Ипотекийн зах зээл зургаан жилийн дотор 5.3 дахин өсжээ

Эх сурвалж : www.gogo.mn

Нийтлэгдсэн : 2019.12.09

Найман хувийн хүүтэй ипотек хэрэгжээд даруй зургаан жил болжээ. Энэ хугацаанд нийт 95 мянган иргэн энэхүү зээлд хамрагдаж, уг хөтөлбөр өдгөө дөрөв дэх Засгийн газрын нүүрийг үзэж байна. Төв банкны хоёр ч ерөнхийлөгчийн гараар орлоо.

Б.Баяртогтох 

  • Найман хувийн хүүтэй зээлийн хүртээмж улам хумигдах жил айсуй
  • Ирэх онд ипотекийн хөтөлбөрөөс төв банк гарч, Засгийн газар хэрэгжүүлнэ. Сонгуулийн жил ипотекийн санхүүжилт нэмэгдэх бус эсрэгээрээ хорогдлоо

Найман хувийн хүүтэй ипотек хэрэгжээд даруй зургаан жил болжээ. Энэ хугацаанд нийт 95 мянган иргэн энэхүү зээлд хамрагдаж, уг хөтөлбөр өдгөө дөрөв дэх Засгийн газрын нүүрийг үзэж байна. Төв банкны хоёр ч ерөнхийлөгчийн гараар орлоо. Орон сууцны санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох хөтөлбөр 2013 оноос хэрэгжиж эхэлсэн. Тэгвэл энэ оны гуравдугаар улирлын байдлаар шинээр 6899 иргэн ипотек авчээ.

Өнгөрсөн онд нийт 9.3 мянган иргэн энэхүү хөтөлбөрт хамрагдаж байсан бол хөтөлбөр анх хэрэгжиж эхэлсэн үетэй харьцуулахад зээл олголт өнөөдөр 2-3 дахин хумигдсан. Өөрөөр хэлбэл, санхүүжилт тэр хэрээр багассан гэсэн үг. Хэдий тийм боловч ипотекийн зах зээл зургаан жилийн дотор 5.3 дахин өсжээ.

Тэрчлэн хөтөлбөр хэрэгжихээс өмнө иргэдийн авдаг ипотекийн дундаж хэмжээ 39.1 сая төгрөг байсан бол 72.8 сая болж өсөв. Үүнээс гадна ипотекийн зээлийн хугацаа 17.2 жил болж уртассан байна. Өмнө нь буюу 2012 онд 13.2 жил байв.

Өндөр хүүтэй орон сууцны зээлийн тогтолцоотой үед сарын 3-4 сая төгрөгийн орлоготой иргэдэд олддог байсан зээл уг хөтөлбөрийн үр дүнд 1-1.5 сая төгрөгийн орлоготой өрхөд ч хүртээмжтэй болсон. Тэрчлэн өрхийн хэрэглээний бүтцийг өөрчилж, хуримтлал болон үл хөдлөх хөрөнгийн өмчтэй болоход ипотек дэмжлэг болсон юм. Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжилд ч ипотек томоохон байр суурь эзэлдэг боллоо.

Ипотекийн хоёрдогч зах зээлд ипотекийн зээлээр баталгаажсан бондыг нэвтрүүлж, энэ нь хөрөнгийн зах зээлийн хөгжилд хүч сэлбэсэн билээ. Ипотекийн зээлийн үлдэгдэл өнөөдөр 4.53 их наяд төгрөг болж, харьцангуй нэмэгдсэн байна. Энэ нь 2020 оны улсын төсвийн зарлагын гуравны нэгтэй тэнцэх дүн юм.

Тодруулбал, жилд 38.2 мянган орон сууц эзэнтэй болсон бол өнөөдөр зээлийн санхүүжилтийг хумих хэрээр зээлийн олдоц эрс багассан. Энэ оны есдүгээр сарын байдлаар хөтөлбөрийн нийт зээлийн 92 хувийг Монголын Ипотекийн Корпораци худалдан авчээ.

Тус корпорацийн худалдан авсан зээл нийт ипотекийн үлдэгдлийн 67 хувийг эзэлж байна. Энэ нь 3.9 их наяд төгрөг аж. Худалдаа, үйлдвэрлэл, барилга, үйлчилгээний салбарт ипотек эерэг нөлөө үзүүлсэн төдийгүй нийгмийн даатгалын салбарыг ч дэмжсэн гэж болно.

Иргэд нийгмийн даатгал төлж, улсын Нийгмийн даатгалын сангийн орлого сүүлийн зургаан жилд тогтмол нэмэгдсэн байна. Ялангуяа, барилгын салбарт буюу дотоодын барилгын материалын үйлдвэрлэлд энэхүү хөтөлбөр шууд нөлөө авчирсан юм.

Гэвч Засгийн газар жил ирэх тусам ипотекийн санхүүжилтийг хумих болов. Тухайлбал, ирэх онд 60 орчим тэрбум төгрөг орон сууцны зээлийн санхүүжилтэд хуваарилсан нь олон өрхийн орон сууцтай болох найдварыг үгүй хийх нь. Төсөвт тусгасан санхүүжилтийг энэ он болон өнгөрсөн онтой харьцуулахад 2-3 дахин буурсан үзүүлэлт.

Өнгөрсөн онд 9.3 мянган иргэн орон сууцтай болсон бол санхүүжилтийн буурснаар энэхүү хэмжээ 2020 онд хоёр дахин буурахаар байгаа юм. Уг нь нийслэлийн агаар болон хөрсний бохирдлыг бууруулах хамгийн бодитой шийдэл нь орон сууцжуулалт билээ. Харамсалтай нь, Засгийн газар уг хөтөлбөрт гар татсан хэвээр.

Ирэх оноос ипотекийн хөтөлбөрөөс төв банк гарч, уг хөтөлбөрийг цаашид Засгийн газар хэрэгжүүлэх учиртай. Сонгуулийн жил ипотекийн санхүүжилт нэмэгдэх бус эсрэгээрээ улам хорогдлоо. Төв банк найман хувийн зээлд зориулан энэ оны 11 сарын байдлаар 155.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2000 гаруй иргэнд олгожээ. Харин Засгийн газрын эх үүсвэр үүнээс хоёр дахин бага байгаа юм.

Эргэн сануулахад, 2013 онд орон сууцны борлуулалт хоёр дахин нэмэгдсэн бөгөөд үүний 63 хувийг ипотекийн зээлээр борлуулж байв. Тодруулбал, жилд 38.2 мянган орон сууц эзэнтэй болсон бол өнөөдөр зээлийн санхүүжилтийг хумих хэрээр зээлийн олдоц эрс багассан.

Иргэдийн авч буй зээлийн дундаж хэмжээ 55.3 сая төгрөг байгаа бол зээлдэгчдийг авч үзвэл, 70 гаруй хувь нь нийслэлд орон сууц худалдан авчээ. Орон нутагт гэвэл, Дархан-Уул, Орхон аймгийн иргэд хамгийн их орон сууц зээлээр авсан байна. Зээл авсан иргэдийн 54 хувь нь хувийн хэвшилд ажиллаж байгааг Монголын Ипотекийн Корпорациас мэдээллээ. 

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ

 

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн