Эх сурвалж : ardchilal.mn Нийтлэгдсэн : 2019.12.09 |
Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Хотын даргыг дуудаж уулзан авто зам ашигласны төлбөрийг нэмсэн асуудлыг дахин хэлэлцүүлэх чиглэл өгөөд байна.
Энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан "Нийслэлийн 2020 оны төсөв амаргүй байдалтай батлагдсан байгаа. УИХ-аас баталсан төсвийн хүрээнд хотын ажлыг явуулахад хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн.
НИТХ-аас төсвийг батлахдаа авто зам ашигласны хураамжийг моторын багтаамж, овор хэмжээ, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл зэргийг харгалзан өөр, өөр тогтоож шийдвэрлэсэн байгаа.
Ерөнхий сайдын зүгээс энэ шийдвэрийг эргэн харж, олон нийтийн санал бодлыг тусгаж зөв хувилбараар шийдвэрлэх нь зүйтэй гэдэг чиглэлийг өглөө.
Иймээс НИТХ-аас батлагдсан энэ төсвийг Хотын даргын хувьд иргэдийн төлөөлөгчдийн хуралд дахин өргөн барьж, боломжтой хувилбараар шийдвэрлэх судалгаа, тооцоог хийх шаардлага үүсэж байна.
Иргэдийн төлөөлөгчдийн хуралд асуудлыг өргөн барих хуулийн хугацаатай. Одоо гурав хоногийн өмнө өргөн барих ёстой. Ингээд ээлжит юмуу ээлжит бус хурлыг зарласны дагуу төлөөлөгчид хуралдаж, дахин энэ асуудлаа шийдвэрлэнэ гэсэн үг юм" гэлээ.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай болон Монгол Улсын засгийн газрын тухай хуулийн дагуу Ерөнхий сайд нийслэлийн Засаг даргад үүрэг өгөх эрхтэй байдаг. Энэ дагуу чиглэл өгчээ. Учир нь нийслэлийн Засаг дарга НИТХ-аар төсвөө батлуулдаг байна.
Монгол Улсын засгийн газрын тухай хуулиас
23 дугаар зүйл.Ерөнхий сайдын бүрэн эрх
3/Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарын үйл ажиллагааг чиглүүлж удирдана
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |