Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат ҮАБЗ-ийн гишүүдэд гэрээслэл үлдээн өлсгөлөн зарлаж эхэллээ

Нийтлэгдсэн : 2021.03.26

Энэ бусармаг үйлдлийг таслан зогсоох нь Ерөнхийлөгч та гэж ойлгож байгаа тул Т.Чимгээг яаралтай суллахыг шаардаж байна.

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амийг онц хэрцгийгээр хөнөөсөн гэх хэрэгт ял эдлэн хоригдож байгаа Т.Чимгээгийн гэр бүл өнөөдөр Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд өлсгөлөн зарлаж эхэллээ. 

 

Энэ үеэр  Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар нарт гэрээслэл үлдээж байгаа мэдэгдэв.

Уг гэрээслэлд, “Монгол Улсын ҮАБЗ-ийн дарга, Ерөнхийлөгч Х.Баттулга танаа гэрээслэл үлдээх нь.

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амийг онц хэрцгийгээр, захиалгаар хөнөөсөн гэх хэргээр Монгол Улсын шүүхээс хилсээр ялласан Төмөр овогтой Чимгээг суллах хүртэл түүний төрсөн ах Төмөр овогтой Хүрэлбат миний бие амиараа дэнчин тавин өлсгөлөн зарлаж байна. Хэрэв миний амь хохирсон тохиолдолд ТЕГ-ын дарга асан Б.Хурц хариуцлага хүлээх болно. С.Зориг агсны амийг онц хэрцгийгээр хөнөөсөн хилс хэргээр шийтгүүлсэн Т.Чимгээг шоронгоос яаралтай суллахыг шаардаж байна.

Шаардлагын үндэс нь ард түмэнд хэвлэл мэдээллээр тодорхой болсон олон баримт, тэдгээрийн дотроос эмэгтэй хүнийг ёс бусаар доромжилж, бах таваа ханган байж хилс хэрэг тохсон хэргийг Монгол Улсын гурван шатны шүүх зөв гэж үзсэнийг нийгэмд эсэргүүцэж байгаа. Энэ бусармаг үйлдлийг таслан зогсоох нь Ерөнхийлөгч та гэж ойлгож байгаа тул Т.Чимгээг яаралтай суллахыг шаардаж байна. Шаардлага хүргүүлсэн Т.Чимгээгийн гэр бүл, үр хүүхдүүдийг нь төлөөлсөн Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат” гэжээ.

 

Ж.Бат

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн