"Тэтгэврийн шинэчлэл хийсэн орнуудад тэтгэврийг 60-аас дээш хувиар тогтоолгодог бол манайд 30-35 хувиар тогтоож байна"
Эх сурвалж : www.ikon.mn
Нийтлэгдсэн : 2020.01.24 |
|
“Тэтгэврийн реформ хөдөлгөөн” тэтгэврийн шинэчлэлийн талаар хэлэлцүүлэг, зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа. Монгол Улсын өнөөгийн тэтгэврийн тогтолцоо, тулгамдаж байгаа асуудал, олон улсын жишгийн талаар тэд илтгэл тавьсны дотор одоо шинэчлэлийг яг х
Хэлэлцүүлгийг нээж үг хэлсэн эдийн засагч Ч.Хашчулуун "Тэтгэврийн реформ хийгээгүй бараг ганц улс нь Монгол гэж болно. Шинэчлэлийг явуулахдаа улс төрийн, популизмын шинж чанартайгаар буюу тогтолцооныхоо гол асуудлыг шийдэж чадалгүй хийж ирсэн. хлгүй ирсэн. Харин одоо шинэчлэл хийх цаг үе нь болсон гэж үзэж "Тэтгэврийн реформ хөдөлгөөн" байгуулагдсан" гэдгийг хэлээд тэтгэврийн шинэчлэлийг яг одоо хийх гурван үндэслэлийг дараах байдлаар тайлбарлав. Үүнд:
-
Монгол Улсад төрөлт аажмаар багасаж байгаа бөгөөд 2040 он гэхэд нийгэмд тэтгэврийн насны хүмүүсийн тоо ажиллагч хүч буюу залуучуудын тооноос давах хандлагатай байна.
-
Хувь хүнд ирж байгаа тэтгэврийн хэмжээ одоогоор маш багаас гадна ТДСангийн алдагдал жил бүр 500 тэрбум төгрөгийн алдагдалтай болж байна. Цаашид ч төсөвт үзүүлэх дарамт нэмэгдэнэ.
-
Хувь хүмүүс хувийн тэтгэврийн хөтөлбөрт хамрагдаад, хуримтлал хийгээд явах боломж эрх зүйн хувьд хаалттай гэсэн юм.
Ингээд илтгэл тавигчдын онцлох эшлэлүүдийг хүргэе.
"Улс төрийн шинжтэй өөрчлөлтүүд өнгөц харахад иргэн рүү хандаж байгаа мэт боловч угтаа тогтолцоогоо улам доройтуулж, алдагдлыг нэмэгдүүлдэг"
"Монголын тэтгэврийн тогтолцооны түүх, тулгамдсан асуудлууд" сэдвээр илтгэл тавьсан, эдийн засагч Б.Дэлгэрсайхан.
-
Тэтгэврийн тогтолцооны үндсэн зорилго нь өндөр настныг ядуурал, тодорхой эрсдлээс хамгаалах. Харин Монголын тэтгэвэр суурь зорилгоо хангаж чадаж байна уу гэдэг асуудал бий. Учир нь Монголын тэтгэвэр авагчид ядуу байна.
-
Эрүүл мэнлийн болон бусад эрсдэлд өртөхөд Монгол Улсын эрүүл мэнд, нийгмийн даатгалын тогтолцоо хамгаалах боломжгүй байгаа. Яг энэ хэвээр 20-30 жил явж ирсэн.
-
Өндөр хөгжилтэй, тэтгэврийн даатгалын систем нь сайн хөгжсөн орнууд хувийн тэтгэврийн даатгалын тогтолцоон дээр бүх төрлийн хөрөнгө оруулалтыг хийх боломжоор хангасан байдаг. Харин манайд ямар эргэлзээтэй болохыг Капитал банкны хэрэг харуулсан.
-
Тэтгэврийн шинэчлэлийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хийхийг хичээдэг. Гэтэл бодлогын түвшинд санаачилга гаргаж чадахгүй байна. Улс төрийн хүрээнд түүнийг шинэчилье гэсэн хүсэл эрмэлзэл алга. Тиймээс энэ түвшинд шинэчлэл хийхийг бид шаардаж, шинэчлэлд хүргэх нь чухал.
-
2020 он гэхэд их төрөлтийн үеийнхэн тэтгэвэрт гарч эхэлснээр тэтгэвэр төсөвт дарамт болно гэдгийг Монгол Улс 1999 онд олж харсан. Тэтгэврийн тогтолцоог бодлогын түвшинд ажиллаж байгаа гэдэг ч дорвитой шинэчлэл хийж чадаагүй.
-
Тэтгэврийн сан 20 орчим их наяд төгрөгийн үлдэгдэлтэй байна. Үүний 20-оод хувь нь бодитой, 70 гаруй хувь нь хиймэл бичилт.
-
Манайд бодлого цаасан дээр батлагдсан ч түүнийг хэрэгжүүлж чадахгүйн улмаас дахиад хойшлуулдаг. Жишээ нь Монгол Улс -2030 он хүртэлх хөгжлийн бодлогоо хэрэгжүүлж чадахгүй 2050 болгон хойшлуулж байна. Энэ нь тэтгэврийн тогтолцоон дээр ч байгаа.
-
Хууль эрх зүй, улс төрийн шинжтэй өөрчлөлтүүд өнгөц харахад иргэн рүү хандаж байгаа мэт боловч угтаа тогтолцоогоо улам доройтуулж, алдагдлыг нэмэгдүүлдэг.
-
Хамгийн эерэг орж ирсэн шинэчлэл нь Хамтын тэтгэврийн тухай хууль байсан. Гэр бүлийн хүмүүс нэг нэгнийхээ тэтгэврийг авах боломж бүрдүүлсэн уг хуулийг хэрэгжүүлж эхлэлгүй хүчингүй болгосон.
-
Шимтгэлийн үр дүнд бус, хүчээр тулгасан, цалинд суурилсан тэтгэврийн энэ тогтолцоогоор хүмүүс авч байсан цалингийнхаа 35 орчим хувиар л тэтгэврээ тогтоолгон авч байна.
-
Тэтгэврийн шинэчлэл хийж, эдийн засгаа өөдлүүлж чадаагүй улстөрчид тэр алдаагаа залруулж чадахгүй, буянтан болж харагдах гэж зээл тэглэж байна
-
Улсын тэтгэврийн тогтолцоог аажмаар хагас, бүрэн хуримтлал руу шилжүүлэх замаар шинэчлэл хийх боломжтой. Үүнээс өмнө хувийн тэтгэврийн тогтолцоог бий болгох хэрэгтэй. Энэ бол ажиллаад ирвэл өөрөө өөрийгөө хөрөнгө оруулж, санхүүжүүлдэг тогтолцоо.
-
Өнөөдрийн өрөнд орсон төрийн, албан журмын тэтгэврийн даатгалын тогтолцооны суурь санхүүжилтийг яаж шийдэх вэ? Дэлхийн банкны зөвлөснөөр нэг удаагийн зоримог шийдэвэрээр төсвөөс мөнгө гаргах, эсвэл уул уурхайгаас сан бүрдүүлж, хийсвэр үлдэгдлийг бодит үлдэгдэл болгох ёстой.
-
Монгол Улсад мөнгө байхгүй биш байгаа гэдгийг саяын зээл тэглэлт, АТГ дээр яригдаж байгаа 11 их наяд буюу ямар их мөнгө, боломж байгааг харж боно. Гагцхүү хэрэгжилтийн механизм, эрх зүйн орчин хоёр чухал.
Улс орнууд ийнхүү 100 жилийн дараах асуудлаа төлөвлөж байхад манайх 140 жилийн өмнөх тогтолцоотойгоо явж байна
Эдийн засагч Б.Батзориг
-
Европт дундаж тэтгэвэртэй хүмүүс бусад улсаар аялж, дэлгүүр хэсэж, дарс шимж, биеийн тамираар хичээллэж, бусдад хандив өгдөг бол манайд улсад тэтгэвэрт гарсныхаа дараа шууд нийгмийн эмзэг давхарга руу шилждэг.
-
Улс орнуудтай жишихэд хэцүү тул орлого, худалдан авах чадвараар нь харьцуулсан. Манай улсад McDonald байхгүй тул “Бургер кинг”-ийн үнээр жишсэн. Манайд “Бургер кинг”-ийн бургер 7900 төгрөг Англид 4-4.9 паунд буюу манайхаас худалдан авах чадвар нь хоёр дахин өндөр. Харин тэтгэвэр нь 5-7 сая буюу 22 дахин их.
-
Тэтгэврийн ямар систем үйлчилж байгаа болоод санхүүгийн ийм эрх чөлөөтэй байна вэ гэхээр олон тулгууртай, орлогын эх үүсвэрээс авах боломжтой, хуримтлал бий болдог бөгөөд татварын дэмжлэгтэй байх ёстой. Нэрийн дансанд мөнгө нь өсөж үрждэг байх хэрэгтэй.
-
Тэтгэврийн санг анх үүсгэн байгуулсан Герман улс хуваарилалтын тогтолцоогоор явбал хуримтлал биш алдагдал хүлээх буюу энэ алдагдалд 2050 он гэхэд ДНБ-ийнхээ 10 хувьтай тэнцэнэ гэдгийг 20 жилийн өмнө олж хараад шинэчлэл хийсэн.
-
Дундаж наслалт 2100 он гэхэд 82 болж нэмэгдэнэ. Цаашид тээтгэвэр авагчдын тоо өсөж, тэтгэврийн дарамт буюу нийгмийн даатгалын шимтгэл төлөх дарамт ирээдүйд нэмэгдэнэ. Тиймээс одоо ч олон улсад реформ яригдаж байна.
-
Улс орнууд ийнхүү 100 жилийн дараах асуудлаа төлөвлөж байхад манайх 140 жилийн өмнөх тогтолцоотойгоо явж байна.
-
Тэтгэврийн шинэчлэл хийсэн орнуудад тэтгэвэр авагчид тэтгэврийг 60-аас дээш хувиар тогтоолгодог бол манайд 30-35 хувиар тогтоож байна.
2050 он гэхэд цалингийнхаа 100%-аар тэтгэвэр тогтоолгох боломжтой болсон байна
Эдийн засагч Г.Ганзориг
-
Хуримтлалын бус хуваарилалтын тогтолцоотой манай улсын Нийгмийн даатгалын сан 2012 оноос хойш тасралтгүй 7 жил алдагдалтай явж ирсэн.
-
НҮБ-аас гарагсан хүн амын судалгаагаар 60-аас дээш насныхан нийт хүн амын 7 хувьд байгаа бол 2100 он гэхэд 27 хувь нь 60-аас дээш насныхан болж, залуус даатгалын шимтгэлээ төлж дийлэхгүй НДС дампуурна.
-
Одоогоор нийгмийн халамжийн зардлынхаа 60 хувийг л нөхөж байгаа бол 2100 он гэхэд 20 хувиа л нөхөх хэмжээнд хүрнэ.
-
Тэтгэврийн даатгалын сангийн алдагдал одоогийн байдлаар төсвийн орлогын 5 хувьд байгаа бол 2050 он гэхэд 21 хувь болох эрсдэлтэй. НДС алдагдал нэмэгдэх тусам манайд шимтгэлийн хэмжээгээ нэмдэг, эсвэл тэтгэврийн насыг өндөрсгөдөг. Тэгвэл энэ тооцоогоор 2050 он гэхэд НДШ-ийг 43 хувь болтол нэмж байж НДСангийн алдагдлыг нөхөх хэмжээнд ирнэ.
-
Манайх орлогынхоо 17%-ийг Тэтгэврийн даатгалын санд өгдөг. Тэгвэл Нидерландад 4.9 хувийг ТДС-нд буюу хувийг өөрийнхөө дансанд хуримтлал бий болгодог.
-
Бид 30 жилийн дараа Нидерланд шиг болно гэж итгээд суурь мөн чанар руу нь тэмүүлэх ёстой. Үүний тулд Тэтгэврийн даатгалын сандаа нэмэлтээр 5 хувийг төлж, хуримтлал болгох хэрэгтэй.
-
2030 он хүртэл 10 жилд төсвийн дэмжлэгтэйгээр хувь хүний энэ хуримтлалыг бий болгох ёстой. Ингэхдээ төрөөс “заавал төлөх” гэдгийг зааж өгөх шаардлагатай.
-
Ингэснээр 2030 онд Тэтгэврийн даатгалын сангийн улсаас авах татаас буурах бол 2040 он гэхэд ДНБ-тэйгээ тэнцэх хэмжээний хуримтлал бий болгож чадна.
-
2050 он гэхэд цалингийнхаа 100%-аар тэтгэвэр тогтоолгох боломжтой болсон байна.
-
Тухайлбал, төсвийн дэмжлэгтэйгээр ингэж хуримтлал үүсгэхэд эхний жилүүдэд гарах зардал өндөр байх ч урт хугацаандаа бууруулна. Ингэснээр 2030 онд төсөв 3.1 их наяд төгрөгийн дарамт болох байсан ТДС-ийн алдагдлыг 500 тэрбум хүртэл бууруулах бол 2050 он гэхэд 167 их наяд төгрөгт хүрнэ.
ВИДЕО: