Нийтлэгдсэн : 2021.03.26 |
Зөрчлийн тухай хуульд ААН, байгууллага гэж байдаг. Зөрчлийн хуулиар иргэн, ААН-д асуудал үүсгэдэг. Албан тушаалтан, төрийн албан хаагчид хүний эрхийг зөрчвөл ямар хариуцлага тооцох юм.
УИХ-ын нэгдсэн чуулган өчигдөр өглөө 10.00 цагт эхлэв. Үдээс өмнөх хуралдаанд 61 гишүүн оролцлоо. Хуралдааны эхэнд Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Хаврын чуулганы нээлтийн үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Энэхүү хуулийн төслийг хэлэлцэн батална. Хүний эрхийг хамгаалагч чуулган болно” хэмээн тодотгож байсан юм. Хуулийн төсөлтэй холбоотойгоор гишүүд байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:
- Хүний эрхийг хэн зөрчөөд байгаа юм бэ. Тэр нь гол асуудал шүү дээ. Албан тушаалтангууд л байгаа шүү дээ. Албан тушаалтан хүний эрх зөрчвөл ямар хариуцлага тооцох юм бэ. Зөрчлийн тухай хуульд ААН, байгууллага гэж байдаг. Зөрчлийн хуулиар иргэн, ААН-д асуудал үүсгэдэг. Албан тушаалтан, төрийн албан хаагчид хүний эрхийг зөрчвөл ямар хариуцлага тооцох юм. Тунхагийн шинж чанартай хууль өргөн барих юм. Зөрчвөл хариуцлага тооцдог байх ёстой биз дээ.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг:
-Хууль зөрчсөн этгээдэд шийтгэл хүлээлгэх механизмыг хуулийн төсөлд оруулсан.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:
-Г.Занданшатар дарга та бүлэг дээрээ ярьж байгаад хуулийн төслөө татаад авчих л даа. Бид бодитой ажил хийе л даа. Ард түмэн биднийг дайчин, давшингуй хурдтай, тодорхой ажиллахыг шаардаад байдаг. Хүний эрхийн үндэсний комиссын хажууд байгуулдаг хороо гэж юу байдаг юм.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
-Хэлэлцэх эсэх нь шийдэгдсэн. Дэг журмаараа явж байна. Ойлголтын зөрүү байгааг хаа хаанаа анхаарах хэрэгтэй байна. Төр хүний эрхийг зөрчиж, хамгаалж байдаг гэсэн логиктой байгаад байна. Та ардчиллыг анхнаас нь эхлүүлсэн хүн байж, иргэдийн оролцоо хүний эрхийг хангахад чухал байдаг юм байна шүү дээ. ХЭҮК иргэдийн эрхийг бүрэн хамгаалж чадахгүй. Тиймээс иргэдийн оролцоо зайлшгүй чухал. Тиймээс энэ хууль бол чухал хуулийн төсөл. Ингэж харах нь зүйтэй гэлээ.
Ийнхүү зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулсны дараа төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.
УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Ж.Эрдэнэбулганыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар Улсын дээд шүүхээс ирүүлсэн саналыг хэлэлцэж байсан ч Ардчилсан намын бүлэг завсарлага хүссэнийг УИХ-ын дарга хүлээн авлаа.
Тус бүлэг энэ асуудлаар нэг өдрийн завсарлага хүссэн юм.Тодруулж хэлбэл, завсарлагын хугацаа өнөөдөр дуусна. Тэгэхээр Ардчилсан намын бүлэг Ж.Эрдэнэбулганыг Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилуулах Улсын дээд шүүхийн саналыг хэлэлцэх санал дүгнэлтээ чуулганы хуралдаанд танилцуулах юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.3.26 БААСАН № 60 (6537)
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |
|
Э. Төгсжаргал -ийн |
|
А. Баасандагва -ийн |
|
Г. Хонгор -ийн |