Эх сурвалж : www.news.mn Нийтлэгдсэн : 2020.01.24 |
![]() ![]() |
Сургууль, цэцэрлэгийг ирэх гуравдугаар сарын 2-н хүртэл хаах шийдвэрийг дөнгөж сая Улсын Онцгой комиссын хуралдаанаас гаргалаа. Энэ шийдвэрийг ирэх долоо хоногийн даваа гариг буюу нэгдүгээр сарын 27-ноос эхлэн мөрдөхөөр болжээ
Коронавирусээс сэргийлж сургууль, цэцэрлэгийг хаах санал гаргав
Коронавирусийн халдвар БНХАУ-д дэгдсэнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох санал гаргажээ. Уг асуудлыг Улсын онцгой комиссын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх аж. Гэхдээ одоогоор Улсын Онцгой комиссын хурал зарлагдаагүй байгаа юм.
Улсын Онцгой комиссыг Шадар сайд Ө.Энхтүвшин удирддаг. УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр 15.30 цагт хуралдахаар болсон. Тус хуралдаан болж дууссаны дараа үргэлжлүүлэн Улсын Онцгой комисс хуралдаж, коронавирусын талаар хэлэлцэж магадгүй юм байна.
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|