Эх сурвалж : www.ikon.mn Нийтлэгдсэн : 2019.12.11 |
Кремлийн сүлд модны наадмыг 30 жилийн дараа Улаанбаатарт зохион байгуулах болсон талаар өнөөдөр Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвөөс мэдээллээ.
Монголд болох Кремлийн сүлд модны наадмын найруулагчаар 2001 оноос 2013 он хүртэл хугацаанд Москва дахь Кремлийн сүлд модны наадмыг найруулан тавьсан Валерий Шевченко ажиллах юм байна.
Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Амгалан Базархандаев "Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг байсан Кремлийн сүлд модны наадамд онц сурлагатан, авьяаслаг сурагчид оролцож, үздэг байлаа. Олон жил зохион байгуулагдалгүй тасалдсан наадмыг зохион байгуулах юмсан хэмээн Монгол дахь найзууд маань ярих болсон. Тиймээс дараа жилээс зохион байгуулж эхэлье хэмээн төлөвлөж байсан ч найруулагч Валерий Шевченко энэ жил Улаанбаатарт ирж ажиллах боломжтой гэсэн учраас арваннэгдүгээр сараас бэлтгэл ажилдаа яаран орсон.
Эрхүүгийн пантомим урлагийн театр-студийн удирдагч, 1998 оноос 2001 он хүртэл Сибирь ба Алс Дорнодын пантомим урлагийн театруудын "Мимолёт" Наадмын зохион байгуулагч, 2002 оноос хойш Москва хотод амьдарч, Москва дахь Кремлийн сүлд модны наадмыг 12 жил найруулан тавьсан Валерий Шевченко энэ сарын эхээр Улаанбаатарт ирсэн бөгөөд 30 жил завсарласан наадмыг чанартай зохион байгуулахаар хичээн ажиллаж байна.
Манайх төсвийн байгууллага учраас Кремлийн сүлд модны наадмыг зохион байгуулахад санхүүгийн бэрхшээл тулгарсан. Уг асуудлыг маань шийдвэрлэхээр Хүүхэд залуучуудын хөгжлийн сан бидэнтэй хамтран ажиллаж байгаа. Бид хамтын ажиллагааныхаа хүрээнд ашиг олох бус алдагдалгүй байхыг л хичээн ажиллаж байна. Энэ төсөл маань арилжааны бус гэдгийг онцолж хэлье" гэлээ.
Найруулагч Валерий Шевченко "Кремлийн сүлд модны наадам бол брэнд. Энэ наадмын гол шалгуур нь чанар байдаг бөгөөд Москвад болдог наадамд хамгийн шилдэг уран бүтээлчид оролцдог.
Монголд энэ брэнд наадмыг зохион байгуулах гэж байгаад туулийн талархалтай байгаа. Ийм том төслийг маш богино хугацааны бэлтгэлтэй хэрэгжүүлэх гэж байгаа нь маш эрсдэлтэй хэдий ч брэндийн стандартыг хангасан маш сайхан наадмыг зохион байгуулна гэдэгт итгэлтэй байна.
Сүлд модны наадамд 150 гаруй уран бүтээлч оролцохоос гадна маш олон сайн дурынхан ажиллана. Цаг хугацааны болон санхүүгийн хязгаарлагдмал учраас Оросоос уран бүтээлчид урьж ажиллуулах боломжгүй байгаа. Тиймээс монголын уран бүтээлчид энэ жилийн наадмаар ажиллана" гэдгийг хэллээ.
Оросын шинжлэх ухаан, соёлын төвд болох Кремлийн сүлд модны наадмын тасалбарыг ticket.mn, явуулын кассаар худалдаалах нь. Тасалбарын үнэ 55,000 төгрөг бөгөөд тасалбарын үнэнд бэлэг багтсан гэдгийг Хүүхэд залуучуудын хөгжлийн сангийн ТУЗ-ийн гишүүн Э.Уянга хэлэв.
Бэлгийн хайрцаг дээрх өвлийн өвгөний зургийг камерт харуулахад өвлийн өвгөний мэндчилгээ явна. Энэ мэт олон сонирхолтой гэнэтийн бэлэгтэй наадам хүүхэд, багачуудыг хүлээж байгааг зохион байгуулагчид хэлж байлаа.
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |