Эх сурвалж : www.ikon.mn Нийтлэгдсэн : 2020.01.20 |
УИХ-ын сонгуулийн тухай хуулиар хоёрдугаар сарын 1-нээс өмнө сонгуулийн тойргийг тогтох ёстой.
Өнөөдрийн нөхцөлд буюу 2016 оны сонгуулиар тойргийн хуваарилалт хүн амын тоо болоод сонгогчдын тооны хувьд харьцангуй зөрүүтэй байгааг бид мэдээлсэн. Эрх баригч МАН-ын хувьд энэ жилийн сонгуулиар тойрог хуваахдаа зарим нэг тойрог бүхий аймгийг хоёр болгох нэрээр хөдөө, орон нутагт ногдох мандатыг нэмэх гэж байна гэсэн мэдээлэл яваад байгаа юм.
Гэтэл нийт хүн амын албан бүртгэлээр 46%, албан бусаар бараг 60 орчим хувь нь амьдардаг Улаанбаатарын оршин суугчдын нэг сонгогчид ногдох саналын жин маш бага байгааг бид мэдээлсэн.
Энэ асуудлаар АН-ын дарга С.Эрдэнэ УИХ-ын дарга Г.Занданшатарт хандсан байна.
Тэрбээр "Нийт хүн амын 46 хувь нь амьдардаг нийслэл Улаанбаатар хотод 35 мандат ногдохоор байна. Хэрэв нэг мандаттай аймгуудад мандат нэмж олгох зорилт байгаа бол цөөн хүн амтай аймгаас эхлэн аймгууд дотроо шилжүүлэх замаар шийдэх нь шударга ёсонд нийцнэ" гэжээ.
С.Эрдэнийн илгээсэн албан бичиг:
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |