Шүүхээс 2019 онд нийт 21.5 тэрбум төгрөгийг Төрийн санд оруулах шийдвэр гаргажээ

Эх сурвалж : www.ikon.mn

Нийтлэгдсэн : 2020.02.10

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал болж, Монгол Улсын шүүхийн 2019 оны шүүн таслах ажил дүн мэдээг танилцууллаа. Монгол Улсын шүүх 2019 онд 51 тэрбум 12 сая төгрөгийн төсөв, бүх шатны шүүхийн 505 шүүгч, 1,421

"ШҮҮХЭЭС 21.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ТӨРИЙН САНД ОРУУЛАХААР ШИЙДВЭРЛЭСЭН"

Энэ талаар Шүүхийн судалгаа мэдээлэл сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах "2019 онд өмнөх онтой харьцуулбал, эрүүгийн хэрэг өссөн бол иргэний, захиргааны хэрэг бага зэрэг буурсан үзүүлэлтттэй байна.

Шүүхээс 21.5 тэрбум төгрөгийг төрийн санд оруулахаар шийдвэрлэснийг дотор нь ангилбал,

  • Улсын тэмдэгтийн хураамжаар 11.5 тэрбум
  • Торгох ялаар 7.7 тэрбум
  • Зөрчлийн хэрэгт торгох шийтгэлээр 233.1 сая
  • Хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ, эд хөрөнгө хураах 2.1 тэрбум байна.

2017 оны долоодугаар сарын 1-нээс хойш Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх зөрчлийн хэргийг шийдвэрлэдэг болсон. Өнгөрөгч 2019 онд шүүхүүд зөрчлийн 18,398 хэргийг хянан шийдвэрлэсэн бөгөөд нийт 17,829 хүнд шийтгэл ногдуулсны 90 орчим хувьд баривчлал шийтгэл ногдуулжээ.

Зөрчлийн хэргийн 95 орчим хувийг дөрвөн төрлийн гэмт хэрэг бүрдүүлж байгаа. Тодруулбал, танхайрах, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих, хулгайлах, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих гэсэн дөрвөн төрлийн гэмт хэрэг зонхилохоос гадна нэмэгдсээр байна" гэлээ.

Монгол Улсын анхан шатны шүүхүүд 2019 онд эрүүгийн 13,427 хэрэг, иргэний 43,397 хэрэг, захиргааны 1,747 хэрэг, зөрчлийн 18,398 нийт 76,969 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж, 15,366 хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 17,829 хүнд зөрчлийн шийтгэл оногдуулж, 1,302 хүнийг хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллаж, 3,162 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авжээ.

"ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДЭД ХҮНД ХОХИРОЛ УЧРУУЛАХ ГЭМТ ХЭРЭГ 7.7 ХУВИАР БУУРСАН"

 

 
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүлээн авсан хэргийн тоо 7 хувиар холбогдогчийн тоо 5.2 хувиар тус тус өсжээ.

Зарим хүнд гэмт хэргийн тоо тухайлбал залилах, хүчиндэх, дээрэмдэх гэмт хэрэг их хэмжээгээр өссөн дүнтэй байна.

Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн нийт хэргээс дараах төрлийн гэмт хэрэг өссөн байна.

  • Хүнийг алах гэмт хэрэг 9 хэргээр буюу 5.1 хувиар;
  • Хүчиндэх гэмт хэрэг 46 хэргээр буюу 16.3 хувиар
  • Хулгайлах гэмт хэрэг 118 хэргээр буюу 7.6 хувиар,
  • Дээрэмдэх гэмт хэрэг 15 хэргээр буюу 5.0 хувиар,
  • Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг 71 хэргээр буюу 1.2 хувиар,
  • Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 117 хэрэг буюу 11.5 хувиар,
  • Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 95 хэргээр буюу 82.6 хувиар,
  • Улсын хилээр барааг хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэрэг 4 хэргээр буюу 7.1 хувиар,
  • Залилах гэмт хэрэг 151 хэргээр буюу 33.3 хувиар,
  • Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт 42 хэргээр буюу 32.8 хувиар тус тус өссөн байна.

Харин хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг 27 хэргээр буюу 7.7 хувиар буурсан гэдгийг статистик хариуцсан референт Э.Ганцэцэг танилцууллаа.

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн