Нийтлэгдсэн : 2014.11.03 |
"Таван Толгой" ХК Гашуунсухайтын төмөр замын ажилд хөрөнгө оруулалт хийж эхэллээ.
Энэ оны 03 сарын 21-ний Засгийн газрын хуралдаанаар нүүрсний экспортын нэмэгдүүлэх, гадаад худалдааны тэнцвэрийг сайжруулах бодлогын хүрээнд Гашуунсухайтын боомтыг БНХАУ-ын Ганцмод-ны боомттой холбосон нарийн төмөр зам барьж, ашиглах чиг үүрэгтэй Гашуунсухайтын төмөр зам" ХХКомпанийг холбогдох аж ахуй нэгжүүдтэй хамтран байгуулах шийдвэр гарсан. Шийдвэр 04 сарын 07-ны өдрөөс ажил хэрэг болж, Монголын талаас "Эрдэнэс-Тавантолгой" ХК, "Таван Толгой" ХК, "ЭнэржиРесурс" ХХК, БНХАУ-ын Шэньхуа компанийн оролцоотой "Гашуунсухайтын төмөр зам" хамтарсан компанийг үүсгэн байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа.
Засгийн газрын шийдвэрт заасанчлан "Гашуунсухайтын төмөр зам" компанийн хамтарсан компанийн 51 хувийг Монголын талаас, "Эрдэнэс-Тавантолгой" ХК 17%, "Таван Толгой" ХК 17%, "ЭнэржиРесурс" ХХК 17%-ийг тус тус хамтран эзэмших бол 49%-ийг Шэньхуа компани эзэмшиж, компаниуд тус тусын ногдох хувь эзэмшлийн хэмжээгээр эхний хөрөнгө оруулалтыг хийх ажээ. Гашуунсухайт-Ганцмод чиглэлд боомтын төмөр зам баригдсанаар нүүрсний экспортын шат дамжлага багасгаж, өртөг зардал буурах боломжтой. Монголын нүүрсний гадаад зах зээлд өрсөлдөх чадвар сайжирч, нүүрсний экспорт нэмэгдэх боломжтой гэж талууд тайлбарлалаа. Манай улс 1000 гаруй км урт төмөр замтай бөгөөд Гашуунсухайт-Ганц Модны боомтын 20 орчим км төмөр замыг энэ онд барьж дуусгахаар төлөвлөжээ. Хамтарсан компани байгуулах гэрээнд "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь, "Таван Толгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Р.Сэддорж, "ЭнэржиРесурс" ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл, "Шэньхуа" групын захирал Шао Жунжиэ нар гарын үсэг зурж энэ ёслолд Монголын талаас Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Уул уурхай болон Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга нар, БНХАУ-аас манай улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, албаны бус хүмүүс оролцлоо. "Таван Толгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал Р.Сэддорж "Хамтарсан компаниуд төслийг амжилттай эхлүүлэхийг мэдэгдэж байгаа ба энэхүү төмөр зам нь богино хэдий ч өндөр ачаа эргэлттэй, байгаль орчинд ээлтэй, Монгол улсын эдийн засагт онцгой үүрэг гүйцэтгэх юм. Мөн энэхүү төмөр зам 2014 онд батлагдаж Өмнөговь аймгийн нутагт орж ирнэ" гэдгийг гэрээг үзэглэх үеэр онцолсон юм.
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |