Нийтлэгдсэн : 2021.03.26 |
Х.Нямбаатар сайдын хэлснээр Т.Чимгээг эрүүдэн шүүсэн асуудлаар Улсын Дээд шүүхийн шүүгч Хосбаяр тэргүүтэй шүүгчид энэ сарын 31-ны өдөр хуралдах гэж байгааг хэллээ. Тиймээс Дээд шүүхийн шийдвэр гартал өлсгөлөнгөө түр азнахыг хүслээ.
Эрүүдэн шүүлт, гүйцэтгэх ажиллагааны дарамт шахалтаар С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт ял эдэлж байгаа Т.Чимгээгийн төрсөн ах Т.Хүрэлбат Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаад байгаа. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар дөнгөж сая түүнтэй уулзаж эрүүл мэнд, ковидын үеийн аюулгүй байдлаа бодон өлсгөлөнгөө зогсоохыг хүслээ. Гэвч Т.Хүрэлбат дүүтэй нь холбоотой энэ хэргийг эцэслэн шийдтэл өлсгөлөнгөө зогсоохгүй хэмээн мэдэгдлээ.
Х.Нямбаатар сайдын хэлснээр Т.Чимгээг эрүүдэн шүүсэн асуудлаар Улсын Дээд шүүхийн шүүгч Хосбаяр тэргүүтэй шүүгчид энэ сарын 31-ны өдөр хуралдах гэж байгааг хэллээ. Тиймээс Дээд шүүхийн шийдвэр гартал өлсгөлөнгөө түр азнахыг хүслээ. Дээд шүүх Т.Чимгээгийн гэм буруутай эсэхийн тухайд биш харин түүнийг эрүүдэн шүүж, гүйцэтгэх ажиллагаа явуулсантай холбоотой олон нийтэд ил болсон шинээр нотлох баримт үүссэнтэй холбоотой асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргах аж.
Тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулж “Ял эдэлж байгаа ч эмэгтэй хүний өрөөнд эрэгтэй хүнийг оруулах, гүйцэтгэх ажиллагаа явуулах бол эрүүдэн шүүлт мөн. Монгол Улс Эрүүдэн шүүлтийн эсрэг олон улсын конвенцид нэгдэн орсон улсын нэг.
Тийм учраас Монгол Улсын Засгийн газар ганц ч Монгол хүнийг эрүүдэн шүүхийн эсрэг ажиллана. Цаашид Т.Чимгээд тохиолдсон ийм зүйл нэг ч монгол хүнд тохиолдох ёсгүй” хэмээн мэдэгдсэн бөгөөд өлсгөлөн зарлаж буй Т.Хүрэлбатын аюулгүй байдал, эрүүл мэндэд анхаарч холбогдох арга хэмжээ авахыг цагдаагийн алба хаагчидад үүрэг болгосон байна.
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |