Авто зам ашигласны төлбөрийг тав дахин өсгөх санал оруулав

Эх сурвалж : unuudur.mn

Нийтлэгдсэн : 2019.12.02

Нийслэлийн ИТХ-ын өнгөрсөн баасан гаргийн ээлжит хуралдаанаар орон нутгийн тусгай хамгаалалтад авах тогтоолын төсөл болон ирэх оны төсөв батлах тухай, гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын явц, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ.

Нийслэлийн ИТХ-ын өнгөрсөн баасан гаргийн ээлжит хуралдаанаар орон нутгийн тусгай хамгаалалтад авах тогтоолын төсөл болон ирэх оны төсөв батлах тухай, гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын явц, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ.

Төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмжийг ирэх оноос нэмж, ил тод, үр ашигтай төсвийн бодлого баримтлан ажиллахаа Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан танилцуулсан. Түүнчлэн ирэх онд нийслэлийн төсвийн орлогын 82 хувийг татвараас, 17 хувийг татварын бус орлогоос бүрдүүлнэ гэж тооцжээ. Ингэхдээ авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэх санал гаргасан байна. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг даргын хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан “Зөвхөн зам ашигласны төлөө төлбөрийг нь нэмж буй асуудал биш. Агаарын бохирдлыг багасгах, замын хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд автомашины хэрэглээнээс татгалзаж, нийтийн тээврээр үйлчлүүлэхийг дэлхий нийтээр уриалж байна. Иймээс авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэх саналыг нийслэлийн Засаг дарга гаргасан” гэлээ.

Энэ үеэр нийслэлийн ИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү “Төсвийн орлогыг зөвхөн татвараар нөхөх бодлого баримталжээ. Сонгуульд зориулсан төсөв гэдэг нь тодорхой байна. Авто замын санд жилд 12 орчим тэрбум төгрөг төвлөрүүлдэг байсан бол энэ жил 75 гаруй тэрбум болгож өсгөх гэж байна. Нийтийн тээврийн салбарыг хөгжүүлнэ гэж ярьдаг ч тав тухгүй, цагаа барьдаггүй нөхцөл нь өөрчлөгдөөгүй. Энэ салбарыг шинэчлэх саналыг бид дөрөв дэх жилдээ оруулж байна. Агаарын бохирдлыг бууруулах шийдэл нь авто зам ашигласны төлбөрийг нэмэх бус, яндангийн тоог цөөлөх учраас гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг сайжруулах саналыг бид дэвшүүлж байгаа юм” гэв.

Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд нийслэлийн 1848 өрхийн газрыг чөлөөлж, 7227 айлын орон сууц ашиглалтад оруулж, уурын болон нам даралтын 6468 зуухыг цахилгаан халаалтад холбожээ. Түүнчлэн инженерийн шугам сүлжээг шинэчлэхэд 129.9 тэрбум төгрөг зарцуулсан байна. “Цаашдаа 79 000 гаруй айлын орон сууц ашиглалтад оруулна” гэж нийслэлийн Орон сууцын дэд бүтцийн газрын дарга Ч.Батбилэг хэллээ.

Гэр хорооллыг дахин төлөвлөн, барилгажуулах үйл ажиллагааныхаа гол зорилтыг тодорхойлж, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуультай уялдуулсан, шинэ журам яаралтай боловсруулахыг холбогдох албаныханд нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва үүрэг болголоо.

Дараа нь Баянзүрх дүүргийн нутаг дахь Гачуурт голын хөндийн Бага шар хоолойн Бэрх төгөл орчмын хүлэрт намгархаг 103, Дээндийн нурууны 6130 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тогтоолын төслийг хэлэлцэж, төлөөлөгчдийн олонхын саналаар дэмжив. Дээндийн нуруунд ховор амьтны жагсаалтад орсон зэрлэг амьтад нутагладаг болжээ. Тиймээс ховор амьтдыг хамгаалах, цогцолборт газар байгуулах зорилгоор тус бүс нутгуудыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах санал оруулснаа нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга онцлов. Түүнчлэн Богд хан уул руу амралтын өдрүүдэд нийтийн тээвэр үйлчлэх боломжтойг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан дурдаад, ойрын хугацаанд үүнийг шийдэхийг холбогдох албаныханд үүрэг болголоо. Ингээд нийслэлийн 2020 оны төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг энэ сарын 2-нд хийхээр товлож, хуралдааныг өндөрлөв.

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Б. Мөнхбат -ийн

Б. Өсөхбаяр -ийн

О. Амарболд -ийн

Б. Мөнхжин -ийн

С. Анхтуяа -ийн

Ш. Даваалимбэ -ийн

Г. Баяр -ийн

Г. Баярбаатар -ийн

Б. Жавхланбаяр -ийн

И. Гэрэлмаа -ийн