Эх сурвалж : www.montsame.mn Нийтлэгдсэн : 2021.03.26 |
Барилгын салбарын аж ахуйн нэгжүүд энэ онд 23 591 айлын орон сууц шинээр ашиглалтад оруулах юм. Үүнээс нийслэлд 19 191, орон нутагт 4400 айлын орон сууц төлөвлөөд байгаа.
Ипотекийн зургаан хувийн хүүтэй зээлд өнгөрсөн нэгдүгээр сарын нэгнээс гуравдугаар сарын 23-нд нийт 1673 зээлдэгчид 126,6 тэрбум төгрөг олгоод байна.
Санхүүжилтийн 28,6 хувийг орон нутгийн ипотекийн зээлд зарцуулаад байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 40 хувир нэмэгдэв.
Улсын хэмжээнд өнгөрсөн онд 15 639 айлын орон сууц ашиглалтад оруулснаас 5594 айлын орон сууц нь төрөөс хэрэгжүүлж буй ипотекийн зээлэнд, 5 691 айлынх нь арилжааны банкуудын эх үүсвэрээр олгосон ипотекийн зээлээр борлуулсан аж. 2020 онд төрөөс хэрэгжүүлж буй ипотекийн зээлийн эх үүсвэрийг 410.0 тэрбум төгрөгөөр санхүүжүүлжээ.
БХБЯ-наас энэ оны эхний улиралд хийсэн зах зээл дэх орон сууцны судалгаагаар, 1816 айлын орон сууц борлоогүй байна. Барилгын салбарын аж ахуйн нэгжүүд энэ онд 23 591 айлын орон сууц шинээр ашиглалтад оруулах юм. Үүнээс нийслэлд 19 191, орон нутагт 4400 айлын орон сууц төлөвлөөд байгаа.
Тус яам энэ онд ипотекийн зээлийн хэмжээг ойролцоогоор 700-800 тэрбум хүртэл төгрөгөөр нэмэгдүүлэхээр Монголбанктай тохирчээ. Энэ нь өмнөх 3 жилийн дунджаас 2,3 дахин нэмэгдсэн дүн бөгөөд жилд 10 000 орчим зээлдэгч хөтөлбөрт хамрагдах боломжтой гэсэн үг. Цаашид орон нутгийн иргэдийн худалдан авах чадварын судалгаа болон нийслэлийн төвлөрлийг сааруулж, ажлын байртай уялдуулах үүднээс ипотекийн зээлийн санхүүжилтийн 25-30 хувийг хөдөө орон нутагт тогтвортой олгоно гэдгийг БХБЯ-ны хэвлэлийн хурлын үеэр мэдээлсэн юм.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 2020 оны 10 дугаар сарын нэгнээс ипотекийн 6 хувийн хүүтэй зээл олгож эхэлсэн. Ингэснээр зээлдэгчдээс шаардах орлогын болон сарын төлбөрийн хэмжээ 20 хувиар багасаж, орлого бага өрхийн хамрагдах боломжийг нэмэх, зээлийн дарамтыг бууруулах эерэг үр дагавартай байгаа аж.
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |