Банк бус санхүүгийн байгууллагууд Монголбанкны гадаад валютын дуудлага худалдаанд оролцох боломжтой боллоо

Эх сурвалж : www.news.mn

Нийтлэгдсэн : 2014.10.28

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэлд тусгагдсан “Валютын захад банк бус санхүүгийн байгууллага, санхүүгийн зах зээлийн бусад оролцогчдыг идэвхтэй оролцуулах, ханшийн эрсдэлээс хамгаалах санхүүгийн үүсмэл хэрэгсэлийг зах зээлд

Зөвлөлийн хуралдааны санал зөвлөмжийн дагуу Санхүүгийн зохицуулах хороо болон Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооны хамтарсан ажлын хэсгүүд байгуулагдаж ажилласнаар Монголбанкинд “ББСБ-ууд Монголбанкны гадаад валютын дуудлага худалдаа, своп, форвард хэлцэлд оролцох санал” болон “Банк болон ББСБ-ууд хамтран ажиллах гэрээний төсөл”-ийг хүргүүлж байсан.

Үүний үр дүнд 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Худалдаа Хөгжлийн Банк, Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо болон валютын арилжааны эрхтэй ББСБ-ууд хамтран Хамтын ажиллагааны гурван талт гэрээг үзэглэх ёслолын ажиллагаа зохион байгуулагдлаа. Энэхүү хамтын ажиллагаагаар дамжуулан гадаад валютын дуудлага худалдаанд оролцогчдын тоо өсч, улмаар өрсөлдөөн нэмэгдэн, арилжааны мэдээлэл нээлттэй, ил тод болох, валютын ханш илүү бодитой тогтох гээд олон таатай нөхцөл боломжуудыг нээсэн, ач холбогдол бүхий үйл явдал боллоо.

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн