Эх сурвалж : www.news.mn Нийтлэгдсэн : 2014.10.28 |
Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т заасны дагуу хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) нь тухайн компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор хуралдуулсан байх үүрэгтэй байдаг.
Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар тухайн компанийн жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх мэдээлэл, дүгнэлтийг хэлэлцэж баталдаг учир хувьцаа эзэмшигчдийн хувьд компанийхаа үйл ажиллагааны болон санхүүгийн байдал, үр ашгийн тухай мэдээлэл авах, мөн түүнчлэн компанийн ТУЗ-ийн гишүүд, гүйцэтгэх удирдлагатай нүүр тулан уулзаж асуулт асууж хариулт авах замаар хувьцаа эзэмшигчийн нийтлэг эрхээ хэрэгжүүлдэг.
Өөрөөр хэлбэл жижиг хувьцаа эзэмшигчдийн хувьд компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал нь санал өгөх эрхээ хэрэгжүүлэх, мэдээлэл авах боломжийг олгодог билээ.
Компанийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.3 болон Санхүүгийн зохицуулах хорооны 2012 оны 34 дүгээр тогтоолоор батлагдсан “Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх тухай журам”-ын дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулж, дээрх журам болон Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.8-д заасны дагуу нээлттэй хувьцаат компани нь хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг нийтэд нэн даруй мэдээлж, холбогдох баримт бичиг, мэдээллийг хурал хуралдуулсанаас хойш ажлын гурван өдрийн дотор Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлэх үүрэг хүлээсэн байдаг.
Өнөөдрийн байдлаар үнэт цаасны арилжааг нь зогсоосон 98 ХК-иудаас гадна хавсралтад дурдсан дараах 27 хувьцаат компанийн удирдлага хуульд заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлын материал, шийдвэрээ Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлээгүй байна.
Иймд Санхүүгийн зохицуулах хороо эдгээр хувьцаат компаниудыг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа зарлан хуралдуулаагүй гэж үзэн Компанийн тухай хуулийн 59.5-д зааснаар дээрх нэр бүхий 27 ХК-ийн ТУЗ нь хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулахаас бусад бүрэн эрхгүй болсныг үүгээр мэдээлж байна.
Компанийн тухай хуулийн 59.6-д зааснаар дээрх компаниудын ТУЗ-ийн бүрэн эрх нь дуусгавар болсон өдрөөс хойш байгуулсан гэрээ, хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тус компаниудын хувьцаа эзэмшигч, удирдлага, харилцагч байгууллага болон бусад холбогдох этгээдэд үүгээр анхааруулж байна.
Хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулаагүй ХК-иудын жагсаалт
№ |
Хувьцаат компанийн нэр |
Байршил |
1 |
“Арбаянхангай” ХК |
Архангай аймаг |
2 |
“Номин хишиг” ХК |
Баянхонгор аймаг |
3 |
“Ингэт толгой” ХК |
Булган аймаг |
4 |
“Баян тоорой” ХК |
Говь-Алтай аймаг |
5 |
“Оргил говь-алтай” ХК |
Говь-Алтай аймаг |
6 |
“Дархан мах экспо” ХК |
Дархан- Уул аймаг |
7 |
“Дархан хөвөн” ХК |
Дархан-Уул аймаг |
8 |
“Баянталбай” ХК |
Дорнод аймаг |
9 |
“Дорнод” ХК |
Дорнод аймаг |
10 |
“Эрдэнэт зандан” ХК |
Орхон аймаг |
11 |
“Ундрага-Өмнөговь” ХК |
Өмнөговь аймаг |
12 |
“Сав шим” ХК |
Өмнөговь аймаг |
13 |
“Ноёт хайрхан” ХК |
Сэлэнгэ аймаг |
14 |
“Иж бүрэн” ХК |
Сэлэнгэ аймаг |
15 |
“Зүүнхараа өргөө” ХК |
Сэлэнгэ аймаг |
16 |
“Орхон далай” ХК |
Сэлэнгэ аймаг |
17 |
“Сэлэнгэ сүрэг” |
Сэлэнгэ аймаг |
18 |
“Төв ус” ХК |
Төв аймаг |
19 |
“Мөнхжим” ХК |
Увс аймаг |
20 |
“Их барилга” ХК |
Увс аймаг |
21 |
“Улаансан” ХК |
Увс аймаг |
22 |
“Ар тархи” ХК |
Хөвсгөл аймаг |
23 |
“Хангал” ХК |
Хэнтий аймаг |
24 |
“Эсгий гутал” ХК |
Улаанбаатар Хан-Уул дүүрэг |
25 |
“Харгиа” ХК |
Улаанбаатар Хан-Уул дүүрэг |
26 |
“Алмаас” ХК |
Улаанбаатар Сонгинохайрхан дүүрэг |
27 |
“Мон асар” ХК |
Улаанбаатар Баянгол дүүрэг |
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |