтын ажиллагааны санамж бичигт нэгдсэн байгууллагууд, хувьцаат болон төрийн өмчит компани, арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллага, даатгал, аудитын компани, олон улсын байгууллагын төлөөлөл оролцлоо.

Энэхүү тайлан, хэлэлцүүлэг нь төрийн болон төрийн бус байгууллага болон хувийн хэвшлийн оролцоог бий болгохын зэрэгцээ компанийн тухай хуулийн хэрэгжүүлэлтийг хангуулах, компанийн засаглалыг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр боллоо хэмээн хуралд оролцогсод дүгнэлээ.

 

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн