С.Чинзориг: Тэтгэврийн зээлийг тэглэж байгаа учраас цаашид зогсоо гэсэн шаардлагыг тавьж байгаа

Эх сурвалж : www.medee.mn

Нийтлэгдсэн : 2020.01.06

Ахмадуудын тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх асуудал хөндөгдөж, өндөр настнуудын хувьд сар бүрийн төлөлтийг хийх үү, үгүй юу, хэзээ тэглэгдэх бол гэсэн цаг хугацааны хүлээлт байгаа юм. Холбогдох албаны зүгээс эл асуудалд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөө

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ “Арванхоёрдугаар сарын 31-ны байдлаар тасалж, тэтгэврийн зээлийг шийдэх нь зүйтэй, хуулийн үндэслэлийг яаралтай боловсруул гэсэн үүргийг ажлын хэсэгт өгсөн. Нэгдүгээр сарын 1-нд автоматаар тэтгэвэр тавигддаг. УИХ-ын шийдвэр гараагүй байгаа болохоор нэгдүгээр сарын олгосон тэтгэврээс арилжааны банкууд зээлийн хүүгээ суутгасан. Хэрэв Их хурлын шийдвэр гараад хууль батлагдвал хоёр сарын тэтгэвэр олгохдоо тэтгэврийн зээлийн суутгал тооцоог нөхөн олгох шийдвэр гарах байх. Тэтгэврийн зээл бол арилжааны банкны бүтээгдэхүүн шүү дээ. Иймд иргэдийнхээ шууд орлогыг барьцаалан зээл олгодог энэ бүтээгдэхүүнийг солих, өөрчлөх асуудал яригдаж байна. Нэгэнт тэтгэврийн зээлийг тэглэж байгаа учраас тэтгэврийн зээлийг цаашид зогсоо гэсэн шаардлагыг тавьж байгаа” гэсэн юм.

Өнөөдөр Монгол Улсад 310 гаруй мянган иргэн өндөр настны тэтгэвэр авдаг. Тэтгэврийн доод хэмжээ 320 мянгаар хэмжигдэж байгаа бол дээд хэмжээ нь долоон сая төгрөг байна. Нийт тэтгэвэр авагчдын 70-80 хувь нь тэтгэврийн доод хэмжээ буюу 320 мянган төгрөг авдаг бол 0,5 хувь нь сард долоо орчим сая төгрөгийн тэтгэвэр авдаг гэсэн мэдээлэл байна. Иймд өндөр настнууд арга буюу тэтгэврийн зээл авч, арилжааны банкинд өндөр хүү төлөн үлдсэн хэдэн төгрөгөөрөө амьдралаа залгуулж байна.

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн