“Улс төрчид авлигын асуудлыг шийдвэрлэх маш бага эсвэл огт хүсэлгүй байна”

Эх сурвалж : www.gogo.mn

Нийтлэгдсэн : 2019.12.06

Энэхүү судалгааг авлигын цар хүрээ, олон нийтийн ойлголтыг илүү сайн тодорхойлох зорилгоор явуулж иржээ.

Энэхүү судалгааг авлигын цар хүрээ, олон нийтийн ойлголтыг илүү сайн тодорхойлох зорилгоор явуулж иржээ. 2019 оны судалгааны зорилго нь иргэдийн авлигын талаарх хандлага, ойлголт, төсөөллийг хууль тогтоогчид бодлого тодорхойлогчид болон иргэний нийгмийн сонорт хүргэх юм.  

Азийн сангийн суурин төлөөлөгч Марк Кэйниг дээрх судалгааны зарим үр дүнг танилцууллаа.

  • Судалгаанд оролцогчдын 93 хувь “авлига нь манай улсад хэвийн үзэгдэл болсон” гэдэгтэй санал нийлжээ. Энэ нь 2018 оныхоос давсан үзүүлэлт болсон байна. Бодит байдал дээр шууд авлига нэмэгдэж байна гэж үзэж болохгүй. Энэхүү үзүүлэлт олон нийтийн хандлагыг харуулж байна.
  • Гэсэн хэдий ч жижиг авлигын цар хүрээ буурах хандлагатай байна. Өнгөрсөн гурван сарын хугацаанд хээл хахууль өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн иргэдийн тоо 3.3 хувь болж буурчээ.

  • Олон нийт Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын авлигатай тэмцэх чиглэлээр хийсэн ажлуудыг дэмжиж байгаа нь харагдлаа. Судалгаанд оролцсон иргэдийн 41.8 хувь нь "Одоогийн засгийн газраас энэ чиглэлд тодорхой ажлууд хийж, ахиц гаргана гэсэн өндөр хүлээлттэй байна" гэдгээ илэрхийлжээ.

  • 2019 он улс төрийн намууд болон шүүхийн тогтолцооны авлигын түвшингийн талаарх сөрөг хандлага нэмэгдэж байгааг харуулжээ. Авлигад улс төрийн намууд нөлөөлж байна гэсэн тохиолдол судалгааны эхний жилүүдэд ховор тохиолддог байсан бол сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн. Хууль, шүүхийн байгууллагад үзүүлэх итгэл мөн тодорхой хэмжээгээр буурсан.

  • Улс төрчдийн авлигатай тэмцэх хүсэл эрмэлзлийг иргэд доогуур үнэлэх хандлага хэвээр үргэлжилсэн. Улс төрчид авлигын асуудлыг шийдвэрлэх маш бага эсвэл огт хүсэлгүй байна гэж судалгаанд оролцогчдын 88 хувь нь хариулжээ. Энэ асуудлыг шийдэхэд хамгийн их итгэл, найдвар хүлээлгэж буй байгууллагаар Авлигатай тэмцэх газар тэргүүлэв. Нүдэнд харагдахуйц, тодорхой ажлууд хийгээсэй гэсэн хүлээлт өндөр байна. 

  • Цахим сүлжээний ач холбогдол тасралтгүй нэмэгдэж байгаа хэдий ч авлигын талаарх мэдээллийн хамгийн чухал эх сурвалж телевиз хэвээр байна.

Дүгнээд хэлбэл, өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад одоо авлигын асуудлаарх иргэдийн хандлага өөрчлөгдсөн. Энэ асуудалд илүү их шүүмжлэлтэй хандаж, анхаарал хандуулдаг болжээ. Одоогийн Засгийн газар тодорхой, шийдмэг ажил хийх байх гэсэн иргэдийн хүлээлт өндөр байгааг уг судалгаа харуулав.

Азийн сан, Сант Марал сангаас хамтран явуулсан “Авлигын талаарх олон нийтийн ойлголт, мэдлэг тогтоох судалгаа”-ны үр дүнг танилцуулж байна. Энэ нь авлигатай холбоотойгоор 14 жилийн хугацаанд явуулж буй 19 дэх судалгаа гэдгээрээ онцлогтой.

 

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн